Цагдаагийн байгууллагаас гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх чиглэлээр ТББ-уудыг хамтран ажиллахыг уриаллаа

Нийгэм ・Нийтэлсэн: Баярмаа 2017 10 сар 17 ・ 1

 

Монгол Улсын Их Хурлаас 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр батлагдаж, 2017 оны 02 дугаар сарын 01-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсөн Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуулийг хэрэгжүүлэх зорилгоор Цагдаагийн ерөнхий газрын даргын 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн Б/42 дугаар тушаалаар Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх хэлтсийг шинээр байгуулсан. Энэ хэлтэс нь гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх бодлогоболовсруулах, төрийнболонтөрийнбусбайгууллагуудтайхамтранажиллах, нутагдэвсгэрхариуцсанцагдаагийнбайгууллагыгмэргэжил, аргазүйнудирдлагаархангах чиг үүрэгтэй ажилладаг. Бид Цагдаагийн ерөнхий газрын Урьдчилан сэргийлэх сэргийлэх хэлтсийн дарга цагдаагийн хурандаа Д.Батчулуунтай уулзаж ярилцлаа.

- Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх хэлтэс Гэр бүл хүчирхийлэлийн тухай  хууль хэрэгжиж эхэлсэнээс хойш  ямар ажлыг хийж хэрэгжүүлсэн талаар ярилцлагаа эхлүүлье?

- Улсын хэмжээнд бүртгэгдсэн гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг, зөрчлийн нөхцөл байдалд сар бүр дүгнэлт хийж, цаашид шийдвэрлүүлэх асуудлын талаар Хууль зүй, дотоод хэргийн яам, МУ-ын ГХУСАЗЗ, ЦЕГ-ын удирдлагад сар бүр танилцуулж, харьяа нэгжүүдэд цаашид анхаарах асуудлын талаар ажлын чиглэл өгч, үр дүнг тооцон ажилладаг. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх чиглэлээр цагдаагийн байгууллагаас улсын хэмжээнд болон тодорхой нутаг дэвсгэрийн хэмжээнднэгдсэн болон хэсэгчилсэн арга хэмжээ зохиох, иргэдэд хандсан сургалт, мэдээлэл, уулзалт хэлэлцүүлэг зохион байгуулах, хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээ, сурвалжлага хүргэх, энэ төрлийн гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан нөхцлийг арилгуулахаар иргэн, хуулийн этгээдэд  мэдэгдэл, шаардлагаөгч, зөрчлийг засуулах зэрэг байдлаар урьдчилан сэргийлэх ажлыг явуулж байна. Энэ оны эхний 9 сарын байдлаар иймэрхүү арга хэмжээ 135 удаа  зохион байгуулж 70.0 орчим мянган иргэдийг хамруулсан байгаа.

Цагдаагийн байгууллагаас 2014 оноос гэр бүлийн хүчирхийллийн хохирогчийг хүлээн авч, хамгаалалтад авах, тэдгээрт сэтгэл зүйн болон эмнэлгийн анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлэх, нийгмийн хамгааллын үйлчилгээ болон бусад хуульд заасан тусламж үйчилгээг үзүүлэх зорилготой “Хамгаалах байр”-ыг байгуулан ажиллуулж байгаа. Нийслэлийн цагдаагийн газрын түр хамгаалах байр 2017 оны эхний 09 сарын байдлаар 76 гэр бүлийн 165 гэр бүлийн хүчирхийллийн хохирогчид тусламж үйлчилгээ үзүүлж, зөвлөгөө өгөх 107 дугаарын утсаар утсанд  хандсан 7000 гаруй иргэнд зөвлөгөө өгч ажилласан байна. Одоогоор улсын хэмжээнд хамгаалах байр 10, нэг цэгийн үйлчилгээний төв 5 үйл ажиллагаа явуулж байна.

Мөн цагдаагийн байгууллагаас НҮБ-ын Хүн амын сантай хамтран хэрэгжүүлж байгаа “Жендэрт суурилсан гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх” төслийн хүрээнд энэ онд “Гэр бүлийн хүчирхийллийн мэдээллийн сан”-г шинээр хийж 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс туршилтын журмаар ажиллуулж эхэлсэн. Төсөл хэрэгжсэнээр дээрх мэдээллийн санд цагдаагийн байгууллагад ирсэн дуудлага, мэдээллээс гадна гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хохирогчдод үйлчилгээ үзүүлдэг Нэг цэгийн үйлчилгээний төв, Түр хамгаалах байруудыг холбож мэдээллийг нэгтгэн, дүн шинжилгээ хийх боломжтой болсон.

