У.Хүрэлсүхийг муучилж, намаараа туг тахихыг хэн хүсээд байна вэ

Улстөр ・Нийтэлсэн: Баярмаа 2017 07 сар 24 ・ 16

Ерөнхийлөгчийн сонгуульд навс ялагдсан Ардын намынхан Шадар сайд У.Хүрэлсүхээ “намнах” ажиллагаанд оржээ.

Нам дотроо ч, олон нийтийн дунд ч У.Хүрэлсүх нэр нөлөөтэй, хариуцлагын асуудал хөндөгдөхөд намын даргаар сонгогдох магадлал хамгийн өндөр байгаа тул эрх мэдлээ хадгалахыг хүсэгчид нь амь тэмцэн, сүхдэх ажиллагаанд орсон тухай гишүүд нь ярьж байна. Бага хурал болохоос урьтаж, нэр хүндийг унагаах нь Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат ба түүний багийнхны нэг номерын ажил болж хувирчээ.

Шадар сайдын эзгүйд Ерөнхий сайд шуурхай хуралдаан зарлаж, түймрийн нөхцөл байдлыг хэлэлцэн, У.Хүрэлсүхийг зугаалж яваа мэтээр мэдээлэл цацуулсны цаад учир нь нэр хүндийг нь унагах оролдлого байжээ. Гэвч бүтэлгүйтсэн.

Нийслэлийн МАН-ын дарга М.Ганбаатар нарын хэдэн нөхөр өнгөрсөн долоо хоногт “Д.Амарбаясгалан нарт хариуцлага тооцох ёстой” гэж шаардаж эхэлсэн нь алдарт 60 тэрбумын хэргийг л хав дарж, өнгөрөх гэсэн ядмагхан арга нь аж.

Учир юу вэ гэвэл У.Хүрэлсүх намын дарга болбол дээрх бичлэгийг одоогийн намын удирдлагын нэгэн адил “эвлүүлэг” гэж хэлээд хаацайлаад суухгүй. Шууд л хариуцлага ярьж эхлэх аж. Тодруулж хэлбэл,  сонгуулийн ялагдлыг Ц.Сандуй нараас хайж эхлэх нь тодорхой байгаа учраас хотын фракцынхан Ж.Эрдэнэбаттай элбэн У.Хүрэлсүхийг намнах ажиллагаанд орсон нь ийм учиртай юм байна.

У.Хүрэлсүх сайдын хувьд ч хэзээний шударга бус зүйлтэй эвлэрч явсан удаагүй. Хэдэн жилийн өмнө МАХН-ын дарга Н.Энхбаярыг Монгол Улсын Ерөнхийлөгч байхад үг сөрж, үнэн шударга байхыг шаардаж, тэрсэлдэж явсан. Үүнээсээ болж шоронд орохдоо ч тулж явсан удаатай. Үндэслэлгүйгээр хорих боломжгүй учраас л У.Хүрэлсүхийг яаж ч чадаагүй хэрэг.

Харин эрх мэдлээ зузаатгаж, намын дарга болох санаа өвөрлөн, өс зангидаж эхэлсэн Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын хувьд одоогийн МАН-ын дарга М.Энхболдтой хамаатан.

Сонгуульд ялагдсан М.Энхболд дарга хариуцлагаа хүлээж, намын даргын суудлаасаа огцрох нь нэгэнтээ ойлгомжтой болсон тул өөрийн хүнээ тавихаар бэлтгэл хангаж эхэлсэн нь Ж.Эрдэнэбат сайдын үг үйлдэл бүрээс харагдах болсонд намын олон зуун гишүүн нь дургүйцэж байна.

Тэр байтугай У.Хүрэлсүхтэй холбоотой сайлсан, муулсан төлбөрт мэдээллийг өмнөөс нь хэвлэлүүдээр цацуулж, сошиал ертөнцийнхнийг хүртэл хөлслөөд авчихсан хар PR –ыг жиргүүлэх болжээ. Доллараар цалинжуулж, төсвийн мөнгийг урсгаж байгаа гээд бод доо. Улсын төсвийн алдагдал нь зузаарсаар байхад Ерөнхий сайд намын дарга болохын тулд татвар төлөгчдийн мөнгийг танхимынхаа сайдын нэр хүндийг баастахад зарцуулж байна гэж бодохоор дэндүү хайран.

 

Намаа шинэчилье, намаа хариуцлагатай болгоё гэвэл фракц бүлэглэлд хашигдах ёсгүй. Энэ намыг удирдаад аваад явах, мэдлэг чадвартай, хэнээс ч эмээлгүйгээр буруутай этгээдэд нь хариуцлага тооцоод явах өөрийн гэсэн бодолтой хүн л болох ёстой.

Энэ шалгуурт дан ганц У.Хүрэлсүх тэнцэнэ гэж туйлшрах ч хаашаа юм бэ. Гэхдээ мэнь эрд итгэж болно.  МАН-д олон сайн удирдагч бий. Гэхдээ Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат биш, тэр удирдагч биш гэдгээ өнгөрч буй нэг жилийн хугацаанд хангалттай харуулсан. Засгийн газрын танхимд П.Сэргэлэн, А.Цогцэцэг нар мэргэжлийн гэх шалгуур хангаад сайдаар томилогдсон гэж бодож байна уу, М.Энхболдын хүмүүс болохоор л тэр. Ажил нь 0 зааж байхад л хариуцлага ярихгүй байна. эмч нарын буруугаас хүний алтан амь эрсдэж байхад сайдад нь хариуцлага тооцох асуудал хөндөгдсөн үү. Үгүй. Гэтэл сайд асан Ж.Батсуурийг шууд л хөөж орхисон.

Одоогийн дарга маань  Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатад намын даргын суудлаа өвлүүлэх гээд нойртой, нойргүй хонох болсон нь нам доторх хотын фракцаа амьд мэнд авч гарах гэсэн “Б” төлөвлөгөө нь юм.

“Б” төлөвлөгөө хэрэгжихгүй бол 60 тэрбумын бичлэгээр УИХ-ын даргын суудал ч үгүй үлдэх учраас утсан хүүхэлдэйгээ намын даргаар суулгах нь чухал болоод байна.

Гэвч Ардын намын жирийн гишүүд үүнийг хүслээ гэж үү.

М.Энхболдыг Ж.Эрдэнэбатаар солиод нам шинэчлэгдэхгүй. Ардчилсан намын алдааг л давтах болно. Тодруулж хэлбэл, З.Энхболдыг С.Эрдэнээр сольсонтой агуулга нэг хэлбэрдэлт болно.

Ардын намынхан эрх биш Ардчилсан намыхан шиг л гэнэн  биш бол Ж.Эрдэнэбатыг даргаа болгож , намаараа туг тахихгүй байлгүй дээ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

16 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2017 07 сар 25/

    У.Хүрэлсүхээс өөр намын даргаар тавих хүн алгаа,Хүрэлсүхийг намын дарга болгохыг хүсэж шаардаж байна.Үнэнч шудрага залуу шүү,мафийн морин уралдааныг наадмаар яг зогсоолоо,Хүрэлсүхээ улам дайчин бай эднээс бүү ай тэмц,

    Хариулах
  • Зочин / 2017 07 сар 24/

    Хаа очиж У.Хүрэлсүх чинь гарал үүсэл, намтар түүхээ үнэнээр нь бичиж,халз мэтгэлцээнд арай өөрөөр эр хүншиг оролцохоор хүн шүүдээ,шулуухан хэлэжхэд эд нар дотор У.Хүрэлсүхэд байтугай түүний талд нь ч хүрэх амьтан байхгүй шүүдээ.

    Хариулах
  • Зочин / 2017 07 сар 24/

    М.Энхболд даргын халз мэтгэлцээнд бэлтгэж байгаа тэр их чухал ховор бичлэгийг олож авах юмсан,ямар гоё бичлэг байсан гээч...

    Хариулах
  • Зочин / 2017 07 сар 24/

    Би хувьдаа залууст ээлтэй Хүрэлсүх ахыгаа үргэлж дэмждэг. Залуучуудын төлөө их ч юм хийсэн хүн гэж бодож явдаг.

    Хариулах
  • зулаа / 2017 07 сар 24/

    энэ эрдэнэбат энхболд нар ханаж цадхаа мэдэхгүй ховдгийн гайнууд юм даа

    Хариулах
  • золоо / 2017 07 сар 24/


    Ер нь тэгээд хэлснээ хийдэг хүн л биднийг удирдах ёстой энэ намд маань шинэчлэл маш их хэрэгтэй

    Хариулах
  • иргэн / 2017 07 сар 24/

    хэлсэн хийсэндээ эзэн болдог хатуу шулуухан хүн МАН намд цус сэлбэлт хэрэгтэй

    Хариулах
  • ЗОчин / 2017 07 сар 24/

    Энэ сайт яагаад хэний захиалгаар ийм мэдээлэл тавиад эхлэв ард түмэн Хүрэлсүхийн ээлтэй л дээ

    Хариулах
  • Зочин / 2017 07 сар 24/

    Хүрэлсүхээс өөр намын дарга болчихоор хүн байхгүй шүүдээ. Яг ярьвал бүгд л идэж уусан, нуусан хаасан юмтай л хүмүүс байгаа.

    Хариулах
  • Зочин / 2017 07 сар 24/

    Erhem yronhii said ajlaa oligtoi hj chadadgumu? oligtoihon ursulduuch!!! gaiguhan ursulduhiin tuld ehleed 60 terbumiin asuudlaa shiidverlej hariutslaga toots

    Хариулах
  • Зочин / 2017 07 сар 24/

    Erhem yronhii said ajlaa oligtoi hj chadadgumu? oligtoihon ursulduuch!!! gaiguhan ursulduhiin tuld ehleed 60 terbumiin asuudlaa shiidverlej hariutslaga toots

    Хариулах
  • хэн нэгэн / 2017 07 сар 24/

    Хэн ч хүнийг юу ч гэж худал гүтгэж чадна хамгийн аймар нь юу гээч энэ бүх зүйлийг хийгэж буй тэр хүмүүс тиймээс мэдээлэлд тэнвэртэй хандах хэрэгтэй Хүрэлсүх бол жинхэнэ эр хүн жинхэнэ удирдагч юм шүү.

    Хариулах
  • Зочин / 2017 07 сар 24/

    Xvrelsvxiig ard irged bvgd medne. Ingej muullaa uu gargalaa geed ta nariin dor oroxgvi ee Erdenebat aa. Shudarga baiy.

    Хариулах
  • Зочин / 2017 07 сар 24/

    Erdenebat odoo tsewer ursulduy. Vnexeer ursulduy gej bodoj baiwal ydaj ter 60terbumaa shiidchildee.

    Хариулах
  • Зочин / 2017 07 сар 24/

    өрсөлдөх бол цэвэр зөвөөр шударга л өрсөлдөх хэрэгтэй шүү дээ ийм арчаагүй зүйл хийхээ больмоор юм. Ерөнхийлөгчийн сонгууль маш хар бараан болсон. гэтэл одоо дахиал энэ зүйл үргэлжлэх янзтай яана даа

    Хариулах
  • Зочин / 2017 07 сар 24/

    Уг нь хүн муу зүйл хийгээгүйл хүн байх. харинч Намаа шинэчилсэн сайн хүн. Тогооноос нь салгаж чадсан хүн нь Хүрэлсүх байх. яагаад хүрэлсүхийг ингэж доромжилж даган мөрдүүлэх болов хэн ямар арчаагүй нь хийгээд байна.

    Хариулах