Гадил жимсний ашиг тус

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2017 10 сар 19

Гадил жимсэнд амт болон ашигтай чанар нэг дор агуулагдаж байдгаараа онцлогтой. Тус жимсэнд агуулагдах амин дэм нь хүний бие организмд маш их тустай.

Тропикийн жимсний 10 ашигтай ач тусыг хүргэхээр дараах мэдээллийг бэлтгэлээ. Гадил жимсний боловсорсон байдлаас шалтгаалж, хэрэглээ нь өөр өөр байна. Мэдээж гүйцэд боловсорсон жимс ашигтай чанар ихээр агуулдаг. Гэхдээ ногоон гадиланд ч ашиг тустай цардуул бий.


Хорт хавдраас урьдчилан сэргийлэх

© depositphotos  

Гадил жимсэнд аливаа хорт хавдрын өвчлөлөөс сэргийлэх ач тустай уураг агуулагдаж байдаг. Мэдээж боловсорч гүйцсэн гадил жимсэнд агуулагдах тус уургийн хэмжээ харьцангуй өндөр. Тиймээс хорт хавдраас сэргийлэхийн тулд гаднах хальсан дээр нь хар толбо үүссэн, эсвэл хальс нь борлосон гадил идэхийг зөвлөж байна. 

Эх сурвалж: jstage


Шөрмөс татахаас сэргийлнэ

© depositphotos  

Бие организмд эрдэс бодис дутагдсанаар шөрмөс татдаг. Тиймээс калий, магнийгаар баялаг жимс, ногоо, жишээлэхэд: гадил - хэрэглэснээр шөрмөс татахаас сэргийлнэ. Тиймээс дийлэнх тамирчид хоол хүнсэндээ гадил жимсийг түлхүү хэрэглэдэг байна. 

Эх сурвалж: dailymail


Бөөрний аливаа өвчлөлөөс сэргийлнэ

© depositphotos  

Калийгаар баялаг хүнс хэрэглэснээр бөөрөнд чулуу үүсэхээс сэргийлдэг. Хоол хүнсэндээ гадил жимс тогтмол хэрэглэснээр бөөрний чулуу үүсэх эрсдлийг 40% бууруулдаг болохыг Америкийн эрдэмтэд тогтоожээ.

Эх сурвалж: foodandlifeNCBI


Эрүүл зүрх

© eastnews  

Цусны даралт өндөртэй, зүрх судасны өвчлөлд өртөмхий хүмүүст калийн өндөр агууламжтай хоол хүнс хэрэглэхийг зөвлөдөг. Хоногтоо 1.3 грамм калий хэрэглэснээр зүрх судасны эмгэг тусах эрсдлийг 26% бууруулдаг. Хоногийн калийн хэрэгцээгээ хангахын тулд 2-3 гадил идэх хэрэгтэй /гадилны хэмжээ, жингээс хамаарна/. 

Эх сурвалж: NCBI


"Цэвэрхэн" судас

 

Цусанд агуулагдах холестерины хэмжээ ихэдсэнээр цусны эргэлт удааширдаг. Харин гадил жимсэнд цусанд агуулагдах холестерины хэмжээг бууруулах фитостерол гэх бодис агуулагддаг юм. Гадил идсэнээр та цусны судсаа "цэвэрхэн" байлгах боломжтой. 

Эх сурвалж: NCBINCBI


Эрүүл ходоод

© depositphotos  

Ходоодны шархлаатай хүмүүст эмч нар гадил жимс идэхийг зөвлөдөг. Мөн ходоодонд нь улайлт үүссэн, шархлаа болох магадлалтай хүмүүст ч ийм зөвлөгөө өгдөг. Учир нь ходоодны ханыг хамгаалах салстын ялгарлыг дэмжих бодис гадил жимсэнд агуулагддаг байна. 

Эх сурвалж: NCBI


Эрч хүчний эх ундарга

© eastnews  

Аминдэм, эрдэс бодис ихээр агуулдаг учир гадил жимс нь мөн эрч хүчний эх ундарга юм. 


Өөдрөг бодол

© eastnews  

Гадил жимс нь аз жаргалын даавар "дофамин" агуулдаг. Мөн В-гийн төрлийн хэд хэдэн аминдэм ч агуулдаг. Ингэснээр мэдрэлийн тогтолцоонд "эерэг" нөлөө үзүүлж, таны сэтгэл санааг өргөх болно. Хэрэв та сэтгэлээр унасан, уурлаж бухимдсан бол гадил жимс идэхийг зөвлөж байна. 

Эх сурвалж: NCBI


Чихрийн шижинтэй тэмцэнэ

© depositphotos  

Тропикийн энэхүү жимсэнд резистент цардуул агуулагддаг. Ингэснээр 2-р төрлийн чихрийн шижинтэй хүмүүст "эерэг" нөлөө үзүүлнэ. Гэхдээ "ногоон" гадиланд тус цардуул ихээр агуулагддаг. Ногоон гадиланд 12.5 грамм цардуул агуулагддаг бол боловорсон гадиланд - 5 граммаас ч бага хэмжээгээр агуулагддаг байна. 

Эх сурвалж: NCBI


Гоолиг бие

© depositphotos  

Резистент цардуул нь түүнчлэн бие организмд өөхөн давхарга үүсэхээс сэргийлэх ач тустай. Тиймээс илүүдэл жинтэйгээ тэмцэж байгаа хүмүүст гадил жимс идэхийг зөвлөж байна. Хоногт 10 грамм резистент цардуул шаардлагатай. Тиймээс боловсроогүй ногоон гадил хоногт нэгийг идэхэд хангалттай. Мөн давхар дасгал хөдөлгөөн хийвэл илүү үр дүнтэй. 

Эх сурвалж: NCBI

Нүүрний зураг: depositphotos 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх