Улаанбаатарт 10-12 хэм дулаан байна

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2017 10 сар 24

Малчид, ард иргэдийн анхааралд :

Ойрын 2-3 өдрүүдэд ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаахан байх боловч 26-нд баруун болон төвийн нутгаар, 27-нд нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурч хүйтрэхийг анхааруулж байна.

2017 оны 10 дугаар сарын 24-ний 08 цагаас 20 цаг хүртэлх цаг

агаарын урьдчилсан мэдээ:

Ихэнх нутгаар багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 5-10 градус, Алтайн өвөр говиор 15-20 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгаар хэсгээр 12-17 градус, бусад нутгаар 9-14 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. 10-12 градус дулаан байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 0 градус хүйтэн, харьцангуй чийг 66 хувь, агаарын даралт 872 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх