Г.Шийлэгдамба нарыг шүүх хурал болж байна

Улстөр ・Нийтэлсэн: Мэргэн охин 2017 08 сар 02

Эрүүл мэнд, спортын сайд асан Г.Шийлэгдамбыг гэм буруутай эсэхийг хэлэлцэх шүүх хурал эхэллээ. Тодруулбал, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж, шүүгч С.Оюунчимэг, З.Болдбаатар нарийн бүрэлдэхүүнтэй Нийслэлийн Прокурорын газраас Г.Шийлэгдамбад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.2, Г.Ганчимэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.1, Э.Гантулга, О.Даваасүрэн нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 269 дүгээр зүйлийн 269.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Эрүүгийн хэргийн шүүх хуралдаан өглөө 09:00 цагт эхэлсэн  байна. Одоогоор шүүх хуралдаан үргэлжилж байна. 

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх