МАН-ын удирдах зөвлөл хуралдана

Улстөр ・Нийтэлсэн: Мэргэн охин 2017 08 сар 16 ・ 1

МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр 11:00 цагаас Тусгаар тогтнолын ордонд хуралдахаар товоо зарлажээ. Удирдах зөвлөлийн хуралдаанаар Бага хурлын товыг зарлах асуудлыг хэлэлцэх чигтэй байна. Сүүлийн үед эрх баригч намын дотоод асуудал хурцдаж, намын даргын төлөөх өрсөлдөөн ширүүсээд байгаа юм. Үүнтэй холбогдуулан УИХ дахь МАН-ын гишүүд Засгийн газраа огцруулах гарын үсэг хүртэл цуглуулж эхэлсэн талаар бид өмнө нь мэдээлсэн. Тус намын Удирдах зөвлөлийн хуралдаанаар намын дотоод асуудал бас яригдана гэсэн хүлээлттэй байна.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

1 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2017 08 сар 16/

    Ард түмэнд нэр нь авлигын хөтлөгч болсон Баяр мэтийн хүмүүс энэ намд байсан цагт шинэчлэгдэх боломж энэ намд байхгүй

    1
    Хариулах