Цагдаагийн байгууллагаас энэ онд шинээр батлагдсан Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль, журмын талаар алба хаагчдад сургалт явуулж мэдлэг чадварыг дээшлүүлэх, хандлагыг өөрчлөхөд анхаарч ажилласан. Энэ чиглэлээр 36 удаагийн сургалт зохион байгуулж 3656 цагдаагийн алба хаагч, 107 хамтарсан багийн 475 ажилтан, 511 иргэнийг хамруулаад байна.

- Эхний 9 сард улсын хэмжээнд энэ төрлийн гэмт хэрэг буурсан үзүүлэлттэй гарсан талаар мэдээлж байсан?

-  Гэр бүлийн хүчирийлэл буурсан нь гуравдугаар улирлын дүнгээс харж болно. 2017 оны эхний 09 сард гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн гэмт хэрэг 824 бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 242 хэргээр буюу 22.7 хувиар буурсан байна.

Хуульд зааснаар цагдаагийн байгууллагын алба хаагч нар нь гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийг шалгахдаа эхлээд хохирогчид учирч болох аюул, эрсдлийг тогтоох зорилгоор аюулын зэргийн үнэлгээг хийдэг.Энэ хугацаанд гэр бүлийн хүчирхийллийн 3938 хохирогчид аюулын зэргийн үнэлгээ хийж, үнэлгээний дүнг харгалзан эрсдэл өндөр 460 иргэнийг Нэг цэгийн үйлчилгээний төв болон түр хамгаалах байранд,8 иргэнийг асрамж халамжийн байгууллагад хүргэж, 2194 хүнийг төрөл садан, ойр дотны хүмүүст хүлээлгэн өгч, Гэрч хохирогчийг хамгаалах хуулийн дагуу 8 иргэнийг хамгаалалтанд авч ажилласан. Энэ хугацаанд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх зөрчил гаргасан2110 иргэнд шүүхийн шийдвэрээр баривчлах шийтгэл ногдуулжээ.

Гэр бүлийн хүчирхийлэл бол хаалганы цаана үйлдэгддэг гэмт хэрэг гэж ярьдаг. Харин шинэ хууль хэрэгжсэнээр “хаалганы наана” гарч ирэх боломж бүрдсэн. Хууль, хяналтын байгууллагын алба хаагч нар ч гэр бүлийн хүчирхийллийг “агсан тавьсан”, “жижгээр танхайрсан” гэж нэрлэдэг хуучин ойлголтоосоо салж, өөрөөр хардаг хандлага бий болж байна.

Энэ төрлийн хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлж, гаралтыг бууруулахад та бидний хамтын ажиллагаа хамгийн чухал. Үе үе хэвлэл мэдээллийн хэрэгслээр гардаг сенсацитай мэдээлэл, түүнийг тойрсон иргэдийн шүүмжлэл, хэн нэгний хариу тайлбарыг эс тооцвол нэгдсэн бодлоготой, тогтвортой, үр дүнтэй хамтын ажиллагаа үгүйлэгдэж байна.

 

Бэлгийн дарамтанд хүүхэд  ихээр өртөх боллоо. Тухайлбал, БЗД-т 13 настай охинд архи уулгаж амь насыг нь хохироосон, настай хүүхэд хойд эцгийнхээ хүчирхийлэлд өртсөн зэрэг  нийгмийг зочирдуулсан гэмт хэргүүд гарлаа. Ямар шалтгаан нөхцлийн улмаас энэ төрлийн гэмт хэрэг гараад байна вэ?

 

- Гэр бүлийн хүчирхийлэл, тэр тусмаа бэлгийн хүчирхийлэлд өртөж, хохирсон иргэдийн тухай цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа зарим хэргийн талаар сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр янз бүрийн зөрүүтэй мэдээлэл гарч байгаа тул энэ талаар товч мэдээлэл өгье. Тухайлбал: “Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо “Очир” төвийн зочид буудлын 304 тоотод 2017 оны 08 дугаар сарын 23-ний өдөр 13 настай “М” нь насбарсан хэрэгт 2017 оны 08 дугаар сарын 24-ний өдөр Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж Нийслэлийн цагдаагийн газрын Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс шалгаж байна. Шүүх эмнэлгийн дүгнэлтээр талийгаач нь архины цочмог хордлогын улмаас нас барсан болох нь тогтоогдсон ба  Сүхбаатар  дүүргийн 16 дугаар хороонд оршин суугч Ж, А нар нь амь хохирогч М-ыг архиар шахаж улмаар согтоон, биеэ хамгаалахчадваргүйбайхадньхүчирхийлсэн байж болзошгүй гэсэн үндэслэлээр 2017.09.20-ны өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч үргэлжлүүлэн шалгаж байна.

