Газрын дарга Ц.Ганхүү 340 саяын авлагатай гэжээ

Улстөр ・Нийтэлсэн: Мэргэн охин 2017 07 сар 24 ・ 2

Авлигатай тэмцэх газарт Төрийн өндөр албан тушаалтнуудын хөрөнгө орлогын мэдүүлэг ирсэн байгаа билээ. УИХ-ын гишүүдийг хөрөнгөөрөө Ж.Энхбаяр, Ц.Гарамжав нарын гишүүд тэргүүлсэн. Тэгвэл  Газрын зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын дарга Ц.Ганхүүгийн хөрөнгө орлого өндөр харагдаж байна. Түүний  өөрийн орлого 25 сая төгрөг гэж байна. Харин гэр бүлийн гишүүдийн орлого 435 сая. Энэ эрхэм найман орон сууц, зургаан обьекттэй бөгөөд эдгээр нь 919 сая 933 мянган төгрөгийн өртөгтэй ажээ.

Мөн Luxes LS-460, Mercedes Benz ML350, Toyota Tundra зэрэг гурван машинтай юм байна.  ҮҮнээс гадна 55 сая төгрөгөөр үнэлэгддэг 52 адуу, хурдан удмын 3 адуутай. Эзэмших эрхийн 400 м2, 665 м2, 700 м2 гурван газар, 19890 м2 ашиглах эрхийн нэг газартай аж. Түүнд хадгалагдаж байгаа үнэт эдлэл, урлаг, түүх соёлын үнэт эдлэл нь 210 сая гэжээ.

Тэрбээр хадгаламжиндаа 152 сая төгрөгтэй бөгөөд П.Хосбаяр, Б.Тамир гэх хоёр хүнээс 340 сая төгрөгийн авлагатай, Голомт банканд 42 сая төгрөгийн өглөгтэй гэж хөрөнгө орлогоо мэдүүлжээ. Түүнчлэн Анима Интэрншнл ХХК, Инэл ХК-д 1.51 болон 2.50 хувийн хувьцаа эзэмшдэг гэсэн байх юм.

Г.Нар


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

2 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2021 08 сар 27/

    Насаараа улсаас татвар төлөгчидийн мөнгө хуссан хөгийн авилгач!

    Хариулах
  • иргэн / 2017 07 сар 26/

    Энэ нөхөр хаанаас энэ их хөрөнгийг олов,шууд хурааж хариуцлага тооц,монголд ингэж баяжих боломж бий юу,байхгүйшдээ, энэ улсын хөрөнгө шүү,

    Хариулах