Улстөр
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2017 10 сар 12
・ 49

МАН-ын бүлгийн хурлаар 12 сайдын нэр тодорхой болсон талаар МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан өчигдөр мэдээлэл билээ.Тэгвэл өнөөдрийн байдлаар У.Хүрэлсүхийн Засгийн газарт ажиллах 15 сайдын нэрс эцсийн байдлаар ингэж тодорчихоод байна. Сайд нарын хэн нь хэн бэ гэдгийг өчигдөр бид Г.Занданшатарын мэдээллээр эхлүүлсэн билээ. Тэгвэл өнөөдөр Д.Сарангэрэл гишүүнийг хэн бэ гэдгийг танилцуулья. МАН-ын үлгэр жишээ манлайлагч гэх түүнийг сайд болохыг эсэргүүцэж буй багагүй хүн сошиалд байна. Энэ нь түүнтэй Эрүүл мэндийн сайдын суудлыг булаацалдсан нөхдөөс гарч байгаа мэдээлэл биз ээ.
Д.Сарангэрэл гэж хэн бэ?
Д.Сарангэрэл бол МАН-ын бага хурлын гишүүн, Удирдах зөвлөлийн гишүүн, нэр бүхий эмэгтэйчүүдийн нэг. Түүнийг анх МАН-ын ажилд оролцооч гэж генсек байсан У.Хүрэлсүх санал тавьж байжээ. Тэгэхээр түүний хүн гэсэн үг. Д.Сарангэрэл 2004 онд "ТВ5" телевизийг байгуулсан ч улс төрд хүчин зүтгэхийн тулд захирал биш зөвлөх гэсэн статустай явдаг. Д.Сарангэрэл анх "Монцам"э-гийн гэрэл зургийн газар өнгөт ба хар зургийн фотолаборантаар ажиллаж байсан бөгөөд Монголын Үндэсний телевизийн мэдээллийн агентлагт сурвалжлагчаас хариуцлагатай редактор, ерөнхий редакторын албан тушаал хүртэл дэвшсэн.
1995 онд нэг жил "ММ" агентлагийн захиралын ажлыг хийж байв.
“ММ” агентлагийн захирлын ажлаас түүнийг Н.Энхбаяр халсан гэдэг. Түүниы оронд очих хүсэлтэй олон хүн байсан учраас Н.Энхбаярын эхнэр О.Цолмонгийн хатгалгаар ажлаа өгч байжээ. Тэрбээр энэ тухайд "улс төрчдийн эхнэрүүд нөхрийнхөө ажилд оролцох ёсгүй" гэж ярьсан байдаг. 2005 оноос МСНЭ-ийн ерөнхийлөгчөөр ажиллаж байсан ч таван жил хийсэн ажлаа өөрийн хүсэлтээр өгсөн.
Д.Сарангэрэл анх ЗХУ-ын Омск хотын Технологийн техникумыг фото зурагчин мэргэжлээр төгссөн. Мөн 1985 онд ЗХУ-ын Ростов хотын Их сургуулийн сэтгүүлч мэргэжил эзэмшиж АНУ болон Японд 3 сарын мэргэжил дээшлүүлэх курсд сурч байжээ. Д.Сарангэрэл МАН-ыг Социнтернд бүртгүүлэхээр тус намын удирдлагын бүрэлдэхүүнд орж Франц явж байв.
Сайд нарын нэрс гэвэл ийм байна.
1. Монгол улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргаар Г.Занданшатар
2. Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан
3. Сангийн сайдад Ч.Хүрэлбаатар
4. Хууль зүй, дотоод хэргийн сайдад Ц.Нямдорж
5. Эрүүл мэндийн сайдад Д.Сарангэрэл
6. Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдад Д.Сумъяабазар
7. Гадаад харилцааны сайдад Д.Цогтбаатар
8. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдад Ц.Цогзолмаа
9. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдад С.Чинзориг
10. Эрчим хүчний сайдад Ц.Даваасүрэн
11. Хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдад Б.Батзориг
12. Зам, тээврийн хөгжлийн сайдад Ж.Бат-Эрдэнэ нарыг тус тус томилох нь тодорхой болсон гэсэн мэдээллийг өгсөн.
Г.Наран
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.