60 тэрбумын талаар эрхэм гишүүд ингэж хэлэв

Улстөр ・Нийтэлсэн: Отгонхүү 2017 07 сар 26 ・ 24

 

Монголын улс төр халуухан байна. Жилийн өмнө АН яг л иймэрхүү байсан. Тал талд гарч, хөнжилдөө хөлөө жийлцэж байв. Харин өнөөдөр МАН тийм болжээ. МАН-д өнөөдөр Ерөнхийлөгчийн сонгуулийн ялагдал, түүний буруутан хэрэгтэй байна.
Тэдний олонх нь сонгуульд ялагдсан нь 60 тэрбумын бичлэгээс боллоо гэж буй. Харин ард түмэнд бол төрийн албыг наймаалцах, өөр ноцтой зүйл олныг ярьсан 60 тэрбумын гэх бичлэгийн үнэн мөнийг олох нь чухал байгаа юм. Тиймээс бид энэ бичлэгийн талаар ямар байр суурьтай байгааг УИХ-ын гишүүдээс тодруулсан юм. Тэдэнтэй уулзахаар Төрийн ордонд очоод хоёрхон гишүүнийг олж уулзсан. Үргэлжлүүлээд бүх гишүүд рүү утас цохиж, дараах гишүүдээс л байр суурийг нь асууж чадсан юм. Дашрамд хэлэхэд, эрхэм гишүүд шинэ, хуучингүй гар утсаа авах тун дургүй байна. Зарим нь тасална, заримынх нь гар утаснаас гадаадад явна гэсэн хариулт ирж байна. Ингэхэд тэд сонгуулиар яадаг билээ дээ. Очоод гэрийг чинь цэвэрлээд өгье гэх нь холгүй байдаг гишүүд өнөөдөр нэг иймэрхүү зан аягтай болсон байна. Ингээд өчигдөр Төрийн ордондоо ажиллаж байсан болон гар утсаа авч, улс төрийн халуун сэдвээр товч хариулт өгсөн эрхэм гишүүдийн байр суурийг хүргэе. Мөн Ерөнхийлөгч Х.Баттулга хоёр хоногийн өмнө АТГ-ын удирдлагуудыг дуудаж бичлэгийг шалгах чиглэл өгсөн юм.
 
 
 
Ерөнхийлөгч Х.Баттулга: ТӨРИЙН ЭСРЭГ ГЭМТ ХЭРЭГ
 
-Г.Доржзодов гэдэг залуу 60 тэрбум төгрөгтэй холбоотой асуудлыг илчилж 90 минутын бичлэг цацагдсан. Энэ бүхэн Монгол Улсыг ямар байдалтай, АТГ ямар ажиллагаатай гэдгийг харуулж байна.  Улс төрийн нөхцөл байдал өөрчлөгдөж ямар нэг байдлаар дарамт шахалт байсан эсэхийг үгүйсгэхгүй. Энэ тал дээр мэдээлэл гаргаж улсынхаа нэр хүндийг аваръя. Авлигатай тэмцэх газрыг байх уу, үгүй юу гэх асуудал яригдаж байна. УИХ-ын  гишүүн асан Ц.Оюунгэрэл гадны байгууллагаар нэг орчинд тасралтгүй хийгдсэн бичлэг байна гэдгийг нотлуулсан байгаа. Мэдээж   дотоод асуудал руу орохгүй. Хорьж цагдахгүйгээр төрийн хамгаалалтад, албан тушаалаар хамгаалж байгаа хүмүүс мэдүүлэг өгөхгүй. Төрд байгаа энэ эмгэнэлт асуудлыг  Авлигатай тэмцэх газрын даргатайгаа Төрийн тэргүүн нь нийлээд  хэрхэн илчлэх вэ. Энэ төрийн эсрэг хийсэн гэмт хэрэг. Хүмүүс нь бүгдээрээ хүлээчихсэн. 
 
Г.Тэмүүлэн: ХЭН НЭГЭН АЛБАН ТУШААЛТАН АТГ-Т НӨЛӨӨЛЖ, ЧИГЛЭЛ ӨГӨХ ХУУЛИАР ХОРИОТОЙ 
 
-60 тэрбумаар Ерөнхийлөгч чиглэл өгсөн асуудлыг би өөр өнцгөөр харж байна. Авлигатай тэмцэх газар гэдэг бол хэн нэг улстөрч албан тушаалтнаас хамаарахгүйгээр үйл ажиллагаа явуулах бүрэн эрхтэй байгууллага. Хэн нэгэн албан тушаалтан АТГ-т шууд нөлөөлж үүрэг даалгавар, чиглэл өгөх асуудал байж болохгүй. Хуулиар хориглосон зүйл. Энэ асуудал Үндсэн хууль дээр очвол унах хэмжээнд хүрнэ. Шинэ Ерөнхийлөгч бүрэн эрхээсээ давсан үйлдэл хийсэн нь алдаа юм. Зарчмын хувьд санал бодлоо солилцож байр сууриа илэрхийлэх зүйл байж болно.  
 