 

Мөн 2017.10.14 буюу өнгөрөгч бямба гаригийн 20 цаг 48 минутад иргэн М-ээс “...Баянзүрх дүүргийн 5 дугаар хороонд оршин суугч, 28 настай, “В” гэгч нь согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн үедээ хамтран амьдрагчийн 6 настай охиныг хүчирхийлсэн” гэх гомдол мэдээлэл ирсэн. Мэдээллийн дагуу ажлын хэсгийн бүрэлдэхүүн шуурхай шалган эрүүгийн хэрэг үүсгэж, сэжигтэн этгээдийг цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шалгаж байна. Одоогоор насанд хүрээгүй хохирогчийн биед учирсан гэмтлийн талаар шинжээчийн дүгнэлт гараагүй байгаа. Цагдаагийн байгууллага нь хохирогч Х-г Хүүхэд гэр бүл, залуучуудын хөгжлийн газрын харьяа Хүүхдийн тусламжийн 108 утасны дэргэдэх хариу үйлчилгээний төвд 2017.10.15-ны өдрийн 13 цаг 50 минутанд хүлээлгэн өгч Хүүхэд, гэр бүл, залуучуудын хөгжлийн газартай хамтран хүүхдийг эрүүл мэндийн үйлчилгээнд хамруулан, Баянзүрх дүүргийн 5-р хороо, Хан-Уул дүүргийн  14-р хорооны хамтарсан баг нөхцөл байдлын үнэлгээг хийн холбон зуучлах ажлыг зохион байгуулан ажиллаж байна.

 

Улсын хэмжээнд энэ оны эхний 09 сард хүчиндэх гэмт хэрэг 288 бүртгэгдсэн. Үүнээс хүүхэд хохирсон хэрэг 135 бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 26 хэргээр буюу 23,9 хувиар өссөн. Насны байдлаар нь авч үзвэл: 7 хүртлэх насны 13, 8-13 насны 43, 14-17 насны 79 хүүхэд байна.

 

Цагдаагийн байгууллагаас бэлгийн хүчирхийлэл, хүчиндэх гэмт хэргийн талаар олон нийтэд  ил тод мэдээлэл өгдөггүй нь хүний эрхтэй холбоотой. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр ийм хэргийн талаар их ярьж, нийгмийн анхаарлыг хандуулах нь хохирогчдод сөргөөр нөлөөлдөг гэдгийг бодох учиртай. Энэ талаар Хүний эрхийн байгууллагаас ч цагдаагийн байгуулагад албан бичиг, зөвлөмж ирж байсан. Ийм учраас хэрэг явдлыг гарсаны дараа нь бус гарахаас нь өмнө ярьж, урьдчилан сэргийлэх нь та бидний гол зорилт юм.

 

Гэмт хэрэг үйлдэж болзошгүй сэжигтэй этгээдийг бүртгэх, хяналт тавих нь цагдаагийн байгууллагын үүрэг. Гэвч гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг нь “хаалганы цаана” үйлдэгддэг учир тэр болгон гадагшаа мэдэгдээд байдаггүй.

 

Ийм учраас гэр бүлийн хүчирхийллийг илрүүлэх, мэдээлэх, урьдчилан сэргийлэх чиг үүргийг Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд тодорхой заасан. Хуулийн 20 дугаар зүйлд зааснаар тухайн сум хороонд Засаг даргын ахалсан “Хамтарсан баг” гэж байх ёстой. Энэ багт өрхийн эмч, сум хорооны болон сургуулийн, халамжийн, хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсийн нийгмийн ажилтан, цагдаагийн алба хаагч, энэ чиглэлээр үйлчилгээ үзүүлдэг төрийн бус байгууллагаас бүрдэнэ.

 

“Хамтарсан баг” нь гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх талаар олон нийтэд зориулсан сургалт, сурталчилгааг зохион байгуулах, хүчирхийллийн болзошгүй эрсдэлтэй гэр бүлийг илрүүлэх, мэдээлэх, нөхцөл байдлын үнэлгээг үндэслэн хүчирхийллийг таслан зогсоох үйл ажиллагаа төлөвлөн хэрэгжүүлэх, хохирогчийг хамгаалах, нөхөн сэргээх, нийгмийн халамж үйлчилгээ үзүүлэх, холбон зуучлах, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, эрүүл мэндийн үйлчилгээнд хамруулах зэрэг үйлчилгээг үзүүлэх үүрэг хүлээсэн.

 

Төрийн болон төрийн бус байгууллагын ажилтнууд гэр бүлийн хүчирхийллийн талаар олж мэдсэн мэдээллийг цагдаагийн байгууллагад болон сум, баг, хорооны Засаг даргад мэдээлэх үүрэгтэй. Иймд гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагуудаа хамтарч ажиллахыг уриалж байна.

 

 -Цаг гарган ярилцсан танд баярлалаа.

А.Баярмаа

 

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

1 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал: