МАН-ынхны холбогдсон хоёр дахь “60 тэрбум”-ын хэрэг ил боллоо

Улстөр ・Нийтэлсэн: Баярмаа 2017 11 сар 08 ・ 5

 

 

60 тэрбумын асуудал намжаагүй байхад МАН-ынхан дотооддоо дахин мөнгө төгрөг тараасан, албан тушаал наймаалцаж асуудал гарлаа. Тодруулбал удахгүй болох МАН-ын их хурлаар намын даргыг сонгоно. Намын даргын сунгаанд өрсөлдөж байгаа нөлөө бүхий эрхэм 21 аймагт өөрийнхөө сүлжээг үүсгээд байна.

Уг сүлжээгээрээ дамжуулан МАН-ын их хуралд оролцох эрх бүхий нөхдүүдийг өөрт нь санал өгүүлэхийн төлөө тухайн орон нутгийн “бүдүүн дарга”-д үүрэг өгчээ. Харин үүрэг авсан “бүдүүн дарга” нь манай даргад санал өгөөрэй хэмээн мөнгө тарааж байгаа аж. Харин аймгаасаа даргыгаа дэмжүүлж чадсан нөхөр нь бүдүүн даргаас хамаг бүдүүн дарга болох тохироо хийгдсэн байна. Мөнгө санхүүг хэн хэн нь гаргаад явж байгаа бололтой юм.

Энэ нь баримттай болоод ирэхийн цагт дотроо алалцаж эхлээд байна. Тухайлбал, Гаалийн дарга асан Төрийн өмчийн хорооны дарга болохыг горилогч нэгэн  Баян-Өлгий аймаг дахь МАН-ын Их хурлын төлөөлөгчөөр сонгогдсон нөхдөд 2 сая төгрөг тарааж явна гэнэ.

Яг ийм байдлаар их хурлын төлөөлөгчдөд нийт 2.6 ТЭРБУМ төгрөг тараах аж. 21 аймгийн агентлаг, газрын дарга нар ч хөөрхий үүрэгт ажил, намын ажлаа хослууланхан амьсгаа өндөр явна... Хэрхэхийг тэнгэр биш хэн их мөнгө тараасан нь л мэдэх биз ээ


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

5 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2017 11 сар 10/

    Худлаа юм бичихээ болио. АН

    Хариулах
  • Зочин / 2017 11 сар 09/

    Юмтай хүн лаагаа ч иднэ үү?луувангаа ч идэнэ үү?гэдэг шиг баячууд мөнгөө ч тараана уу?амлалтаа ч тараана уу?тэдний хэрэг биздээ,нэр усгүй баримтгүй дэмий юм чалчихаа боль

    Хариулах
  • Зочин / 2017 11 сар 09/

    АН МАН АЛЬ АЛЬ НЬ ЯЛГААГҮЙ АРД ТҮМНИЙ СЭТГЭЛ ЗҮЙГЭЭР ТОГЛОХОО БОЛЬ ҮНЭН ХУДАЛ НЬ МЭДЭГДЭХГҮЙ ХАР МЭДЭЭЛЭЛЭЭР БИДНИЙГ БУХИМДУУЛЖ ХАНАХГҮЙ БАЙНА УУ

    Хариулах
  • Зочин / 2017 11 сар 08/

    Нэр усгүй худлаа юм бичихээ боль. ХЭРЭВ ТОДОРХОЙ ХҮН БАЙГАА НЭРИЙГ НЬ БИЧ

    Хариулах
  • Зочин / 2017 11 сар 08/

    Man sonowol taarna MANam

    Хариулах