Ц.Сандуйд сандлаасаа буух ухаан хайрла

Улстөр ・Нийтэлсэн: Отгонхүү 2017 08 сар 24 ・ 14

Нийслэлийн ИТХ-ын даргаар Ц.Сандуйг томилоод жил болов. Үнэмлэхүй олонх болсон МАН-ын хамгийн сохор томилгоо. Ч.Сайханбилэг сайхан тэнэгтээгүй бол Ц.Сандуйгаас болж МАН ялагдах шахсан, парламентын сонгуулиар.

Уг нь МАН бялуугаа хуваарилахдаа л энэ бүхнийг тооцоолох байсан юм. Ц.Сандуйд баярын бялуу хүртээх битгий хэл намаасаа хөөж гаргасан бол, тэр үед энэ 60 тэрбумынх нь хариуцлагыг үүрүүлчихсэн бол. Үнэндээ Ц.Сандуйд нийслэлийн ИТХ-ын дарга хэмээх албан тушаал хэтэрхий ахдаж, хэтэрхий хурцдаад байгаа юм. Ядаж л сонгуулийн тактикгүй, мэдрэмжгүй нэгэн болохыг нь нийтээрээ хоёр ч сонгуулиар харлаа. Ялалтад  бялуурч, хариуцлагыг умартсан нь МАН-д сайн зүйл авчирсангүй. Харин ч энэ завшааныг ашиглаж, шинэчлэлийнхээ суурь болгож Ц.Сандуй зэрэг нөхдөөс салам хөндийрөх цаг мөнөөс мөн. Газрын наймаагаар гаршсан гэх зэвүүн автортай энэ нөхрийн талаарх олон ч таагүй мэдээлэл МАН-ын нэр хүндийг унагасаар ирснээр аварч байсангүй. Батганыг бага дээр нь дарахгүй бол үржих нь амархан.

МАН-д итгэл хүлээлгэсэн сонгогчдынхоо санал руу дахин дахин ус цацах хэрэггүй, одоо болно. Намаа шинэчилж, бүдүүн гэдэснийхээ бохирдолтой эхлээд тэмц, эрх баригчдаа. Уг нь Ц.Сандуй өөрийн хүсэлтээр өргөдлөө өгчихвөл гоё  байлаа.

Ерөнхийлөгчийн сонгуулийн ялагдлыг тойрсон улстөржилт өдгөө ч үргэлжилж байна. Улстөржилтийн хөөсийг даръя, ажил хийе гэсэн сонирхол ч түүнд алга. Иймд улс төрийн хүчнүүдийн утсан хүүхэлдэй болсон түүнээс нэн даруй Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргын суудлыг салгахаас өөр шийдэл харагдахгүй байна. Хэрэв Засгийн газар хөдөлбөл хэдхэн хүн хожиж, амбийц нь арааны шүлстэйгээ хэсэг дарагдана. Өөр үр дүн үгүй. Шинэ Засгийн газар шижигнэсэн бодлого хэрэгжүүлнэ гэдэг хэзээ ч зохиогдохгүй үлгэр.

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

14 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2017 08 сар 27/

    чи энэ луйварчинг юунд нь өмөөрөөд байгаа юм 60-н тэрээс нь хуваалцаагүй юм бол дуугүй бай новшоо ,,,,энэ луйварчингийн хяхтнасан хошног хоолойгоор ярьсан яриаг монголын 2999990хүн /та нар шиг хог новшийг хасаад /сонссон

    Хариулах
  • sandui / 2017 08 сар 25/

    nadad yaj tiim uhaan bh ve dee bitgii gorid

    Хариулах
  • ARD / 2017 08 сар 25/

    SANDUI GAAS GADNA NOMTOIBAYR ERDENEBAT CHOIJILSVREN ENHBOLD BVGD OGTSIRIH HEREGTEI SHVV

    Хариулах
  • Зочин / 2017 08 сар 25/

    Нотлох баримт байхгүй шүү дээ хүнийг ажлыг нь зүгээр
    хийлгэ гэсэн бодолтой байна

    Хариулах
  • hyairanch Mongol mini! / 2017 08 сар 24/

    hebleer dairsaar baigaad neg negnee namnadag boloo sib dee!ajilliig ni abah gesen yheryyd ikhe bayartai baidag baih daa!!Mongold hezee ch ynench hyn baihgyi bolson!bygd hybisah setgeltei bolj mongol yhaan ystjee!

    Хариулах
  • Алтанчимэг* / 2017 08 сар 24/

    Гаргавал угаасаа 2-ын хооронд ганц нэгээр нь гаргаж байхаар хэг мөсөн бүгдийг нь огцруулсан дээр. Бусад нь үлдээд юу ч хийх юм билээ.

    Хариулах
  • Ганаа* / 2017 08 сар 24/

    Огцруул огцруул. Ийм үл бүтэх хүмүүс улс төрд ороод зүгээр л мөнгө шулхын нэмэр

    Хариулах
  • Hha / 2017 08 сар 24/

    Erdenebat namiin darga bolgovol ugaasaa 60 terbum deer Sanduigaa uguud zailuulna doo

    Хариулах
  • zochin) / 2017 08 сар 24/

    ene 60 terbumiin heregtei holbootoi buh humuustei hariutslaga tootsoh heregtei. Gants Sanduig buulgaad nam tsewershihgui!!!

    Хариулах
  • zochin) / 2017 08 сар 24/

    odoo hurtel uliigee hiigeed suugaad bdg bnaa.. ymar ch uhamsar gj alga

    Хариулах
  • Зочин / 2017 08 сар 24/

    Намын даргын сонгуульд ганц санал ч гэсэн хэрэгтэй гээд байлгаад байгаа байх.

    Хариулах
  • Зочин / 2017 08 сар 24/

    илжигний чихэнд ус хийсэн ч адилхан алт хийсэн адилхан сэгсэрнэ. наадах чинь ширэн нүүртэй новш юмаа. Үр удмаас нь дахиж нэг ч хүнийг төрийн албан бүү оруул

    Хариулах
  • БААВАР / 2017 08 сар 24/

    ЭНЭ ХҮНД ИЧЭХ НҮҮР ГЭЖ БАЙНА УУ....ДЭЛХЙИГЭЭС ЗАЙЛАХ ХЭРЭГТЭЙ...

    Хариулах
  • Зочин / 2017 08 сар 24/

    буувал шоронд орохоо мэдээд байна шүү ухаантай бна шүү

    1
    Хариулах