“ХУУЛЬ БИДНИЙ АМЬДРАЛД” ӨДӨРЛӨГ БОЛЛОО

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2017 10 сар 12

Өсвөр насны хүүхэд, багачуудыг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, шинээр гарсан хууль тогтоомжуудыг сурталчлах, хууль эрх зүйн мэдлэг олгох зорилгоор Чингэлтэй дүүргийн Бадмаараг ахлах сургуулиас санаачлан Цагдаагийн 1 дүгээр хэлтэстэй хамтран “Хууль бидний амьдралд” өдөрлөгийг зохион байгууллаа.

Өдөрлөгт Чингэлтэй дүүргийн Засаг даргын орлогч Ж.Лхагвасүрэн, Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Т.Ням-Очир, Боловсролын хэлтсийн дарга Ж.Байгаль, төрийн болон төрийн бус өмчийн 25 сургуулийн захирал, нийгмийн ажилтнууд, Бадмаараг ахлах сургуулийн сурагч, эцэг эхүүд оролцлоо.

Цагдаагийн 1 дүгээр хэлтэс, Шүүх шинжилгээний хүрээлэнгийн мэргэжлийн хүмүүс өсвөр насны хүүхдүүдийн гэмт хэрэгт өртөж буй байдал, түүнээс өөрийгөө урьдчилан сэргийлэх, анхаарах зүйлсийн талаар мэдээлэл өгсний дээр тус сургуулийн сурагчид өнөөгийн нийгэмд тулгамдаж буй асуудлыг жүжигчилсэн тоглолт хэлбэрээр үзүүлж, ангиуд хоорондоо ханын сонин хийж өрсөлдлөө. Өдөрлөгөөр зөвхөн сурагчдад мэдээлэл өгөөд зогсохгүй тэдний оролцоог хангаснаараа онцлог байлаа.

Өдөрлөг 14 хоног тутам сургууль тус бүрээр үргэлжилнэ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх