Гишүүн бүр 3 тэрбумыг халааслах уу?

Улстөр ・Нийтэлсэн: Отгонхүү 2017 11 сар 18 ・ 5
 

Ирэх оны төсвийг ямартай ч хам хум хугацаанд нь батлав. Ямартаа л төсөв батлах үйл явцыг ажиглаж суусан эдийн засагчид төрийн ажил ийм эрч хүчтэй бас хурдтай явагддаг болчихвол Монгол Улс ч хөгжинө дөө хөгжинө гэж уулга алдана.

Халамжийн гэх тодотголтой ирэх оны төсвийн орлого 7.2 их наяд, зарлага 9.6 их наядаар батлагдлаа. 7.2 их наядын орлогын 6.2 их наяд нь татвараар, үлдсэн нэг их наяд нь татварын бус орлогоор төвлөрнө гэсэн төсөөлөлтэй. Татварын бус орлого гэдэгт өмч хувьчлал багагүй хувийг эзлэх бөгөөд өнөөх Төрийн банкийг “халааслах” ажиллагаа далд явагдаж байна.

Харин 6.2 их наядын зарлагын 1.7 их наяд нь цалинд, 1.8 их наяд нь тэтгэвэр тэтгэмжид, 1.1 их наяд нь зээлийн үйлчилгээний төлбөрт, 625 тэрбум төгрөг нь хөрөнгө оруулалт, үлдэж байгаа хоёр их наяд нь урсгал зардал зарцуулагдана. Мөн Цалинтай ээж хөтөлбөр ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж, 0-3 насны хүүхдээ асарч байгаа ээж сар бүр 50 мянган төгрөг авна. Түүнчлэн 0-18 насны 3 болон түүнээс дээш хүүхэдтэй өрх толгойлсон өрхөд улиралд нэг удаа 240 мянган төгрөг олгож байхаар болж санхүүжилтийг тусгасан.

Мэдээж энэ их халамж, хайрын хажуугаар эрхэм түшээд өөрсдийгөө мартаагүй. Тодотголын үеэр ч жижиг дунд үйлдвэрлэлийн сан нэрийдлээр тэрбум төгрөг халааслахаар оруулж ирж байсан шигээ АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат хоёр намын тохиролцоогоор ийм мөнгө оруулж ирснийг эсэргүүцэж, тухайн үеийн Сангийн сайд үгүйсгэж байсан ч дээрх хөрөнгө “гишүүдийнх” гэсэн тодотголоороо батлагдсан юм даг.

Харин энэ удаад Орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх нэрийдлээр зүсээ хувиргаж орж ирсэн тухай эх сурвалж хэлж байна. Өнгөн дээрээ аймгийн хөрөнгийг нэмэгдүүлж, нэг аймагт дунджаар долоон тэрбум төгрөг буюу нийтдээ 147.5 тэрбум төгрөгөөр тусгасан нь үнэн чанартаа эрхэм түшээдийн цайны мөнгө танигдахаа больтлоо зүсээ хувирган тэнд яваа тухай Төрийн ордныхон цайны хачир хийж сууна. Сум, аймгийн ИТХ өөрсдөө хурлаа хийж, захиран зарцуулахаар тусгасан байгаа эл хөрөнгөнөөс гишүүн бүр гурван тэрбум төгрөг халааслахаар мөн л тохиролцсон юм байх. Иймээс ирэх оны төсөв халамжийн гэх тодотголтой болсон байж.

niigmiintoli.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

5 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2017 11 сар 20/

    Энэзасагт итгэл алдлаа.Их зүйд горьдсон юм ман

    Хариулах
  • Зочин / 2017 11 сар 19/

    Хэрэв УИХ-ын гишүүд мөнгийг нь мэдээд зарцуулах ёстой юм бол салбарын сайд гэж байх шаардлагагүй. Иймд яамдаа татан буулгаад Их хурал өөрөө бүх юмаа хариуцаад явдаг байх хэрэгтэй.

    Хариулах
  • Зочин / 2017 11 сар 19/

    Энэ бол татвар төлөгчдийг хэт доромжтлж байгаа асуудал шүү! УИХ-ын гишүүдэд мөнгө хуваарлиах ямар ч шаардлага байхгүй. Энэ талаар Сангийн олон нийтэд нээлттэй мэдээлэл хийх шаардлагатай6

    Хариулах
  • Зочин / 2017 11 сар 18/

    Тэнэгтээд байгаарай. Сум орон нутагт чинь хун амьдардаг юм шуу. Яаж зарцуулхад нь хяналт тавиад байх байлгуй.

    Хариулах
  • 60terbym nam alga bol / 2017 11 сар 18/

    turuus terbymtan turnuu

    Хариулах