Улстөр
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2017 07 сар 18
・ 8

УИХ-ын гишүүн О.Баасанхүү өөрийн твиттер хуудаснаа, “С.Баяр гуайг Монголдоо авчрах талаар саналыг Ерөнхийлөгчид хүргүүлнэ” хэмээн бичжээ.Өөрөөр хэлбэл Элчин Сайд С.Баярыг эргүүлэн татах саналтай байгаагаа үүгээр илэрхийлсэн байна.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 14.3-т "Монгол Улсаа гадаад улсад суух бүрэн эрхт төлөөлөгчийн газрын тэргүүнийг хууль тогтоомжид заасны дагуу УИХ-тай зөвшилцөн томилох буюу эгүүлэн татна" гэсэн заалт байдаг. Тиймээс Ерөнхийлөгч Х.Баттулга түүнийг эргүүлэн татах асуудлыг тавих бүрэн эрхтэй юм.
Түүний офшор данс, АНУ дахь долоон байшин, 7 сарын 1-ны хүн амины хэрэг гэх мэтээр түүнээс зуурах асуудал цөөнгүй.
Элчин сайд С.Баярыг эргүүлэн татах асуудалд Ерөнхийлөгч Х.Баттулга ямар хариу үзүүлэхийг олон хүн анхааралтай ажиглаж байгаа ажээ.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.