Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын даргад албан бичиг илгээлээ

Улстөр ・Нийтэлсэн: Мэргэн охин 2017 09 сар 15 ・ 6

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр УИХ-ын дарга М.Энхболдод Ээлжит бус чуулган яаралтай хуралдуулах тухай албан бичиг илгээв.

Уг албан бичигт “Монгол Улсын Их Хурлын ээлжит бус чуулган хуралдаж Засгийн газрыг бүрэн бүрэлдэхүүнээр нь огцруулснаас хойш найм хоног өнгөрлөө. Намрын ургац хураалтын ажлыг эрчимжүүлэх, өвөлжилтийн бэлтгэл хангах, нийслэлд гарсан мал, амьтны гоц халдварт шүлхий өвчний тархалтыг яаралтай зогсоох, 2018 оны улсын төсвийг хэлэлцэж эхлэх зэрэг хариуцлагатай цаг үед Монгол Улс үүрэг гүйцэтгэгч Засгийн газартай байгаа нь төрийн ажил цалгардах, нийгэм, эдийн засагт сөрөг үр дагавар авчрах тул ээлжит бус чуулганыг нэн даруй хуралдуулж шинэ Ерөнхий сайдыг томилж, Засгийн газрыг эмхлэн байгуулах шаардлагатай байна.

Иймд Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин долдугаар зүйлийн 3, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16,3-т тус тус заасны дагуу Улсын Их Хурлын ээлжит бус чуулганыг нэн даруй буюу 2017 оны 9 дүгээр сарын 18-наас 22-ны өдрүүдэд хуралдуулах саналтай байна.

Аль нэг намын дотод ажил, асуудлаас шалтгаалан Монгол Улсын Их Хурал, Засгийн газрын ажил саатах учиргүй тул дурьдсан хугацаанд ээлжит бус чуулганыг товлон зарлана уу.

 

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга” гэжээ.

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

6 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2017 09 сар 20/

    хятадын эрлийз ч яамай, хятадуудыг гаргаач ээ

    Хариулах
  • үнэн / 2017 09 сар 20/

    төрийн албанд хятад хүн ажиллах нь хууулиар хороотой биздээ

    Хариулах
  • Зочин / 2017 09 сар 19/

    хятад гаралтай хүмүүс төрд хичнээн байгааг тооцон гаргаж ажлаас нь халах хэрэгтэй

    Хариулах
  • ЛИ / 2017 09 сар 19/

    МОНГОЛ УЛС ХЯТАД ГАРАЛТАЙ ИРГЭДЭЭ ТООЛОХ ХЭРЭГТЭЙ.ХЯТАДЫН ЭРЛИЙЗҮҮД БОСЛОГО ГАРГАХ ХЭМЖЭЭНД ХҮРЧ ӨСӨЖ ОЛШИРООД БАЙГАА НЬ МОНГОЛ УЛСЫН АЮУЛГҮЙ БАЙДАЛД ШУУД ЗАНАЛХИЙЛЖ БАЙНА ГЭСЭН ҮГ.ҮҮНИЙГ ЕРӨНХИЙЛӨГЧ ХАРААНДАА АВАХ ХЭРЭГТЭЙ.

    Хариулах
  • Зочин / 2017 09 сар 16/

    yg zob

    1
    Хариулах
  • Зочин / 2017 09 сар 15/

    Zuv

    1
    Хариулах