Ж.Энхбаяр гишүүн ээ, албан тушаалын төлөө төрөөрөө бүү оролд

Улстөр ・Нийтэлсэн: Мэргэн охин 2017 08 сар 28 ・ 13
Өнөөгийн эрх баригч МАН-д гарын үсэг шиг хэрэгтэй зүйл үгүй болжээ Гарын үсэг ховордох цагт  зарим нэг эрхмүүд өөрийнхөө мутарыг өндрөөр үнэлж сайдын суудалд горилж байгаа бол зарим нэг нь улс орныхоо эдийн засаг болоод ард түмнийхээ язгуур эрх ашгийн төлөө гарын үсгээ хэн  нэгэнд худалдахгүй гэсэн чин хүсэлтэй байгаа билээ. Тэгвэл гарын үсэг яагаад  үнэд хүрэх болов шалтгаан  нь юу байв гээд үзье. Шуудхан хэлэхэд албан тушаалын төлөөх улангасал юм. Харагдах өнгөндөө  шударга ёс, эх орон, ард түмэн гэсэн сайхан үгээр халхавч хийдэг ч цаад талдаа бол  маш том эрх мэдэл албан тушаал явж буй юм. Тиймээс л өдгөө  МАН-д гарын үсэг тун эрэлттэй зүйл болж дээд, доод  шатандаа эрэлт үүсчихсэн бужигнуулж байна. 
Тухайлбал, өнгөрсөн лхагва гарагт УИХ дахь МАН-ын бүлгийн  30 гишүүн Засгийн газраа унагаах "Барборос”  төлөвлөгөгөө хэрэгжүүлэхээр  Засгийн газрыг огцруулах  бичгийг УИХ-ын дэд дарга Санжмятавт өргөн барьсан ч тусыг эс олсон. Учир нь тус намынхан энэ асуудлаар бүлэг дээрээ ярилцаагүй учраас хариу өгөх боломжгүй хэмээн мэдэгдсэн нь тэднийг хүсэл шуналыг унтраасан билээ.  Ямартай ч гарын үсэг зурсан 30 гишүүнийг хальт харахад  Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг Засгийн газраа бүрдүүлэх үед  нь бялуу хүртэж чадаагүй эрхмүүдийн нэрс дурайж байгаа тухайг намынх нь нөхөд ил тодоор хэлсэн билээ. Угтаа бол гарын үсгээ үнэд хүргэсэн нэр бүхий 30 гишүүн ард түмний итгэлийг наймаалцаж албан тушаалын төлөө төрөөрөө оролдож байна гэсэн үг. 
Эдгээрээс хамгийн их анхаарал татсан хүн нь УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр. Тэрбээр Засгийн газрыг огцруулахад хамгийн их хошуу дүрж,   гарын үсэг зураагүй  УИХ-ын гишүүдийг янз бүрээр ятгаж дараагийн Засгийн газраас томоохон бялуу хүртэхээр ийн мэрийж буй юм. Хэдийгээр тэрбээр “тогтвортой байдлын төлөө, улс эх орныхоо төлөө энэ ажлыг хийж байна” хэмээн өдөр шөнөгүй хэвлэл мэдээллээр тоть шиг давтаж байгаа ч энэ бүхний ард маш том ашиг сонирхол нуугдаж байгаа гэдгийг хэн хүнгүй л мэдэж байгаа билээ.  
Тэгвэл Ж.Энхбаяр ярьдаг шигээ шударга улстөрч  мөн үү. Үгүй шүү дээ. Тэрбээр 2011 оны өвөл УИХ-ын гишүүн байхдаа Говь-алтай аймагт 270 чоно нутгийн анчдаар агнуулж байсан Түүний ангийн хэрэг ингээд зогсоогүй юм.  2012 оны аравдугаар сарын 26-29-ний өдөр Хан Хэнтийн тусгай хамгаалалттай газарт хулгайгаар байлдааны тээврийн зориулалт бүхий онгоцоор зэрлэг гахай, баавгай агнахад улсын өмчийг дур мэдэн авч ашигласан хэрэгт холбогдож байсан нэгэн. Ж.Энхбаярын энэхүү үйлдлийг Монгол Улсын заан Б.Соронзонболд  фэйсбүүк хуудаснаа олны хүртээл болгож цахим ертөнцөд  уг хэргийг нь баримт болгон зургаар байсан юм.  Ж.Энхбаяр  энэ  хэргээсээ  болж   Байгаль орчны байнгын хорооны гишүүнээсээ  чөлөөлөгдөж байсан билээ.
 Мөн 2012 оны  гуравдугаар  сард Ж.Энхбаярыг  Батлан хамгаалахын сайд байхад нь АН-ын УИХ дахь бүлгийн гишүүн Э.Бат-Үүл, Р.Гончигдорж нар онц байдлын үед байлдааны зэвсэг хэрэглэнэ гэж нийгэмд айдас түрүүлсэн болчимгүй зүйл ярьсан хэмээн огцруулах хүсэлт гаргаж байсан ч  УИХ-ын намрын ээлжит бус чуулганы сүүлийн өдөр МАН олонхийн хүчээр түүнийг суудалд нь авч үлдэж байсан түүхтэй билээ.  Ямартай ч түүнтэй холбоотой олон но-той ноцтой үйлдлүүд өдгөө хэвлэлийн хуудаснаа түүх болон үлдсэн байдаг юм. 
Ямартай ч иймэрхүү  цол гуншинтай эрхэм гишүүн улс орны нийгэм эдийн засаг хэцүү байх  үед Засгийн газраа унагаах их аянд дайлаар мордож  өөрийн хүссэн Засгийн газраасаа томоохон албан тушаал авч  улс орноо удирдан чиглүүлж чадах удирдагч байж чадах уу гэдэг асуулт байна. Ямартай ч түүний хэлсэнчлэн надад ямар нэгэн албан тушаал, эрх мэдэл сонин биш байна гэж хэлсний цаана ямар том эрх ашиг нуугдаж буйг өнгөрсөн хугацаанд хийсэн түүний үйлдлүүд гэрчилж байна. Тиймээс Ж.Энхбаярыг  Монголоо хөгжүүлэх гэж санаа оноогоо чилээж  байна гэж  бүү эндүүрээрэй гэж хэлэх байна.  Эцэст нь хэлэхэд албан тушаалд очих дон шүглэлээ гэхэд ард түмний өгсөн итгэлээр төрөөрөө бүү оролд гэж хэлэх байна.  
 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

13 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2017 09 сар 01/

    tnhbayar gishvvniig demjdeg mundag hvn shvv gej boddog alban tushaal avsan ch yahav dee mongogvi bolood urd alban tushaal avaagvi hotsroo biz odoo yagaad avch bolohgvo gej hen negen ter suudluud deer suuj bj ajil yavuulna bizdee yamar NOMTOIBAYAR shig aaviinhaa mongoor suudal avsan bish harin ch eh

    Хариулах
  • Зочин / 2017 08 сар 30/

    ENHKBAYAR gishuun ene olon jil IKH khurald suuchikhaad er ni kheruulees eer yu ch khiigeegyi , ebel irlee, hkuiten ebel bolno mash tokhigyi ebeljdeg/ gertee/ khalaalt dulaan, geed yrikh beldekh zyil ikh bna, ENE 30 nekhed eersdee zailtsgaa , kheruulch nyamdorj, ENHKBAYAR, Ayursaikhan oyunerdene ,Khu

    Хариулах
  • Зочин / 2017 08 сар 30/

    Засгаа огцруулж хэрэггүйээ, харин концесийн мөнгө авсан нэр бүхий нөхдүүд мөнхбат,номтой баяр,чойжилсүрэн цогцэцэг бямбацогт нарыг засгаас хөөх ёстой.

    Хариулах
  • Зочин / 2017 08 сар 29/

    хүрэлсүхээс хол байж чадвал дэмжлэг авах л залуу

    Хариулах
  • Зочин / 2017 08 сар 29/

    Монголчууд эв эеэ алдахаар дайсанд олзлогдож, эв эеэ хийчээхээр ялан дийлж байсан түүхтэй. Нэг л амьдрах хорвоо штээ. Сайхан байцгаа л даа. Нэг нэгийгээ дэмжиж, сайхан үг хэлж, муу муухайгаас өөрсдийгөө, бас үнэт зүйлсээ хамгаал!!!!!!!

    Хариулах
  • Зочин / 2017 08 сар 29/

    Ж. Энхбаярыг би дэмждэг. Уг нь дажгүй толгой сийрэг л хүн дээ. Чухам юунаас болоод иймэрхүү юм хийгээд байгааг мэдэхгүй юм. Бодвол болохгүй юм байгаа л хэрэг. Уг нь дотроо толхилцож нэг нэгийгээ муулж сөрөг хүчний идэш болж байхаар эв эеийг сахиж байвал зүгээрсэн. Монголчууд эв эеэ алдахаар дайсанд

    Хариулах
  • Зочин / 2017 08 сар 29/

    ugui l baihgui uy tegeheer idej yygaagui yaj ene buhniig hiih um be humuusee joohon ichij hanaj tsadaj amidarmaar umaa ard tumen bid nar byy byyddag bai nohoind baridag mod bish shuudee

    Хариулах
  • Зочин / 2017 08 сар 29/

    Eh oron gej neg ih surhii yariad sur uzuuleed bh um Ih hyrliin gishuun hun zasag tor oir oirhon soligdood baival eh oron ard tumend yamar ih hor hohirol ychirdgiig mash sain medej bgaa shudee tiim l unench shydarga yyj iddeggui hun um bol minii sonssonoor buhel buten oron syytsnii hothon bariylah ch

    Хариулах
  • зочин / 2017 08 сар 28/

    Энхбаярын зөв авилгалчид юу гээд хөөрөөд унав хийсэн хэрэг байхгүй бол дуугай байлдаа.

    Хариулах
  • Зочин / 2017 08 сар 28/

    Энхбаяр бол хоосон жүжиглэгч төрөөс төрсөн тербумтан.

    Хариулах
  • Зочин / 2017 08 сар 28/

    Ж.Энхбаярын ярианы өнгө хоолой олон түмэнд таалагдана, гэхдээ түүний цаана төрөөс төрсөн олгархи л байгаа, Дарханд барьсан том зочид буудал, гаальд ажиллаж байхдаа "хий аргаар" олсон мөнгө энэ тэрийг дурдаад барахгүй...бас л нэг жижигхэн "Ц.Нямдорж" маягийн хуурамч дүр

    Хариулах
  • Зочин / 2017 08 сар 28/

    Ж Энхбаяр шиг жинхэнэ сайн улс төрч байгаа юм уу? Ирээдүйн ерөнхийлөгч шүү

    Хариулах
  • шаабар / 2017 08 сар 28/

    За яахав дээ сайд майд болно л биз. Уг нь ичих булчирхай байгаа бол сайд бол гэсэн ч үгүй гээд гүрийх хэрэгтэй л юм. Гэхдээ нэр дэвшүүлэх эсэх нь тодроогүй байхад урьдчилан өөлж гоочлоод хэрэггүй байх. Байдлыг харж л байсан нь зөв биз.

    Хариулах