Улстөр
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2017 10 сар 18
・ 11

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Шадар сайдаар Ө.Энхтүвшинг томилох асуудлыг хэлэлцлээ.
Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд үг хэлэх үеэр УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан “Та бол Ж.Эрдэнэбатын Засгийн газар огцрох ёстой, гарын үсгээ зурна гэж хэлж байсан. Та Ерөнхий сайдад өрсөлдөөд намын хамт олноороо дүнгээ тавиулсан. Ерөнхий сайдыг томилох санал хураалт дээр та оролцоогүй. Хүмүүсийг уриалан дуудаад оруулаагүй улс төрийн ёс зүй, соёл гэж байхгүй. Тэгсэн мөртлөө зарчим үнэт зүйл ярих дуртай. Шадар сайд болохгүй, тааралдсан нүх сүв бүхэн рүү ороод байдаггүй гэсэн. Гэтэл маргааш нь байр суурь өөр болчихсон. Таны хэлсэн үг үргэлж өөрчлөгдөж байх нь гэдэг үүднээс дэмжихгүй байна. Ганц удаагийн албан тушаал юу юм бэ. Өөрчлөлтийн эсрэг, улс төрийн наймаа тохироо, луйвар хийсэн хүн Ерөнхий сайд хэр гар нийлж ажиллах юм бэ? Шударга ёсыг хүсч байвал шударга байх хэрэгтэй. Өөрөөсөө ичиж амьдар. Зөв зөнөх хэрэгтэй” гэсэн хатуухан шүүмжийг хэллээ.
Харин энэ үгийг хэлсний дараа УИХ-ын Н.Номтойбаяр түүнд дургүйцлээ илэрхийлж, ёс зүйгүй үг чулуудаж байгаа харагдав.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.