МАН болон Оюутолгой монголын эдийн засгийг сөхрүүлэв

Улстөр ・Нийтэлсэн: Мэргэн охин 2017 09 сар 13 ・ 14

Нүүрсний үнэ дэлхийн болоод Хятадын зах зээлд өндөр үнэд хүрчихээд байгаа. Манай улс нүүрснийхээ 99 хувийг хятад руу гаргадаг. 

Нүүрсээ Оросоор дамжуулан Япон, Солонгост хүргэх монголчуудын сонирхол бий. Үнэхээр алхам хийж чадах юм бол боломжтой. Нүүрсээ хэр их гаргана манайд тийм л их ашигтай. Гэтэл тээвэрлэлт үнэхээр нойл заасан тул бид өдий хүртэл үр ашиг хүртээгүй хэвээр байна. Энэ хэрээр байх юм бол Монгол улс сөхөрнө, төр Засгийн тогтворгүй байдлаас болоод хөрөнгө оруулагчид үргэчихсэн гэдгийг Нүүрсний салбарын гол төлөөлөгчид хэлж байна. 

Тэгвэл яах вэ, ямар алхам хийж, ямар үр дүнг бид хүлээх ёстой вэ. Тэртэй тэргүй манай эдийн засаг уул уурхайгаас хамааралтай, уул уурхайн гол түүхий эд нь нүүрс шүү дээ. Нүүрсийг яагаад эдийн засгийн гол эргэлтэнд оруулж чадахгүй гадныхны хоол эсвэл улстөрчдийн мөнгөний хэрэгсэл болгоод байна вэ. 

 “Оюутолгой” хүртэл манайхаас цөлмөж байна. Хамгийн ашиггүй гэрээ гэдэг нь үнэн шүү дээ. Яагаад гэвэл Эрдэнэтийн хэмжээний хот босгочих боломжтой талд Оюутолгой нээлтээ хийж, тийм л ашигтай ажиллаж, монголыг тэжээнэ гэж байсан.

Гэтэл одоогийн байдлаар Монгол ажилчид байрладаг хэдэн гэр, хөх өнгийн кэмпүүд, гадуураа давхар давхар торон хашаа бүхий “боловсон шорон” маркийн дүр зургаас өөр олигтой нүд баясгах зүйл тэнд хово байна.  

Гэтэл Эрдэнэтийн уурхайг анх байгуулах үедээ үйлдвэрт нөхөр нь ажиллах ажлын байр, эхнэр нь ажиллах хивсний үйлдвэр, хүнсний комбинатыг хүүхдийн сургууль, цэцэрлэг, эмнэлэгтэй нь барьж байгуулж байсан түүхтэй. Өнөөгийн Эрдэнэт хот хэрхэн сүндэрлэн босч, олон мянган монгол айл өрх хэрхэн амьдарч буйг бид харж байгаа.  

Өмнөговийн Цогтцэцийд гэхэд, Оюутолгойн ажилчид хамаг хүүхдээ хүнд захиж үлдээгээд өглөөнөөс үдэш хүртэл явдаг бололтой юм. Тэр хооронд ямар ч эрсдэл үүсээ билээ, таамаглахын аргагүй шүү дээ.  Хүүхдийн төлөвшил, хүмүүжилд ч яаж нөлөөлөх вэ гэдгийг бодох ёстой. Тэр олон эмэгтэй хүн ажиллуулдаг компанид эх хүн ар гэртээ санаа зовохгүйгээр ажил үүргээ гүйцэтгэх тийм шахалтыг бид хууль дүрмэндээ нарийн тусгаж өгөх ёстой. Ингэж байж монгол хүний эрх ашигт сайнаар нөлөөлнө. Манай хууль тогтоогчид л өөрсдийн ард иргэдийн эрх ашгийн төлөө санаачлагатай ажиллахгүй юм бол хаа хол харийн эзэдтэй “Оюутолгой” монгол гэр бүлийн асуудалд анхаарал хандуулахгүй.

Оюутолгойн Хөрөнгө оруулалтын тогтвортой байдлын гэрээ  Монголын хувьд ашиггүй. Монголын Засгийн газар үндэсний баялагтаа эзэн болж чадахгүй, гадны хөрөнгө оруулагчдын дур сонирхолд хөтлөгдөж гэрээг байгуулсан. Тэр гэрээг байгулсан хүмүүс нь одоогийн эрх баригчид буюу МАН. Оюутолгойн гэрээ  анхнаасаа манай хууль тогтоомжийг илт зөрчсөн. Хайгуулын ажил дуусаагүй байхад ашиглалтын лиценз Оюутолгойд өгөөд, түүнийхээ дараа техник эдийн засгийн үндэслэл гараагүй байхад гэрээ байгуулсан. Ингэснээрээ Монголын Засгийн газар улс үндэстнийхээ эсрэг гадныхантай хуйвалдсан гэхэд болно. Үүний эцсийн үр дүн орлого зарлагын талаасаа Монгол Улс хосгүй орд газраа гадны компанид эзэмшүүлээд өөрөө өртэй үлдэж байна. 

