Ерөнхий сайдад У.Хүрэлсүхийг нэр дэвшүүлэхээр батламжлав

Улстөр ・Нийтэлсэн: Мэргэн охин 2017 09 сар 26 ・ 5

МАН-аас Ерөнхий сайдад нэр дэвшигч  үүр цүүрээр тодорлоо. Өчигдөр эхэлсэн бага хурал энэ сарын 26-ны 05:00 цаг хүртэл үргэлжилсэн байна.

 

Бага хурлаар МАН-ын даргын улс төрийн илтгэлийг эхлэн хэлэлцэж, Их хурлын төлөөлөгчдийг сонгох журмаа батлан, Ерөнхийлөгчийн сонгуульд хэрхэн оролцсон талаар МАН-ын Хяналтын хорооны дүгнэлтийг хэлэлцэж, хамгийн сүүлд нь Ерөнхий сайдад нэр дэвшигчээ тодруулсан байна.

 

МАН-ын   Удирдах зөвлөлөөс Шадар сайдын үүрэг гүйцэтгэгч У.Хүрэлсүх, УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин, Н.Энхболд нарын нэрийг Ерөнхий сайдад нэр дэвшүүлэхээр Бага хурал руу оруулсан.

 

Ерөнхий сайдад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэхэд Бага хурлын төлөөлөгчид асуудалд нухацтай хандаж,  үгээ хэлж, захиасаа захисан байна.

 

Дараа нэр дэвшигчдийг зарлаж, мөрийн хөтөлбөрийг нь сонссон аж.  Бага хурлын гишүүдийн 63.9 хувийн саналаар У.Хүрэлсүх Монгол улсын 30 дахь ерөнхий сайдад нэр дэвшихээр боллоо.  Гишүүдийн  34.4 хувь нь Ө.Энхтүвшинд,  1.7 хувь нь  Н.Энхболдод саналаа өгчээ.

 

Ерөнхий сайдад нэр дэвшигч У.Хүрэлсүх  2000-2004, 2004-2008 онд Улсын Их Хурлын гишүүн, 2004-2006 онд Засгийн Газрын гишүүн, Онцгой Байдлын асуудал эрхэлсэн сайд. 2006-2008 онд Мэргэжлийн Хяналтын асуудал эрхэлсэн сайд  2008 – 2012 МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга8 2012 онд Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдож байсан. 2016 оноос Монгол Улсын Шадар сайд, 2017 оны есдүгээр сарын 7-нд үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж  байгаа юм. 

Н.Энх


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

5 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2017 09 сар 27/

    Shudarga eronhii saidtai bolj baigaa ym baina amjilt .

    Хариулах
  • Зочин / 2017 09 сар 27/

    demjij baina. zuw hunee sonsogon baina. amjilt husie

    Хариулах
  • АБТ боловсруулах гарын авлага ном / 2017 09 сар 26/

    Төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд ашиглах боломжтой "Ажлын байрны тодорхойлолт боловсруулах арга зүй" хэмээх гарын авлага ном Төрийн ордоны баруун хойно байрладаг Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн номын худалдаанд байна лээ.Үнэ нь 8000 төгрөг гэнэ

    Хариулах
  • Зочин / 2017 09 сар 26/

    Овилггүй, сайдтай болох нь дээ! Тагнах чагнах асуудал хэнээс үүдэлтэй, ямар зорилготойг тодоруулах гээд сүржигнэж байсан улс төрчид хаана явна вэ? ямар зорилготой бол оо??? Орон даяр аялаж даргын дүр харуулж байсан нь ч гэсэн????

    Хариулах
  • Зочин / 2017 09 сар 26/

    дэмжижи байн а

    Хариулах