У.Хүрэлсүхийн ажлаас нь халах дарга нарын жагсаалтын магнайд Х.Бадамсүрэн байгаа юу?

Улстөр ・Нийтэлсэн: Баярмаа 2017 11 сар 07 ・ 20

 

У.Хүрэлсүх 2017 оны 10 сарын 4-нд Монгол Улсын Ерөнхий сайдаар томилогдмогцоо л авилга хээл хахуультай тэмцэж, сахилга дэг журам тогтоож, шударга бус албан тушаалтнуудад хариуцлага тооцохоо мэдэгдэж байсан билээ.

 

Тодруулбал тэрээр Ерөнхий сайдаар томилогдмогцоо : " Би сахилга дэг журмыг тогтоосон, авлига хээл хахуультай хатуу тэмцсэн, буруутанд хариуцлага тооцож чаддаг Ерөнхий сайд байх болно...Би ард түмнээ өмгөөлдөг, авлигачидтай хатуу тэмцдэг Ерөнхий сайд байхыг хүсч байна... Монгол Улсыг хуульгүй мэт авирлаж байгаа этгээдүүдэд хууль байгаа, төр байгаа, ард түмэн байгаа гэдгийг мэдрүүлэх болно. Би тэдэнтэй засаглахаас эхлээд заамдалцах хүртлээ тэмцэнэ, үзэж тарна...

...Газрын доорх байгалийн баялаг бол Монголын ард түмний өмч байх ёстой. Үндсэн хуулиндаа ч бид ингэж заасан. Энэ бол миний амьдралын философи. Энэ баялагаас Монголын ард түмэн бүгд хүртэх учиртай. Баялгийн хуваарилалтыг зөв, шударга болгохын төлөө би зүтгэнэ..." хэмээсэн юм.

Мөн 2017 оны 11 сарын 2-нд  болсон УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрын гишүүдийн томилох тухай Улсын Их Хурлын 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 58 дугаар тогтоолын 1 дүгээр заалтын 6 дахь дэд заалтад тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх үеэр ЗГХЭГ-ийн дарга асан, УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатад хандан: "Монголын төрөөс хулгайлсан болгоныг чинь мэднэ. Авлига авч томилсон бүх хүнийг чинь хална аа." гэсэн билээ. Үнэхээр ч Ерөнхий сайд У.Хүрэлсүх тодорхой албан тушаалтнуудад хариуцлага тооцох бололтой . Гэхдээ энэ бүхнийгээ 11 сарын 20-22-нд хуралдах МАН-ын ээлжит XXVIII  Их хурлын дараа хэрэгжүүлэх аж.  Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ажлаас нь халах дарга нарын жагсаалтын магнайд Х.Бадамсүрэн байж магадгүй тухай зарим эх сурвалж өгүүлж байна. Х.Бадамсүрэн нь 2016 оны 11 сарын 24-нд "Эрдэнэт" үйлдвэрийн захирлаар томилогдсоноосоо хойш л хэл ам таталж, "хэвлэлийн сөрөг талын баатар" болж ирсэн нь нууц биш.

 

http://sonin.mn/news/politics-economy/77470

 

http://www.sonin.mn/news/politics-economy/76846

 

http://sonin.mn/news/politics-economy/76372

 

http://sonin.mn/news/politics-economy/77159

 

http://sonin.mn/news/politics-economy/77197

 

Ер нь 180 саяын тансаг тавилгаар гэрээ тохижуулж, 01 тоот тушаалаараа 300 саяар машин худалдаж авсан түүний паян Ж.Эрдэнэбатын удирдсан Засгийн Газрын нэр хүндийг унагаж, улмаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуульд М.Энхболдыг ялагдуулахад нөлөөлсөн хүчин зүйлсийн нэг болсон тухай улс төрийн хүрээнд яригддаг. Иймээс МАН-ын лидерүүдийн дунд ч Х.Бадамсүрэнг  "Эрдэнэт" үйлдвэрийн захирлаар цаашид үргэлжлүүлэн ажиллуулах нь нийгмийн хүлээлтийн эсрэг шийдэл болно гэсэн санаа яригджээ. Ажилчдынхаа дунд бол Х.Бадамсүрэнгийн нэр хүнд хэдийн унасан бөгөөд Эрдэнэт үйлдвэрийн Баяжуулах фабрикийн ээлжийн дарга Ш.Мөнхбаяр, баяжуулагч Уранчимэг нарын тэргүүтэй ажилчид нь түүнийг албан тушаалаасаа огцорч, АТГ-т шалгуулахыг шаардаж байсан юм.

 

Ц.Батаа

www.sonin.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

20 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2017 11 сар 09/

    hurelsuhiig demjij bna zaluu hun zorigtoi baij ajil ybna shii teneg monhbatiin ugiig bitgii too duugee demjij bgaa shuu chi chadnaa

    Хариулах
  • Зочин / 2017 11 сар 09/

    solih ni zob ulaan abilgalch shuu dee

    Хариулах
  • Лянь Хуа Минг / 2017 11 сар 09/

    Ухна бол зуудаг нохой биш зүгээр л хуцдаг хав нохой.

