
Энэ онд нийслэлийн хэмжээнд 36 байршилд 74 км авто замыг засаж, шинэчлэх ажлын хүрээнд зарим байршилд хийгдэж дууссан авто замын мэдээллээс хүргэж байна.
Тодруулбал,
- Жанжин клубын авто замын хэсэгчилсэн засвар шинэчлэлт (Цагдаагийн академийн өргөн чөлөөнөөс нүхэн гарцын уулзвар)-ийн ажил дууссан. Тэмдэг, тэмдэглэгээ хийж зорчих хэсгийн хөдөлгөөнийг нээж, замыг хэвийн ашиглалтад шилжүүлсэн.
- Шархадны авто замын хэсэгчилсэн засвар шинэчлэлт (Эрдэнэтолгойн уулзвараас Шархадны эцэс хүртэл)-ийн ажил дууссан тэмдэг, тэмдэглэгээ хийж зорчих хэсгийн хөдөлгөөнийг нээж, замыг хэвийн ашиглалтад шилжүүлсэн.
- Денверийн гудамжны засвар шинэчлэлт (Энхтайваны өргөн чөлөөнөөс Сэлбэ голын баруун эргээр Их тойруу хүртэл)-ийн ажил дууссан.
- Энхтайваны өргөн чөлөөний авто замын хэсэгчилсэн засвар шинэчлэлт (25 дугаар эмийн сангийн уулзвараас Саппорогийн уулзвар)-ийн ажил дууссан, 0.400 км авто замын өнгө, суурь хучилт хийсэн. Үлдэгдэл 1.250 км авто замын хучилтын ажлыг долоодугаар сарын 21-30-ны хооронд хийж гүйцэтгэнэ.
- Парисийн гудамжны авто замын хэсэгчилсэн засвар шинэчлэлт (Энхтайваны өргөн чөлөөнөөс Нарны зам хүртэл)-ийн ажил дуусаж, явган замын нөхөн сэргээлт хийгдэж байна.
- Лааганы гудамжны авто зам (Их тойруугийн авто замаас Самбуугийн гудамж хүртэл) -ын хучилтын ажил дуусаад байна.