ХХААХҮЯ-наас өвөлжилтийн бэлтгэлтэй холбоотойгоор мал, мах бэлтгэх тендэрийг аж ахуй нэгжүүдийн дунд зарлаж байна

Улстөр ・Нийтэлсэн: Баярмаа 2017 11 сар 06

 

2017.11.03

                Засгийн газрын 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 44 дүгээр тэмдэглэлд тусгагдсан өвөлжилтийн бэлтгэлийг хангах зорилгоор “Мах, сүүний анхдугаар аян”-ы хүрээнд орон нутгаас мал, мах бэлтгэх ажлыг мал төхөөрөх үйлдвэр, мах хадгалах зориулалтын хөргөлттэй агуулах бүхий аж ахуйн нэгжүүдтэй хамтран ХХААХҮЯ-аас зохион байгуулах гэж байна.

                 Уг шалгаруулалтад мал төхөөрөх үйлдвэр, мах хадгалах зориулалтын хөргөлттэй агуулах бүхий аж ахуйн нэгжүүд оролцох эрхтэй юм.

             Энэ ажилд оролцох хүсэлтэй үйлдвэр, аж ахуйн нэгжүүд дор дурдсан бичиг баримтыг бүрдүүлж 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 12.30 цагаас өмнө Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны 5 давхрын 504 тоот өрөөнд ирүүлнэ.

 Үүнд:

  1. Аж ахуйн нэгжийн хүсэлт;
  2. Мах хадгалах зориулалтын дор дурдсан шаардлагыг хангасан агуулахтай тухай мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2016-2017 онд гаргасан дүгнэлт;
    1. барилгын зураг төслийн дагуу баригдсан (мал төхөөрөх үйлдвэр, мах хадгалах агуулахын план зураг, хэмжээ, багтаамж, хөргөлтийн төхөөрөмж);
    2. 100 тонн буюу түүнээс дээш багтаамжтай, 18-20°С хөлдөөх тоног төхөөрөмжтэй;
    3. “Мах, махан бүтээгдэхүүн. Эрүүл ахуйн аюулгүй байдлын үндсэн шаардлага MNS5023:2001” стандартад заасан шаардлага хангасан;
    4. орчны температур, харьцангуй чийглэгийг хянах зориулалтын багаж, хэрэгслээр тоноглогдсон.
  3. Мах хадгалах агуулахын электрон пүүг хянасан тухай стандарт, хэмжил зүйн байгууллагын баталгаажуулалт;
  4. Агуулахын ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлагад хяналт тавих малын эмчийн мэргэжлийн дипломын хуулбар;
  5. Эрүүл ахуй, ариун цэврийн шаардлага хангасан тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, эрх бүхий байгууллагын дүгнэлт;  

Жич:  Мах хадгалах зориулалтын хөргөлттэй агуулах бүхий аж ахуйн нэгж нь мал төхөөрөх үйлдвэртэй хамтран ажиллах гэрээ байгуулсан байх юм.

Хугацаа хоцорсон хүсэлт, бичиг баримтыг хүлээж авахгүй гэдгийг анхааруулж байна.   

Дохио!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна:  Өнөөдөр Булган, Төв, Хэнтийн өмнөд хэсгээр ахиухан хэмжээний цас орно.

Малчид, иргэд, тээвэрчидийн анхааралд: Өнөөдөр төв, зүүн аймгуудын нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр ахиухан хэмжээний хур тунадас, цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна.

2017 оны 11 дүгээр сарын 06-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлэрхэг. Төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар хур тунадас, зарим газраар ахиухан хэмжээний цас, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр хур тунадас, нойтон цас  орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, төв, зүүн болон говийн аймгуудын нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 2-7 хэм хүйтэн, Алтайн өвөр говь болон говийн аймгуудын нутгаар 5-10 хэм дулаан, бусад нутгаар 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Ахиухан хэмжээний цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 0-2 хэм дулаан байна.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх