НИЙТИЙН ЭЗЭМШЛИЙН ТАЛБАЙГ ЧӨЛӨӨЛӨХ ТАЛААР САНУУЛЛАА

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2017 10 сар 19

Авто замын ачааллыг бууруулах зорилгоор Чингэлтэй дүүргийн 11 дугаар хороо нийтийн эзэмшлийн гудамж талбайг чөлөөлөх ажил явагдаж байна.  Энэ хүрээнд нийтийн эзэмшлийн зам талбайг хааж, хашаа хатгаж үйл ажиллагаагаа явуулж байгаа “Хүчит шонхор” захын удирдлагуудад газрын албанаас мэдэгдэх хуудас хүргүүлсэн ч мэдэгдэлд заасан хугацаанд нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлөөгүй тул нийтийн эзэмшлийн зам талбайн хязгаарыг тогтоож цэгэн тэмдэглэгээ хийлээ.

Мөн “Хүчит шонхор” худалдааны төвийн захирал Т.Сайнхүү болон тус захын холбогдох төлөөллийг дүүргийн Засаг даргын орлогч Ж.Лхагвасүрэн, Газрын албаны дарга Т.Мөнх-Эрдэнэ, Замын цагдаагийн тасгийн албан хаагч зэрэг албаныхан хүлээн авч уулзсан. Энэ хүрээнд нийтийн эзэмшлийн гудамж талбайг хаасан, орц гарцыг чөлөөлөх хүсэлтийг дахин тавилаа.

Тус худалдааны төв нь нийтийн эзэмшлийн гудамж талбайг өөрсдийн эзэмшлийн хашаанд хамруулан, нэвтэрч буй тээврийн хэрэгслээс мөнгөн төлбөр хурааж байгаа юм.

Тиймээс нийтийн эзэмшлийн талбайд барьсан хашааг албадан буулгах, талбайг чөлөөлөх талаар дахин санууллаа.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх