Шахаанд орсон “Жаран тэрбум”

Улстөр ・Нийтэлсэн: Отгонхүү 2017 07 сар 26 ・ 21

Монгол Улсын төрийг хууль бусаар, хөрөнгө мөнгөөр худалдаж авахаар тохиролцсон “60 тэрбум”-ын эзэд үнэнд гүйцэгдэж эхлэв. УИХ-ын 2016 оны сонгуулийн өмнө задарсан 90 минутын турш үргэлжлэх, 60 тэрбум төгрөг босгох тухай Ц.Сандуй нарын яриа нь эрүүгийн гэмт хэргийн шинжтэй, албан тушаалыг наймаалсан, төрийн эрхийг хууль бусаар авахаар санаархсан гэж үзэх бүрэн үндэстэй билээ.

Өнөөдөр тэднийг хууль шүүхийн байгууллага шалгаад зогсохгүй МАН дотооддоо намаа цэвэрлэх талаасаа ч эрүүгийн болоод ёс зүйн хариуцлага хүлээлгэх нь нэгэнт тодорхой болжээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хоёр хоногийн өмнө АТГ-ын дарга нартай уулзахдаа, “60 тэрбум”-ын бичлэг хийгээд түүнийг зохион байгуулсан гэмт этгээдүүдтэй хариуцлага тооцохыг хатуу сануулсан билээ. Х.Баттулга ерөнхийлөгчийн амлалт хийгээд ард түмэн түүнээс хүлээж буй хүлээлт нь “60 тэрбум”-ын хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэх явдал юм. Өчигдөр Улсын Ерөнхий прокурорын газраас "60 тэрбум”-ын бичлэгтэй холбоотой асуудлыг эрүүгийн хэрэг үүсгэн шалгахыг АТГ-т даалгалаа.  Улмаар прокурорын байгууллагаас Авлигатай тэмцэх газар, Цагдаагийн Ерөнхий газар, Тагнуулын Ерөнхий газрын хамтарсан ажлын хэсэг томилон шалгах үүргийг өгчээ. Хэн юуны тухай, ямар ашиг сонирхол, төрийн эрх мэдлийг булаан авах тухай ярьсан, хэлэлцсэн нь нэгэнт тодорхой учраас хуулийн өмнө буруудаж таарна. Хаашаа ч бултах аргагүй баримт, нотолгоо бий.

Харин Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдал хүлээсэн МАН ялагдлын гол шалтгааныг 60 тэрбумын бичлэг, түүнийг зохион байгуулсан эздүүдийг гэж буруутгаж байна. Ингэж үзэх нь ч үнэний ортой. Авлига, албан тушаалын наймаагаа ил цагаан ярьж суугаа намын удирдлагуудад ард түмэн итгэл хүлээлгэнэ гэж үгүй. Тийм учраас МАН-ын нэр дэвшигчид ард түмэн дүн тавьсан. МАН-ынхан намаа шинэчлэхийн тулд авлига албан тушаалын хэрэгтнүүд, 60 тэрбум төгрөгийн санаачлагчдаас салахыг хүсч байна.

МАН-д тэдэнтэй тэмцэх хөдөлгөөн хүртэл өрнөж байна. УИХ-ын гишүүн,  Т.Аюурсайхан, Л.Оюун-Эрдэнэ, Ж.Энхбаяр болон МАН-ын жирийн гишүүд “60 тэрбумаас намаа цэвэрлэе” хөдөлгөөнийг байгуулсан.  УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ “Төрийн албыг арилжсан 60 тэрбумынхнаас намаа цэвэрлэхийн төлөө хатуу тэмцэнэ” гэдгээ мэдэгдээд байна.

 “Жаран тэрбум”-ын авторуудыг намаасаа цэвэрлэж авлига, албан тушаалын гэмт хэрэгтнүүдтэйгээ тэмцсэнээр шинэчлэлийн эхлэлийг тавина гэж үзэж байна. МАН төрийн эрх мэдлийг худалддаг, авлига авдаг албан тушаалтнуудаасаа салж байж нэр цэвэр үлдэх учраас намаасаа шахаж гаргах хүсэл сонирхол залуучуудын дунд хүчтэй оволзож байгаа аж. Удахгүй болох МАН-ын Бага хурал, Их хурлаараа тэдэнд хариуцлага тооцох тухай яригдаж байна.  

Цагдаа, прокурор, хуулийн байгууллага Ц.Сандуй нарыг эрүүгийн хэрэг үүсгэн шалгахаар болж, харин нам дотор нь тэднийг суудлаас нь хөөж явуулахыг юу юунаас хүсч байгаа ажээ. Тэгэхээр Ц.Сандуй нар хуулийн байгууллага хийгээд намынхандаа шахагдаж, “нуман тулгуурт” оржээ Тэднийг ганц хууль шүүх, МАН-ын гишүүд бус ард түмэн ч шүүхийг хүсч байна.

Т.Түвшин

 ZINDAA.MN


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

21 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2017 08 сар 01/

    Дашмааг суга дээж нь татсандаа дарга болгоол

    Хариулах
  • Зочин / 2017 07 сар 27/

    Toriin erhiig huuli busaar avaiig sanaarhval tsaaziin yaltai busuu?

    Хариулах
  • Зочин / 2017 07 сар 27/

    тэр байтугай мөнгө төгрөгний асуудал дарагдаад л өнгөрдөг бүгдийг нь ил болгох хэрэгтэй. АН-ын үеийн тэр их мөнгөний асуудал үнэн юм бол адилхан гаргаач. ард түмэн хүлээж байна

    Хариулах
  • Зо Зи Санг Далай / 2017 07 сар 26/

    Хотын дарга, Газрын албаны дарга хийсэн улс гахай шиг хагартлаа баяжаад байдгийн учрыг мэдэх юмсан.Төрийн алба үнэхээр буянтай юмаа.

    Хариулах
  • Зочин / 2017 07 сар 26/

    60 terbum teed yu ch bolsongui bololtoi etsesiin etsest zasgiin erhiig barij barih ni gesen ih bayr hoortei bsn namiig butlah ni ter. teed yr ingeed harhaar namiin udirdlaga humuusiig shinechilj tsus selbeh tsag bolson gdg ni iltees ilt haragdana...

    Хариулах
  • иргэн. / 2017 07 сар 26/

    Энэ 60 тэрбумаас үнэхээр залхаж байнаа. Амралтай аваад очоод жагсаалд оролцмоор л санагдтал ард түмний дургүйг хүргэх юм даа

    Хариулах
  • зочин. / 2017 07 сар 26/

    Энхболдын 60 тэрбумын засаглал хагарч байна Мөнгөнөөс илүү үнэ цэнэтэй зүйл байдаг гэдгийг харуулах нь зөв шүү

    Хариулах
  • инээмтгий охин :) / 2017 07 сар 26/

    Ц.Сандуй тэргүүтэй Нийслэлийн намын хорооны удирдлагууд бүхэлдээ огцрох ёстой энэ намыг үнэхээр хог шороотой хутгаж байна

    Хариулах
  • zol :) / 2017 07 сар 26/

    ene hergiig shiidwel shiidheer tsag ungursun shdee. enhbold ene hergiig zamhruulhiin tuluu bvvr chadah bvhnee hj bna daa. MAN namd shinechlel heregtei gdg haragdaj bn daa

    Хариулах
  • Hurlee) / 2017 07 сар 26/

    60 terbumiig shiidvel shiideheer tsag zunduu ongorloo. Shiidegdehgui bsaar btal ar araas ni garah asuudluud ulam davarsaar.. uuniig shiidej, zohih humuust ni hariutslaga tootsoh heregtei. Tegj bj shat shatandaa idej uuh ni bagasana

    Хариулах
  • Itgel) / 2017 07 сар 26/

    Ene 60 terbumiin heregtei holbootoi buh humuustei hariutslaga tootsoh heregtei. Zuvhun ner tsohson humuusiig buulgaad nam tsewershihgui!!!

    Хариулах
  • Enhriimaa... / 2017 07 сар 26/

    MAN 60 terbumiin asuudlaasaa vvdeed shinechlel hiih heregtei. udahgui boloh bag hural tsaashlaad ih hurlaaraa nam dotor betgersen ter buglaag zailuulah hergtei ldee

    Хариулах
  • Enhriimaa... / 2017 07 сар 26/

    MAN 60 terbumiin asuudlaasaa vvdeed shinechlel hiih heregtei. udahgui boloh bag hural tsaashlaad ih hurlaaraa nam dotor betgersen ter buglaag zailuulah hergtei ldee

    Хариулах
  • Zochin* / 2017 07 сар 26/

    Bodit baidal iim l baina. daanch xvmvvs bodit baidald itgexee bolij. Shalgaj shiidwel shiidmeerdee uug ni

    Хариулах
  • Amina* / 2017 07 сар 26/

    MAN shinechlel xiix tsag bolson. Enhbold 60terbumaas bolj yrunxiilugchiiin suudald xvrj chadaagvi bzde. 60terbum shiidwel shiidxeer tsag uchnuun ungurluushde.

    Хариулах
  • золбоо / 2017 07 сар 26/

    МАН энэ удаа хамгийн муу сонголтыг хийж М.Энхболд гэгч нэр дэшигчийг гаргаж ирснээрээ сонгуульд ялагдах хөзрөө өөрсдөө сонгсон ард түмэн нам биш хүнээ бодож сонголт хийсэн 60тэрбумын хэрэг хамгын ихээр нөлөөлж 90жилийн түүхийг уландаа гишгэсэн дээ хариуцлага тооцох нь зүй ёсны хэрэг

    Хариулах
  • Зочин / 2017 07 сар 26/

    энэ с илүү их мөнгө АН-ын үед үүссэн гээд байгаа тэрнийгээ яах гэж байгаа бол улсын эцэг хүн алагчилж болохгүй адилхан байх хэрэгтэй.

    Хариулах
  • нами / 2017 07 сар 26/

    МАН хариуцлагагүй гишүүддээ хариуцлага тооцож, Засгийн газартаа агаар оруулж, илүү шинэчлэгдэж, иргэддээ ээлтэй зүйл хийхгүй бол 2020 онд ч том ялагдал амсаж ард түмэн лааз өшиглөхүй дээ

    Хариулах
  • Zochin:) / 2017 07 сар 26/

    ene 60 terbumiinhaniig hariutslaga hvleelgej shorond suulgah heregtei

    Хариулах
  • Зочин / 2017 07 сар 26/

    60 тэрбум дээр эрүү үүсгэж байна. Зөв, төрөөр наймаалцаж болохгүй. ТӨРийн эсрэг гэмт хэрэг -хүнд л ял оноогдоно. Энэ хэрэгтэй эн зэрэгцэх С. Баяр мэтийн авлигачдын асуудлыг бас шийдэх л ёстой

    Хариулах
  • Зочин / 2017 07 сар 26/

    Больж больж Сундуй мэтийн намын нэр барьсан,төрд шургалсан юмнуудыг толгойноос нь эхлээд ажил албанаас зайлуулаж,төрийг-намыг цэвэрлэсэнээр МАН-ын нэр хүнд өсөх болно,залуучуудаа намаа бузартсан дарга нараасаа түргэн цэвэрлэ,та нарыг дэмжиж байна.

    Хариулах