Эрх баригчид хөөсөрсөн улс төрөө зогсоо

Улстөр ・Нийтэлсэн: Баярмаа 2017 11 сар 07 ・ 7

 

Гэрэл зургийг MPA.mn
Гэрэл зургийг MPA.mn

   

 

УИХ дахь АН-ын бүлэг өнөөдөр хуралдсан. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар АН-ын бүлгийн дарга мэдээлэл хийлээ.

 

Ерөнхийлөгч 2017 оны улсын төсвийн тодотголд хориг тавьсан. Төсвийн тодотголд АН-ын байр суурь тодорхой байсан. Төсвийн тодотгол Төсвийн хууль зөрчиж орж ирсэн. Тиймээс бид дэмжихгүй гэж байсан. Төрийн албан хаагчийн цалин нэмэгдүүлэх, хүүхдийн мөнгийг олгох шаардлагыг тавьсан. Төсвийн тодотгол бодлогын зарчмаа баримтлаагүй, хууль зөрчсөн гэж Ерөнхийлөгч хориг тавьсан байсан. Төсвийн алдагдал буураагүй, хуваарилалт нь бодлогын шинж чанарыг агуулаагүй. Ихэнхдээ халамж, хөрөнгө оруулалтын зарлагыг дэмжсэн бодлого түлхүү орсон. Хүүхдийн цэцэрлэг, сургууль тулгамдсан асуудал хэдий ч нэг удаагийн төсвөөр шийдэж болохгүй. Жил бүр сургууль цэцэрлэгийн мөнгө 70 тэрбум төгрөгөөр нэмээд байвал гурван жилийн дараа 200-300 тэрбум төгрөгт хүрнэ.

 

Төрийн албан хаагчдын цалин нэмэх нь хуулиараа явдаг. Төрийн албан хаагчдын дундаж цалингийн хэмжээ хувийн байгууллагын ажиллагчдын адилтгах албан тушаалын дундаж цалингийн хэмжээнээс таван буюу түүнээс дээш хувиар буурсан бол хуулийн дагуу нэмэгдүүлэх заалттай. Харамсалтай нь энэ хууль зөрчигдсөн. Тийм учраас 2018 оны төсөвт цалин нэмэх асуудлыг ярина. Өнөөдрийн байдлаар нийт төрийн албан хаагчдын цалин 24 хувиар буурсан. Бид хуулийн дагуу цалинг 10 хувь нэмэх шаардлага үүссэн. Олон улсын санхүүгийн байгууллагын шахалтаар Монголын хууль хүчгүйдэж болохгүй.

 

Өвөлжилт хүндрэх тийшээ болж байгаа энэ үед Төсвийн тодотголоо  хэлэлцэх шаардлагатай гэж АН үзэж байна. Бид дээрх асуудлаа байнгын шаардаж ажиллана. АН-ын бүлэг энэ асуудлаар завсарлага авахгүй. Ард иргэдийн амьдрал хүнд хэвээр байна. Эрх баригчид хөөсөрсөн улс төрөө зогсоох хэрэгтэй. Ард иргэд мөнгөгүй, мөнгө хүлээсэн байдалтай байна. Тиймээс Төсвийн тодотголыг дэмжээд явна хэмээлээ. УИХ дахь АН-ын бүлгийн дэд дарга З.Нарантуяа "Хөрөнгө оруулалтынхаа үр ашгийг тооцох хэрэгтэй. Эргээд үр өгөөж болох хөрөнгө оруулалт тун бага. Зардал нэмэх хөрөнгө оруулалт байна. Төсвийн сахилгыг барьдаг жишиг хэрэгтэй. Тохироонд хүрэхээрээ зарчмаа мартдаг байж болохгүй" гэдгийг тодотгосон юм.

Н.Энх


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

7 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2017 11 сар 08/

    Дээр үед сангийн аж ахуй, нэгдлийн аж ахуй эрхэлсэн орлогч дарга нар гэж энэ Эрдэнэбат шиг хүмүүс байдагсан. Ажилтнуудаа зандарсан, ажилч хүний дүртэй. Тэгэхдээ бас муу зальтай

    Хариулах
  • Зочин / 2017 11 сар 08/

    AN ERDENEBAT, NARANTUYA ta 2 odoo bitgii ajil khiij byi hkumuusiig eldbeer muulaad bai, AN ulsaa - O bolchikhood odoo esreg ug hkelekh erkh baikhgyi shuu, NOEN companidaa l ochij deerelkh erdenebat , narantuya zabkhandaa och,,,

    Хариулах
  • Зочин / 2017 11 сар 08/

    AN 8JIL YU HIISII YU CH HIIGEEGVI ZA CHI BITGII BARHIRAAD BAI

    Хариулах
  • Зочин / 2017 11 сар 07/

    dollar udahgui 1000$ bolno gej shaasan gar shyydee

    Хариулах
  • chi bitgii dongos?... / 2017 11 сар 07/

    chi bitgii hyz!!!tanai nam erh barij baihdaa,yuch hiigeegyi!hamgiin ikhe zeel abilgal togtooj eersdeen bayjaad zailsan?Muusain haraal idsen nobsnyyd,hynencheryyd!!!ard tymen harj l baigaa syy!!!

    Хариулах
  • Зочин / 2017 11 сар 07/

    vnen ta nar yu hiisii mdee

    Хариулах
  • Зочин / 2017 11 сар 07/

    За та нарт өчнөөн боломж байсан.нэг их хийдэг чюм шиг.Эрх барьж байхдаа юуч хийгээгүй мөнгө цацаад дуусаа биз дэ

    Хариулах