Оюутолгойн орлого Монголд орж ирэхгүй. Гадны банкуудад эргэлдэнэ гэсэн гэрээ хийсэн шүү дээ. Мөнгө гадныхнаар эргэлдэж, үндсэндээ биднээр тохуурхаж байгаа хэрэг. Тэгэхээр Монгол зүгээр л зэс олборлож гаргаж байна, эдийн засаг өсч байна гэсэн тоо нь үлдээд, хүн ардын амьдралд наалдахгүй. Харин ч гэрээнд 34 хувийг нь төр эзэмших бол үүнийхээ хөрөнгийг бүрдүүлэхийн тулд өр тавьсан.  Үүний оронд манай орд газар бол маш үнэтэй гэдэг утгаараа 34 хувьд тооцогдох хөрөнгийг гаргахгүйгээр шийдэж болох байсан. 

Ер нь Оюутолгойн гэрээ МАН хоёр улсын эдийн засгийг сөхрүүлж байна. 

Г.Наран 
 

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

14 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2017 09 сар 18/

    ZA BITGIIHUDLAA UARI OYUTOLGOIGELBEGDORJIIN HIISENAJILUUNIIG HEN CH UGNI MEDMEER YUM. ERNI ANDNAM, MONGOLIIN BAUALGIIG URAGSH BAS KANAD AESTRALRUUZUULTSUJ MUNGUABDAG ABILGAL AWDAG. UAGAAD HUDLAA UARIAD BGAAYUM BE DEE. ELBEGDORJ,BAUARTSOGT, SAIHANBILEG GANSUH, ZORIGT INGEHEER ED BUGD AND NAMIINHAN BA

    Хариулах
  • Зочин / 2017 09 сар 18/

    МАН ын БАЯР с., АН ын баярцогт нартай нийлж ард түмний өмчөөр авлигадсан луйварчдыг иргэн бүр мартах ёсгүй. ТЭД эх оронд минь амьд явах эрхгүй хүмүүс шүү. ШУДАХРГА хуулийнхан хэзээ нэг цагт авлигачтай хариуцлага тооцох л болно.

    Хариулах
  • ardyyd aa!zyrh setgel bna uu?... / 2017 09 сар 17/

    eh ornii esreg bygdiin telee temzeye?MAN-iig zailuulaya!

    Хариулах
  • Зочин / 2017 09 сар 15/

    vgee vildlee meddeggvi malnuud ene ajiliig anh sedee bizdee ,,ardchilal gesen nertei heseg hulgaichuud

    Хариулах
  • Зочин / 2017 09 сар 15/

    iim ug bdag yum. Hun hudal heldeg harin too hudal heldeggui. OT mongolyn tusviin 1/3 burduulj baina

    Хариулах
  • Зочин / 2017 09 сар 15/

    аль сумын тухай бичиж байгаагаа ч мэдэхгүй л байх шиг. Одоо өчнөөн хүн компанийг ажилтай байлгаж байгаа зүйлрүүгээ муйхарлан дайрахаа болиод дор бүрээ баялаг бүтээеээ

    Хариулах
  • Зочин / 2017 09 сар 15/

    мөн холбох юмаа олвоо нэг нь төсөвт мөнгө оруулж байгаа нөгөө нь зарцуулж байгаа нь шүүдээ Ажил явуулж байгаа уруугаа бүр дайрах юмаа олж ядах юмаа эдийн засагт нэмэр болж хуруугаа хөдөлгөхгүй байгаа хэсгээ л ярьж бичээчдээ

    Хариулах
  • Зочин / 2017 09 сар 15/

    Олон жил дарлууллаа,олон жил хуурагдлаа,олон хүнээ ч хэлмэгдэлд өртүүллээ,одоо болоо юм биш үү?халгаатай намыг татан буулгшаж харалган пдарга нарт нь хариуцлага тооцох цаг болсон байхаа,худлаа л бичээд байх юм,хэрэвээ худлаа бол ингэж дэмий юм бичиж на хүн хоёрын нэр хүндийг унагахаа боль.

    Хариулах
  • hezee sehel abah be? / 2017 09 сар 15/

    eh ornoo abch yabah namuud ni hariuzlaggyi baigaa Mongol ylasiin ard tymenii byryy?Ta nar namd naidaj gemt hereg hiilee!odoo namaas gadna hynd ni naidaj gargah?er ni Mongol arai dendyy doroitoj baigaa yum bis yy!!!

    Хариулах
  • Зочин / 2017 09 сар 14/

    unuudur gants bolj butej bgaa gazar bol OT

    1
    Хариулах
  • 33 / 2017 09 сар 14/

    Татвар төлөлтөөрөө ОТ 1-р байранд явж бн. Эрдэнэт бороогоулд петровис архины үйлдвэрүүдийг ардаа орхисон

    1
    Хариулах
  • Зочин / 2017 09 сар 14/

    Монгол улсыг сөхрүүлж одоогийн эдийн засгийн хүнд байдалд оруулж сөхрүүлсэн АН-тай яагаад одоо болтол хариуцлага тооцохгүй байнаа. Ард түмэн үүнийг АН-аас байнга нэхэх болно шүү.

    Хариулах
  • Зочин / 2017 09 сар 14/

    сөхөрцөн байсан эдийн засгыг сөхрүүлцэн гэж юу яриад байгаан болоо

    Хариулах
  • Зочин / 2017 09 сар 13/

    МАН-ынхан цулайтлаа баяжчихсан, цагаан сараар золголт хийхдээ 100 доллараар золголт хийгээд л.

    Хариулах