    Хариулах
  • Сандаг / 2017 11 сар 09/

    Монголын төлөө цохилох зүрхтэй нь хэн болоо
    Тэдний дундаас цойлон гарч Ард түмний эрх ашгийн төлөө дуугарч яваа хүнийг 4 дэх засаглал болон бусад намын сошиал ертөнцийн идэвхтэнгүүд муугаар хэлж байгаа нь харамсалтай
    10-аад жил илжрээд байсан төрөөс толгой цоихн шударга дуугарсан бүхнийг ам

    Хариулах
  • Иргэн / 2017 11 сар 08/

    Энэ сэлэм тогмид шиг нөхөр Хүрэлсүхээс олигтой юм харалтгүй монголчуудаа. Эхнээсээ л засагаа бүрдүүлэхдээ л бөөн хуйвалдаан, тохироо, авилгал, намчирхал, хуурамч амлалт гэх мэт аль болохгүй бүх зүйлээр л ажиллаад эхэлснийг бүгд л харсан шүүрдэж.

    Хариулах
  • Зочин / 2017 11 сар 08/

    Amar shuudee

    Хариулах
  • Зочин / 2017 11 сар 08/

    Tetgewertee garch uzeerei

    Хариулах
  • Зочин / 2017 11 сар 08/

    Tetgewertee garch uzeerei

    Хариулах
  • Зочин / 2017 11 сар 07/

    Юу зохицуулж суудаг нь мэдэгдэхгүй шал хэрэггүй мэдээ авсан төдий суудаг төсвөөс бөөн зардал гаргаж суудаг хэрэггүй албуудыг татан буулгаачээ төрийн бус байгууллагууд нь өөрийн санхүүжилтаараа хийгээд явчих боломжтой ш дээ. Тэр хэмнэлтээс Багш эмч нарын цалинг нэмж болно ш дээ.

    Хариулах
  • Зочин / 2017 11 сар 07/

    Бас өдөржин компьютерийн ард сууж , бүтээлгүй, янхан эмсийн бөгс, боольхой эрсийн боов үзэж суудаг төрийн албан хаагчдад 300000 төг. өгөх нь буруу. Зөвхөн багш, эмч нарт нэг удаа 1 сая төг. олгох нь шударга ёсонд нийцнэ шүү, ХҮРЭЛЭЭ дүү минь. АМЖИЛТ ХҮСЬЕ!

    Хариулах
  • Зочин / 2017 11 сар 07/

    Ажлаас нь халахыг зоригтой хал. Монголын төрд чухамхүү өөрчлөлт хий. Яам, агентлагуудад олон жил суудал зайдалж, төсвийн мөнгө, төрийн хөрөнгөөр наргиж буй сайд, орлогч сайд, дарга нарыг ажлаас халахгүйгээр Монгол хөгжихгүй нь тодорхой боллоо. Бас өдөржин компьютерийн ард сууж , бүтээлгүй, янхан эмс

    1
    Хариулах
  • Зочин / 2017 11 сар 07/

    Ажлаас нь халахыг зоригтой хал. Монголын төрд чухамхүү өөрчлөлт хий. Яам, агентлагуудад олон жил суудал зайдалж, төсвийн мөнгө, төрийн хөрөнгөөр наргиж буй сайд, орлогч сайд, дарга нарыг ажлаас халахгүйгээр Монгол хөгжихгүй нь тодорхой боллоо. Бас өдөржин компьютерийн ард сууж , бүтээлгүй, янхан эмс

    1
    Хариулах
  • Зочин / 2017 11 сар 07/

    mnb n ninjjamts gerleee battsengel geeed hudlaaaa shouchin garuuud tun udahgui zailj hamt olniii nuruuuu teniiiih tsag oirtojl banadaaaaa

    Хариулах
  • Зочин / 2017 11 сар 07/

    ajilaa hiij baigaa ulsiig bitgii oo haigaad baigaarai harin ih dajgvi ulsuud garsan

    Хариулах
  • Зочин / 2017 11 сар 07/

    Улаанбаатар цахилгаан түгээхийн 60 тэрбумын захирлуудыг халуулая

    Хариулах
  • Зочин / 2017 11 сар 07/

    Хүрлээ хулгайч нарыг хуу хусаад шалгуулна гэсэн яалаа хэвээрээ биздээ

    Хариулах
  • Зочин / 2017 11 сар 07/

    Энийг халаөхгүй бол өөр хэнийг халах билээ,ийм юмыг дарга болгоно гэдэг манай намын нэр хүндийг ёстой баллаж байгаа хэрэг шүү,мөнгө хүчтэй юмдаа.

    Хариулах
  • Зайлуул / 2017 11 сар 07/

    Энэ мантуу царайлсан авлигалчин төгцөг хэнээс илүү гэж дарга байх ёстой юм.Зайлуул төгцөгийг.

    1
    Хариулах
  • zochin / 2017 11 сар 07/

    Umnuh zasgiin gazar muu ajillasan uchir ogtsorson. Daraagiin zasgiin gazriig dunguj ajlaa ehlenguut oo haih yumdaa

    Хариулах
  • зочин / 2017 11 сар 07/

    Энэ засгийн бүрэлдэхүүн хаа явж давгүй хүмүүс гарчихлаа гэж хартал тамын тогооны үлгэр үргэлжилсээр л байх шив. Энэ хүмүүсийн ажлаа хийж, ахиц гаргахыг харах юмсан

    Хариулах