УИХ ээлжит бусаар хуралдаж магадгүй гэсэн яриа гарч эхэлжээ. Учир нь Шадар сайд У.Хүрэлсүх албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасантай холбоотой аж. Тодруулбал энэ сарын 17-ны өдөр  Шадар сайд У.Хүрэлсүх ажлаа өгөх хүсэлт гаргасан билээ.   Шадар сайдын өргөдлыг УИХ хэлэлцэн, эцсийн шийдвэр гаргах учиртай. Тэгэхээр Шадар сайдын хүслийг гүйцэлдүүлэхээр  УИХ ээлжит бусаар хуралаж магадгүй нөхцөл байдал үүсээд байна. Харин чухам хэзээ гэдэг нь одоогоор тодорхойгүй байна.