О.Алтансүх даргаа мэдсээр байж яагаад таван настай охиныг хамгаалсангүй вэ

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2017 10 сар 16 ・ 10

Өнгөрсөн амралтын өдөр тавхан настай балчир охиныг хойд эцэг нь хүчиндсэн жигшүүрт хэрэг гарлаа. Сүүлийн үед ийм төрлийн гэмт хэрэг нэлээд гарах болж, далд хэлбэрээр их үйлдэгдэж байгаа гэж албаны хүн ярьжээ. Охины ээжийг самарт явсан хойно нь хойд эцэг нь хүчиндсэн гэх мэдээл гарч байлаа. 

Тэгвэл хохирогч охины ээж долдугаар сард самранд явна гэж гараад, одоог болтол сураггүй байгаа юм байна. Түүнийг ийн гурван сарын турш эрэн сурвалжилж байгаа аж. Ээж нь олдохгүй болсон бяцхан охин архичин хойд эцэгтэй байгааг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрынхан мэдэж байсан юм байна. Мэдсээр байж яагаад ийм байдал хүргэтэл нь хүүхэд хамгааллын төвд өгөөгүй юм бэ.

Тус газрын  дарга О.Алтансүх хэвлэлд ярихдаа “Ийм төрлийн гэмт хэргийн гаралт нэмэгдэх хандлагатай байгаа сэтгэл эмзэглүүлж байна. Сүүлийн үед олон нийтэд ил болж байгаа нь хэдий ч энэ төрлийн гэмт хэрэг маш удаан хугацаанд далд хэлбэрээр дуншсан байдалтай байсан. Манай Гэр бүл, хүүхэд, залуучуудын газраас энэ байдлыг судлан тохиолдлыг эрт илрүүлэх шаардлагатай гэдэг дээр гол анхаарлаа хандуулан ажиллаж байна. Олны сэтгэлийг эмзэглүүлээд байгаа энэ хэргийн хохирогч охины гэмтлийн зэргийн үнэлгээ одоогоор гараагүй. Сэжигтнийг саатуулаад байгаа. Хохирогчийн ээжтэй холбоо барьж чадаагүй байгаа. Долдугаар сард саманд яваад одоог хүртэл холбоо бариагүй, түүнээс хойш эрэн сурвалжилж байна. Хэрэв ээж нь ирэхгүй бол хүүхдийн байгууллагаас хууль ёсны төлөөлөгчийг томилно. Түүний дараа улсын асрамжид авах эсэхийг шийднэ” гэсэн байна. Тэгвэл мэдсээр байж яагаад хамгаалсангүй вэ О.Алтансүх даргаа. 

Тэднийг зүгээр л илрүүлчхээд, шийдвэр гаргахгүй, хүний төлөө ажиллахгүй, мануухай болж суусаар байтал чинь цаана чинь хэдэн арав, зуун охид хойд эцэгтэй хүчиндүүлсээр байх нь байна. Ээж нь сураггүй болоод бүхэл бүтэн гурван сар болчихсон байхад ямар нэг арга хэмжээ аваагүй нь  Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын буруу гэж бас ойлгогдоод байна. Тус газар сонгуулийн дараахан буюу одоогийн энэ МАН-ын Засгийн үед гэр бүл, хүүхэд залуусын бүх л асуудлыг шийдвэрлэж, хөгжүүлнэ хэмээн ийн байгуулагдсан ч одоог хүртэл хүний, хүүхдийн төлөө ер ажиллахгүй байна. Данхайсан бүтэцтэй, шинэ байшин барилгатай, төсвийн баахан мөнгөөр цалинжсан нөхөд байдаг мөртөө юуг хийж бүтээдэг хүмүүс вэ. Ер нь энэ газрынхан хойд эцэг нь хүчиндэхийг хүлээж байсан гэсэн үг үү. Мэдсээр байж яагаад ийм хэрэг гартал нь тэр бяцхан охиныг тэнд байлгав.

Саяхан мөн л хогийн цэг дээр архичин гэр бүлд амьдардаг хүүхдүүдийг боломжийн амьдралтай хэмжээн аймшигт гэр рүү нь хүчээр аваачиж буй бичлэгүүд нь нэлээд тарсан байдаг билээ. Төсвийн байгууллагууд нь ийм байдалтай, төрийн бус хэдхэн хүүхдийн төлөөх газрууд нь ажиллаад ч дийлдэггүй хар бараанаар хучигдсан нийгэмд бид аж төрж байгаа нь энэ. 

 

Г.Наран 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

10 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • MAH / 2017 10 сар 17/

    Harah tsaraini lalariin buus

    Хариулах
  • Зочин / 2017 10 сар 17/

    аль ч аймаг бай өөрийнх нь хүүхдийг ингэвэл яах вэ тэр эмч кармаанаасаа таван цаас гаргачихгүй дээ ард түмнээс гуйчихгүй дээ гудамжинд явж байгаа хэн ч өгч чадна

    Хариулах
  • Зочин / 2017 10 сар 17/

    2 hubi n uhaantai yum bish v hujaad ovor mongol darga nar avilgal avna ar mongold halh darga nar avilgal avdag bolhoor tegj bga yun

    Хариулах
  • Зочин / 2017 10 сар 17/

    2 hubi n uhaantai yum bish v hujaad ovor mongol darga nar avilgal avna ar mongold halh darga nar avilgal avdag bolhoor tegj bga yun

    Хариулах
  • Зочин / 2017 10 сар 17/

    2 hubi n uhaantai yum bish v hujaad ovor mongol darga nar avilgal avna ar mongold halh darga nar avilgal avdag bolhoor tegj bga yun

    Хариулах
  • Зочин / 2017 10 сар 17/

    Энэ бас увсынх юм уу, энэ увчуудаас салмаар байна аа. Хүн амын дөнгөж 2 хувь байж бүх газрын дарга нар байх юм. Улс хөгжиж байгаа бол яах вэ баярлаад л дарга болгоод байхаас, ийм олон увсын даргатай даанч явахгүй байна ш дээ, Монгол Банкны дарга Сангийн сайд Тагнуулын дарга бүгд Увсынх. Улс маань л

    Хариулах
  • Зочин / 2017 10 сар 17/

    Хахуул өгөхгүй болохоор л тэр, бидний амьдрал ийм л байгаа юм. Ерөнхийлөгч, топор 2 бидний амьдралыг өөд нь татах байлгүй дээ. Энэ ээлжийн бялуу хүртэгчдийг харж л байя

    Хариулах
  • Зочин / 2017 10 сар 16/

    малаа ажлаа хийгээчээ чадахгүй бол ертөнцөөс өөрөө тонил

    1
    Хариулах
  • Зочин / 2017 10 сар 16/

    Энэ Алтансүх гэгч албан тушаал горьдхоос өөр юу ч хийхгүй Увс аймгийнханбүгд мэднэ

    Хариулах
  • Зочин / 2017 10 сар 16/

    muu mal

    Хариулах