Намаасаа урвасан Э.Мөнх-Очир Нийслэлийн бодлогыг унагаахаар яваа юу?

Улстөр ・Нийтэлсэн: Отгонхүү 2017 08 сар 15 ・ 5

Эл эрхэм нь Баянзүрх дүүргийн засаг дарга, УИХ-ийн гишүүн гээд МАНамаас авч болох бүхий л эрх мэдлийг авч байсан мөртлөө 2009 оны Ерөнхийлөгчийн сонгуульд намаасаа нэр дэвшсэн Бат-Эрдэнэ аваргыгаа унагаах хорыг найруулж,  АНамаас нэр дэвшигч Элбэгдорж ерөнхийлөгчийг дэмжин, хариу шагналд нь Турк улсад элчингийн зөвлөхөөр явсан.

 Намын бодлогыг сөрснөөрөө намаасаа ч хөөгдсөн гэх Э.Мөнх-Очир нь СБДүүргийн нутаг дэвсгэр, Улсын Их Дэлгүүрийн урд талбайд хийгдэх "Автомашингүй гудамж" төсөл буюу Нийслэлээс хийх гэж буй бүтээн байгуулалт, тохижилтын ажлыг унагаахаар "Талбай дээр байрлах харуул хамгаалалтыг буулгана. Баянгол, Баянзүрх дүүргээс өөрийнхөө хүмүүсийг ачиж ирээд хашааг нь нураана" гэх зэргээр заналхийлжээ.

Нийслэлээс хэрэгжүүлж, хувийн хэвшлийнхний хөрөнгө оруулан бүтээн байгуулах ‘’Автомашингүй гудамж’’ төслийг улайран эсэргүүцэж, ийнхүү хэл амаар доромжлон, хүч хэрэглэхийг завдаж байгаагийн цаана өөрөө энэ газарт санаархаж, барилга байшин бариулахаар төлөвлөж яваа гэх түүний тухай  олны  яриа ортой ч байж мэдэхийг давхар баталж байна.

bolod.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

5 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2017 08 сар 16/

    ajil hiideggui iim maliig zailuulah heregtei

    Хариулах
  • Зочин / 2017 08 сар 15/

    Сайн эцгийн нэрийг гурав худалдаж идээд дууссан нөхөр.

    Хариулах
  • зочин / 2017 08 сар 15/

    Манай Булган нутгаас ийм арчаагүй амьтан төрөн игарсанд харамсдаг,сайн эцгийн нэрийг олон дахин худалдаж идсэндээ хөөрхий,одоо болоо,орхи цаашаа

    Хариулах
  • Зочин / 2017 08 сар 15/

    Аавынхаа нэрийг хорлож яваа нөхөр дөө аль эртний л бүтэхгүй нөхөр дуулдаж байсан хэвээрээ шив дээ

    Хариулах
  • Зочин / 2017 08 сар 15/

    Энэбиш дарга гээд МАН-ын хүний хүү энэ хүн мөн үү?

    Хариулах