Н.Оюундарь: ШАЛГУУЛАХ ХЭРЭГТЭЙ
 
-60 тэрбум төгрөгтэй холбоотой энэ асуудалд нам хамаагүй. Хэрэв буруутай нь тогтоогдвол хуулийнхаа дагуу хариуцлага хүлээх ёстой. Хамгийн гол нь хууль журмынхаа дагуу явагдах ёстой. Шалгуулах хэрэгтэй. Үнэхээр л шалгуулаад янз бүрийн хууль бус зүйл илэрвэл хариуцлагаа үүрнэ биз. 
 
Ё.Баатарбилэг: МЭДЭЭЛЭЛГҮЙ БАЙНА
 
-60 тэрбум болон Ерөнхийлөгч АТГ-ын удирдлагуудыг хүлээж авч үүрэг чиглэл өгсөн гээд байгаа асуудалд одоогоор ямар ч мэдээлэлгүй байна. Хөдөө тойрогтоо ажиллаж байгаа учраас мэдээлэл харж амжаагүй. 
 
М.Оюунчимэг: НЭГ ТИЙШ НЬ БОЛГОЖ ШИЙДЭХ ЁСТОЙ ГЭЖ ХАРЖ БАЙНА
 
-Аврагчидтай холбоотой асуудлаар газар дээр нь ажиллаж байгаа учраас мэдээлэл муу байна. Ерөнхийлөгч үүрэг чиглэл өгсөн бол Авлигатай тэмцэх газрынхан 60 тэрбум төгрөгтэй холбоотой асуудал үнэн эсэхийг тодорхой болгох хэрэгтэй. Үнэхээр эвлүүлэг үү, эсвэл худал цуурхал тараагаад байна уу гэдгийг нэг тийш нь болгож шийдэх ёстой гэж харж байна. 
 
М.Билэгт: АТГ-ААС ГИШҮҮДТЭЙ УУЛЗАЖ ТАЙЛБАР АВСАН
 
-Баянхонгор сумын Баацагаан суманд тойрогтоо ажиллаад хөдөө явж байна. 60 тэрбум төгрөгтэй холбоотой асуудлаар Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө Ардчилсан намынхан АТГ-д шалгуулахаар хандсан юм билээ. АТГ-аас гишүүдтэй уулзаж тайлбар авсан. Авлига авч, улс орныг хохироосон гэж тогтоогдсон юм  байхгүй гэж ойлгож байгаа. 
 
О.Баасанхүү: ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДАЛТАЙ ХОЛБООТОЙ АСУУДЛААР ШААРДЛАГА ТАВИХ ЭРХТЭЙ 
 
-Ерөнхийлөгч ямар ч хууль хяналтын байгууллага байтугай жирийн иргэнтэй уулзаж санал бодлоо илэрхийлэх эрхтэй. Үндэсний аюулгүй байдлын тэргүүний хувьд Үндэсний аюулгүй байдалтай холбоотой асуудлаар шаардлага тавих эрх бий. АТГ-т Ерөнхийлөгч нь чиглэл өгч болдог болоод л Н.Энхбаяр гэдэг хүнийг баривчлахад тухайн үед чиглэл өгсөн юм байна лээ. Харин ингэж ил гарсан нь олон нийтэд хардлага төрүүлэхгүй амар юм бишүү. 
 
Г.Мөнхцэцэг: ХЭТЭРХИЙ ТҮРГЭДСЭН ШИЙДВЭР
 
-Ерөнхийлөгч 60 тэрбум төгрөгтэй холбоотой асуудлаар мэдээлэл хүсч, чиглэл өгсөн мэдээллийг сонин хэвлэлээс л харсан. Хувь гишүүний бодлоор АТГ-ын удирдлагуудыг дуудаж чиглэл өгөх, мэдээлэл хүсэх эрх нь хэдийгээр  Ерөнхийлөгчид байгаа боловч хууль зөрчиж байгаа үйлдэл гэж харж байна. Энэ асуудал дээр хэтэрхий түргэдсэн шийдвэр байлаа. 
 
З.Нарантуяа: ЕРӨНХИЙЛӨГЧИЙН БҮРЭН ЭРХЭЭС ХЭТЭРСЭН ЗҮЙЛ БАЙХГҮЙ
 
-Амарч яваа болохоор мэдээлэл муутай байна. Хэвлэлд гарсан мэдээллийг харсан. Ямар нэгэн авлигатай холбоотой асуудлаар ирсэн гомдлыг АТГ хэр шалгаж байна. Мөн үйл ажиллагааны байдал ямар байна, ажлаа эрчимжүүл гэж хэлэх нь Ерөнхийлөгчийн бүрэн эрхээс хэтэрсэн зүйл байхгүй. Түүнээс энэ хүнийг шалга, энэ асуудалд хэрэг үүсгэ, эсвэл боль гэдэг чиглэл өгөөгүй. Тиймээс Ерөнхийлөгч эрх хэмжээнийхээ хүрээнд ажлаа хийж байгаа байдлыг улстөржүүлж шүүмжлэх нь утгагүй. Тэр тусмаа Хуульзүй, дотоод хэргийн дэд сайд нь үндсэн үүргээ ойлгохгүй байгаа нь харамсалтай. Харин ч 60 тэрбум төгрөгтэй холбоотой асуудалд анхаарч байх ёстой юм. 
 
Ж.Батзандан: ХАРИУЛАХ БОЛОМЖГҮЙ
 
-60 тэрбум төгрөгтэй холбоотой асуудлаар утсаар хариулт өгөх боломжгүй. Маргааш уулзая. 
 
Ж.Лүндээжанцан: ХЭРЭГЖСЭН ЭСЭХИЙГ МЭДЭХГҮЙ ЮМ 
 
-60 тэрбум төгрөгтэй холбоотой асуудлыг Авлигатай тэмцэх газар шалгаж байгаа юм байна лээ. Би мөнгөөр гишүүн болоогүй болохоор энэ асуудлыг мэдэхгүй. Намын санхүүжилт, зөвлөх үйлчилгээ, улс төрийн намуудыг татан буулгах  гээд есөн шидийн л юм яригдаж байна. Яг хэрэгжсэн эсэхийг мэдэхгүй юм. 
 
Л.Болд: МАРГААШ ХАРИУ ӨГНӨ 
 
-60 тэрбумтай холбоотой асуудлаар одоогоор хариулт өгөх боломжгүй. Маргааш хариулт өгье.
 
 
С.Уянга
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

24 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • zalhmaar ym / 2017 07 сар 26/

    Shuuheer togtoogdoogui hudal medeelel.har mynga yrih ymaa hudlaa ymiig 1000 yriwal unen bolno geh taktik bolowsruulaad bgaa ymuu haishaa ym Zalhmaar ym

    Хариулах
  • zalhmaar ym / 2017 07 сар 26/

    Shuuheer togtoogdoogui hudal medeelel.har mynga yrih ymaa hudlaa ymiig 1000 yriwal unen bolno geh taktik bolowsruulaad bgaa ymuu haishaa ym Zalhmaar ym

    Хариулах
  • zalhmaar ym / 2017 07 сар 26/

    Shuuheer togtoogdoogui hudal medeelel.har mynga yrih ymaa hudlaa ymiig 1000 yriwal unen bolno geh taktik bolowsruulaad bgaa ymuu haishaa ym Zalhmaar ym

    Хариулах
  • zalhmaar ym / 2017 07 сар 26/

    Shuuheer togtoogdoogui hudal medeelel.har mynga yrih ymaa hudlaa ymiig 1000 yriwal unen bolno geh taktik bolowsruulaad bgaa ymuu haishaa ym Zalhmaar ym

    Хариулах
  • zalhmaar ym / 2017 07 сар 26/

    Shuuheer togtoogdoogui hudal medeelel.har mynga yrih ymaa hudlaa ymiig 1000 yriwal unen bolno geh taktik bolowsruulaad bgaa ymuu haishaa ym Zalhmaar ym

    Хариулах
  • Hud medeelel / 2017 07 сар 26/

    neeh hud2 medeelel shaahaa boliocheee or undeslelgui

    Хариулах
  • Hud medeelel / 2017 07 сар 26/

    neeh hud2 medeelel shaahaa boliocheee or undeslelgui

    Хариулах
  • Hud medeelel / 2017 07 сар 26/

    neeh hud2 medeelel shaahaa boliocheee or undeslelgui

    Хариулах
  • Hud medeelel / 2017 07 сар 26/

    neeh hud2 medeelel shaahaa boliocheee or undeslelgui

    Хариулах
  • Hud medeelel / 2017 07 сар 26/

    neeh hud2 medeelel shaahaa boliocheee or undeslelgui

    Хариулах
  • Зочин / 2017 07 сар 26/

    ichguurtei yalagdaliin shaltgaan yalt ch ugui 60 terbum gdgiig mediishdee. ter namiin ner hundiig buuruulj bga mongonii gahainuudiig suudalaas ni unagaaj namaa l tseverleh heregtei bn...

    Хариулах
  • Зочин / 2017 07 сар 26/

    ingeed harhaar Enkhboldiin humuus ni yroosoo l ter chigtee mongoor butsen gdg ni ilt haragdana... ghdee iim zuil baih yosgui!!!!!!!!

    Хариулах
  • иргэн. / 2017 07 сар 26/

    Энхболдын 60 тэрбумын засаглал хагарч байна Мөнгөнөөс илүү үнэ цэнэтэй зүйл байдаг гэдгийг харуулах хэрэгтэй

    Хариулах
  • зочин. / 2017 07 сар 26/

    ээ угаасаа 60 тэрбумаас болж ялагдал хүлээсэн ш дээ МАН намын гишүүдийн нүүр байтугай бөгс улаасан ш дээ

    Хариулах
  • нэгэн хүн 1 / 2017 07 сар 26/

    Монголчууд энэ хэрэгт үнэхээр анхаарал хандуулж байна тиймээс нам өөрөө ард иргэдийн итгэлийг буцааж авахын тулд 60 тэрбумын хэргийн үнэн мөнөнг олж холбогдсон хүмүүст хариуцлага хүлээлгэх хэрэгтэй

    Хариулах
  • хэн нэгэн 1 / 2017 07 сар 26/

    энэ хэргийг шалгах хэрэгтэй Нөхөдүүд одоо давраад байгаа шүү.

    Хариулах
  • Erdene) / 2017 07 сар 26/

    Erhem yronhii said ajlaa oligtoi hj chadadgumu? oligtoihon ursulduuch!!! gaiguhan ursulduhiin tuld ehleed 60 terbumiin asuudlaa shiidverlej hariutslaga toots

    Хариулах
  • Ariuka) / 2017 07 сар 26/

    60 terbumiin hergiig shiidvel shiidheer tsag zunduu ongorson. turiin esreg gemt heregiig hurdhan shiidej asuudliig etsesleh heregtei

    Хариулах
  • Зочин / 2017 07 сар 26/

    Ийм ичмээр юмыг юунд хэвлэлд тавьдаг байнаа,үнэхээр харамсаад барамгүй, ийм улсууд их хуралд суудаг,хууль баталдаг гэхэд үнэмшмээргүй,тэгээд бас мэдэхгүй юмаа мэддэг хүн шиг дэмий юм ярих ямар хэрэг байнаа,гишүүн Баасанхүү харин яг үнэн зүйл хэлждээ,АТГ-ын даргын хариултаас харахад л асуудал ойлгомж

    Хариулах
  • Ariunaa* / 2017 07 сар 26/

    60terbum shvvdee. Ene mungu ex orond maani baisan bol tsetserleg surguuli barichix l baisan baix. Shiidwerleed xiix yostoi gazart ni xiiwel taarna.

    Хариулах
  • Зочин / 2017 07 сар 26/

    MAN ugasa xiisen bvx zvil ni xuuli bus baisan. tgeed l yrunxiilugchiin songuulid garch chadaagvishde. Odoo ymar nvvreeree Erdenebat ursuldux geed bgan boldoo

    Хариулах
  • хангай / 2017 07 сар 26/

    МАН хариуцлагагүй гишүүддээ хариуцлага тооцож, Засгийн газартаа агаар оруулж, илүү шинэчлэгдэж, иргэддээ ээлтэй зүйл хийхгүй бол 2020 энд том ялагдалд хүргэж ард түмэн гудамжинд гархуй дээ гэж бодох юм

    Хариулах
  • Зочин / 2017 07 сар 26/

    60 тэрбумаас илүү хэдэн их наядын асуудал сонгуулийн үеэр болон АН-ын засаг барьж байх үеийн асуудал яригдаад байсан тэр яах вэ

    Хариулах
  • Зочин / 2017 07 сар 26/

    Манай ерөнхийлөгчийн байгаа байдал,толгойны нь хэмжээ энэ шүү дээ,тэрнээс давахгүй,хар шил, хар подволк өмсөх нь юуч биш,харин тэр хууль эрх зүйн талаар ямарч мэдлэггүй учраас хууль зөрчих нь ююу ч бишээ.

    Хариулах