Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулахаар УИХ-ын гишүүд гарын үсэг зурж эхэлжээ

Улстөр ・Нийтэлсэн: Отгонхүү 2017 08 сар 10 ・ 18

Улс төрийн хүрээнд өрнөж буй үйл явдлуудыг ажиглаж, сэжиг таамгуудыг сөхөж үзвэл ирэх өдрүүдэд нэн сонирхолтой улс төрийн үзэгдлүүд явагдах нь илт байна. Эдгээр болж мэдэх үйл явдлуудын хамгийн том нь Ж.Эрдэнэбатын Засгийн газар хугацаанаасаа өмнө огцрох юм.

Аливаа зүйлд нөхцөл бүрдэх гэж нэг юм бий. Тэгвэл мэргэжлийн гэх тодотголтой Засгийн газар огцрох болзлоо хэдийнэ хангажээ.

Тэр нь юу гэвэл, парламентад 65 суудалтай эрх баригч намын гишүүд Засгаа газраа огцруулахаар санаа нэгдэж эхэлсэн байна. Намынх нь дотоодод Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг унагах тухай сэдэл зөвхөн одоо хөндөгдөж байгаа биш юм. Шинэхэн байгуулагдаад ердөө зургаан сар болж амжаагүй байхад МАН-ын дотор энэ тухай яриа дуулдаж байсан удаатай.

Тэгвэл энэ удаа илүү бодитой, ажил хэрэг болох түвшинд дээрх сэдэл тэлсэн байна. Тодорхой хэлбэл, УИХ-ын нэр бүхий гишүүдийн зүгээс Засгийн газрыг огцруулахаар гарын үсэг зурсан мэдээлэл байна. Засгийн газрыг огцруулах үндэслэл бүхий бичигт одоогоор долоон гишүүн гарын үсэг зурсан байгаа бөгөөд цаашид энэ тоо өсч 19-д хүрэх магадлалтай байгаа аж.

Холбогдох хуулийнхаа дагуу Засгийн газрыг огцруулах үндэслэлийг парламентын 19 гишүүн дэмжсэнээр УИХ-аар хэлэлцэх нөхцөл бүрддэг. Асуудлыг хэлэлцээд УИХ-ын гишүүдийн 51-ээс дээш хувь нь дэмжвэл саналыг хүлээж авах горимтой билээ. Өөрөөр хэлбэл, Засгийн газрыг огцруулах үндэслэлийг УИХ-ын 76 гишүүний 39 нь дэмжвэл засаг унана гэсэн үг юм.

Тэгвэл МАН-ыг төлөөлөн УИХ-д суугаа 65 гишүүний 28 нь дэмжсэн тохиолдолд засаг унах нь тодорхой болно. МАН-ын даргын өрсөлдөөнтэй холбоотойгоор үүссэн нөхцөл байдлаас хамаарч, У.Хүрэлсүхийг намын даргад дэмжихээ илэрхийлсэн 30 гаруй гишүүн байгаа нь Засгийн газрын хувь заяаг улам бүрхэгдүүлж байгаа аж.

 

Б.Хурцболд

WWW.ZINDAA.MN


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

18 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • 120 / 2017 08 сар 15/

    ХЯТАДЫН ЭРЛИЙЗҮҮДЭЭ ТӨРИЙН ОРДНООС ЗАЙЛУУЛСАН НЬ ЗӨВ

    Хариулах
  • Зочин / 2017 08 сар 14/

    ӨМХИЙ ҮХЭРНҮҮД

    Хариулах
  • Зочин / 2017 08 сар 13/

    ЗГ-аараа оролдоод яадгийг АН харуулсан. Одоо МАН-ын ЗГ-ыг бусниулахыг хүсэгчид их бий.МАН дотроо зөрчилдвөл хүний идэш л болно доо.Өөр яахав?

    Хариулах
  • Зочин / 2017 08 сар 12/

    mungu iddeg pesda nariig alaad hayaachee pesda muu hujaagiin erliiz eh oron unet erdenegui lalar

    Хариулах
  • Зочин / 2017 08 сар 12/

    Огцруулаад зогсохгүй дараа нь шоронд хийх хэрэгтэй

    Хариулах
  • Үргэлжлэл / 2017 08 сар 12/

    Мэргэжил туршлагаараа хэнээс ч дутахгүй Мөнхбаярын хувьд ажил нь наанатай цаанатай байх шиг байна Цогцэцэгт зангараг дутаад байна Ерөнхийд нь дүгнэхэд залуучууд нь сайн ажиллаад байна даа ЗГ-ыг огцруулвал дордохоос дээрдэхгүй дээ

    Хариулах
  • ҮРГЭЛЖЛЭЛ / 2017 08 сар 12/

    байсан хүн Хүрэлсүхийг мөрд гээд л хүнд мөнгө харуулаад байх хүн огт биш 3 Энэ ЗГ боломжийн ажиллаж байгаа Ялангуяа Сэргэлэн мэрийлттэй өөриймсөг Номтойбаяр санаачилгатай ажиллаж байна Чимээгүйхэн ажлаа бүтээгээд явдаг хүн бол Ганхүү Хүрэлсүх дайчин шуурхай ажиллаж байна

    Хариулах
  • ТА-ны хараат буус шинжээч Ш.Раднаа / 2017 08 сар 12/

    1 М Энхболд сонгуульд ялагдсан нь Эрдэнэбатын ЗГ-тай шууд холбоогүй өөрийнх нь нэр хүндтэй холбоотой ялагдал 2 Эрдэнэбатын ЗГ-ыг огцруулах хүсэл МАН-ын дотор ч бий гадна талдаа бүр ч их бий Эрдэнэбат бол суурь хүмүүжил сайтай архи дарс хэрэглэддэггүй захиргааны ажил сайн мэддэг сангийн сайдаар ажилл

    Хариулах
  • Зочин / 2017 08 сар 12/

    Батлан хамгаалахын сайд Бат-Эрдэнэ мэтийн юмнууд огцорвол таарна

    Хариулах
  • Зочин / 2017 08 сар 12/

    yalzarsan tomstei shuudain dotor hichneen shine toms hiihtei agaar neg uil yavdal bolood bn. tomsoo shineer ni udaan sain hadgalhiig husvel shuudainaas ni yalzarsan tomsnuudiig ni yalgan tuuj hayh heregtei. bur negiig ch uldeelgui

    Хариулах
  • Зочин / 2017 08 сар 12/

    odoo yroosoo l shinechlel heregtei bn. ene ovgorshson heden olgoi tolgoinuudiig tasdah tsag ni irsen.

    Хариулах
  • Нямка / 2017 08 сар 12/

    Өрөвдөлтэй гэх үү өгөөжтэй гэх үү тэр олон оффшорчид нэг дор нэг намыг эвдэхэд би дургүй. Бурууг засаж зөвийг дэмжсэнээр ард иргэдийн амьдрал л дээшлэнэ шүү дээ

    Хариулах
  • иргэн. / 2017 08 сар 12/

    Энэ нь миний бодлоор төрд хэт том том бүлэглэл үүссэн шинэ хийе бүтээе гэсэн хүмүүсээ гадуурхах нь их харагдах болжээ. Хамгийн сонин нь ард түмний төлөө явсан хүмүүс байгаа хачирхалтай бүгд ард түмний төлөө ажиллана гэж гарсан биздээ

    Хариулах
  • Nansalma) / 2017 08 сар 12/

    Buhel buten namiin haruul hamgaalalt darga naraa dotroos ni neg negeer ni namnaj ehleheer shiidsen yum bn l da. Mungu ch huchtei yumaa. Hamgaalalt ch gejdee Erdenebat Enkhboldiin gar holiin uzuurt guideg nohod yum bn

    Хариулах
  • Javhalmaa) / 2017 08 сар 12/

    • Энэ хэрэг удаан даамжирвал яг Зоригийн хэрэг шиг юм болно. Монгол төр монгол хүүгээ хятадын шээснүүдээс хамгаалах л хэрэгтэйдээ. МАНАН-г үндсээр нь суга татаж, зоригтой дугарах хүн Хүрэлсүхээс өөр байхгүй учир эд нар айсандаа ийм хор хутгасан хэрэг.

    Хариулах
  • Osor* / 2017 08 сар 12/

    Zasgiin gazar ni yaaj ajillaad bgan bee. MAN nam aa shinechilj turiin suudliig shinechilj zoxix yostoi xvmvvsiig gargaj neg uurchlult xiimeerdee.

    Хариулах
  • Zoci* / 2017 08 сар 12/

    ene zasgiin gazar ni zvger uursdunduu mungu xuraagaad l yu xiij bga ntree meddeg yumuu yr ni. Ajlaa medexgvi xeden garuud l mangartaad uls orniig samraad baix yum daa. shinechlex xeregtei baina.

    Хариулах
  • Зочин / 2017 08 сар 10/

    Шившигээ дэлгэж долоон шид нь бүрдсэн нөхөд ширэн нүүрлэхээ болиод дээрээсээ эхлээд түрэгхэн зайлвал тааранадаа

    Хариулах