Г.Байгалмаа Ерөнхийлөгчийн тамгын газрын дэд дарга болно

Улстөр ・Нийтэлсэн: Мэргэн охин 2017 07 сар 24 ・ 1

Монгол улсын тав дахь Ерөнхийлөгч Х.Баттулга тангараг өргөж, ажлаа хүлээн авснаас хойш 14 хоногийн хугацаа өнгөрсөн байна. Энэ хугацаанд тэрээр Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар АН-ын дарга асан З.Энхболдыг томилсон бол хуучин Ерөнхийлөгчийн орон тооны бус зарим зөвлөхийг албан тушаалаас нь чөлөөлж, заримыг нь хэвээр үлдээжээ.

Харин өнөөдөр тэрээр Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд даргаар хуучин Барилга, хот байгуулалтын дэд сайд байсан Г.Байгалмааг томилох юм байна.  Г.Байгалмаа нь МоАХ-ны Удирдах Зөвлөлийн гишүүн, Ардчилсан Намын Үндэсний Зөвлөлдөх Хорооны гишүүн, Ардчилсан эмэгтэйчүүдийн гүйцэтгэх зөвлөлийн гишүүн, УИХ-ын даргын зөвлөхөөр ажиллаж байсан англи, орос, герман хэлтэй гэнэ.

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

1 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал: