Ц.Нямдорж улсын нууцыг задруулсан уу?

Улстөр ・Нийтэлсэн: Отгонхүү 2017 12 сар 05 ・ 16

 

“Төрийн нууц” гэдэг нь Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу төрийн нууцад хамааруулсан, тус улсын гадаад бодлого, эдийн засаг, шинжлэх ухаан, техник-технологи, батлан хамгаалах, тагнуул, сөрөх тагнуул, гүйцэтгэх ажилтай холбоотой асуудлууд багтана хэмээн хуульд заасан. Мөн үндэсний аюулгүй байдалд хор хохирол учруулахуйц энэхүү мэдээллийг томъёолол, дүрс зураг, дохио тэмдэг, техник-технологийн шийдэл болон үйл ажиллагааны хэлбэрээр өөртөө агуулж байгаа мэдээ, баримт бичиг, эд зүйл, объект, үйл ажиллагаагаар задлахгүй байх ёстой.
 
Гэтэл сүүлийн үед улсын нууц байсхийгээд л задардаг болчихож. Нэг хэсэг улсын нууц задруулсан хэрэгт Хуульзүй, дотоод хэргийн сайд холбогдлоо хэмээн УИХ-ын гишүүн асан  Л.Гүндалай баахан шуугиан дэгдээсэн. Түүний араас хэд хэдэн хүн улсын нууц задруулсан хэрэгт ороолцолдсон. Тухайлбал, генерал Ж.Баатар, Сөрөг тагнуулын газрын дарга асан, хурандаа, өмгөөлөгч Л.Санжаасүрэн гээд л чухал албан тушаалтнууд улсын нууц задруулагсдын цуваанд орж байв. Өмгөөлөгч Л.Санжаасүрэнг 2004 онд төрийн нууц задруулсан хэрэгт буруутган, ял оноосон. Тэрбээр хүн амины хэрэгт буруутгаж Францаас авчирсан Д.Энхбатыг өмгөөлж байхдаа улсын нууцтай холбоотой мэдээллийг задалсан гэх хэрэгт холбогдсон юм. СүүлдУИХ-ын Тамгын газрын гадаад харилцаа хамтын ажиллагааны хэлтсийн зөвлөх Ц.Жаргалсайхан гэгч улсын нууц задруулсан хэргээр 17 жилийн ял сонссон.
 
Тэгвэл саяхан Хуульзүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж улсын нууц задруулчихлаа. Тодруулбал, сайд Ц.Нямдорж өнгөрөгч долоо хоногт “Цензургүй яриа” нэвтрүүлэгт оролцох үеэрээ шүүхийн шийтгэх тогтоолыг олон нийтэд харуулж, өөрийгөө “өмгөөлөв”. Энэ нь Улсыг аюулаас хамгаалах байгууллагын дарга асан хошууч генерал Ж.Баатарын Ц.Нямдоржийг “Хятадын тагнуул” гэсэн тогтоол. Гэтэл энэхүү шүүхийн тогтоолыг телевизээролон нийтэд харуулж, бүр уншиж өглөө. Хуульзүйн сайд энэ нууцыг хаанаас, хэрхэн олж авав гэдэг нь сонирхол татаж байна. Албан тушаалаараа далайлгаж авсан уу. Угтаа бол Хуульзүй, дотоод хэргийн сайдаар тав дахь удаагаа ажиллаж буй парламентын туршлагатай улстөрч, Эрүүгийн хуулийн автор гэгддэг Ц.Нямдорж тэр шүүхийн тогтоолыг олон нийтэд харуулах ёсгүй, бас улсын нууцтай холбоотой гэдгийг хамгаас сайн мэдэх учиртай хүн.
 
Түүний уншиж танилцуулсантэрхүү шүүхийн тогтоол олон асуудал араасаа дагуулж байгаа юм. Нууцын архивт хадгалагдаж байх учиртай хавтаст хэргээс шүүхийн тогтоолыг авах зайлшгүй шаардлагатай хүнээс нууцын баталгаа авч, гарын үсэг зуруулах ёстой. Хэрэв сайд баталгаа болгон гарын үсэг зурсан бол нууцыг задруулахгүй байх учиртай. Хэдийгээр тэрээр өөрийгөө өмгөөлж, албан ёсны баримттай тайлбар хийсэн гэж байгаа ч нөгөө талаараа хуулийн байгууллагын нууцад хамаарах туслах ажилтны нэрийг ч илчилж орхисон. Түүгээр ч барахгүй нэвтрүүлэгт оролцох үеэрээ олон нийтэд задруулсан гэсэн үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэх боломжийг бүрдүүлчихлээ. Л.Санжаасүрэн цагтаа өмгөөлсөн хэргийнхээ нууцыг задруулсан хэргээр шүүхээр шийтгүүлж, ялаа эдэлсэн. Харин эдүгээ Ц.Нямдорж улсын нууц хэргийн шүүхийн тогтоолыг олон нийтэд задалсан, задруулсан хэрэгтээ ял сонсох уу.
 
Хэрвээ тэр төрийн нууцыг хууль бусаар олж авсан бол зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. Харин төрийн нууцыг задруулсан бол гурван жил хүртэл хугацаагаар эрх хасч, 1-5 жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл 1-5 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж Эрүүгийн хуульд заасан байдгийг Хуульзүйн сайд маань эрх биш мэдэж л байгаа байлгүй дээ.
 
 
Л.Доржбат
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

16 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2017 12 сар 06/

    Manaihan neeren sonin humuus shuu yarival yarillaa gene yarihgui bol hurts boloh odoo yah uu

    Хариулах
  • зочин / 2017 12 сар 06/

    энэ хүнээс өөр ингэж зоригтой дуу гарах хүн бгаа юумуу энэ хүнийг ард түмэн хамгаалалтандаа авнаа луйварчидаа

    Хариулах
  • Зочин / 2017 12 сар 05/

    Нямдорж гуай амь нас нэр хүнд бүх юмаа дэнчин тавьж маш их хүчтэй бүлэглэлийн эсрэг ганцаараа тулалдаж байна гэж харагдаад байгаа шүү хамгаалалтанд авах хэрэгтэй дэ зоригийн хээрг шиг болчих вий дээ санаа зовоод байна

    Хариулах
  • Зочин / 2017 12 сар 05/

    яг одоо энэ цаг үед Эрдэнэтийн асуудал Зоригийн хэргийн талаар зоригтой ярьж чадаж байгаа ганц л улс төрч монголд байна тэр бол нямдорж гэдэг хүн л байна даа

    Хариулах
  • Зочин / 2017 12 сар 05/

    нямдорж сайд бол жинхэнэ эр хүн боловсролтой хуульч хүн гэдгээ энэ нэвтрүүлгээр нотлон харууллаа би байсан бол энэ хүүхнийг хараад сууж чадахгүй нэвтрүүлгийг хаяад гарах байлаа гэж

    Хариулах
  • Зочин / 2017 12 сар 05/

    мөнхбаясгалан гэж энэ сэтгүүлчийг овоо гайгүй сэтгүүлч юм болов уу гэж бодсон захиалгат нэвтрүүлэг хийдэг юм байна тоглосон юмаа гээд хөхөрч ч байх шиг зурагтаар гарч байгаагаа мэдэж байдаг болов уу хөөрхий аль эсвэл бантсандаа тэгэж байна уу

    Хариулах
  • Зочин / 2017 12 сар 05/

    Намдарж минь одоо нам дарах цаг болсон шүү. Эс тэгвээс өөрөө нам даруулнаа!!!...

    Хариулах
  • Зочин / 2017 12 сар 05/

    шүүхийн шийдвэрүүд нээлттэй shuukh.mn дээр тавигддаг бөгөөд хүн бүр үзэх бас хэвлэж авах бололцоотой.

    Хариулах
  • Зочин / 2017 12 сар 05/

    мөнхбаясгалан магтагдсан асуудыг сануулжил байна, яагаад уурлаад байна зарим хүмүүс. монголчууд баахан бужигнаж байгаад хаяж олигархуудыг давраах ёсгүй ш дээ. Урьд нь ярж байсан ч гадаад дотоодод явж байсан, залуучууд мэдэхгүй тул сануулах хэрэгтэй.

    Хариулах
  • Зочин / 2017 12 сар 05/

    нямдорж сайдыг гутаан доромжлох гэж их үзэж байнаа тэгэхээр энэ хүнээс их айж байгаа юм байна луйварчин гэмт хэрэгтнүүд л айж байгаа байхдаа

    Хариулах
  • Амыг нь барих гээд үзээд байгаа юм аа даа янз нь / 2017 12 сар 05/

    НЯМДОРЖИЙГ МОХООХ гэж их үзэж байгаа юм .Жирийн иргэд НЯМДОРЖИЙГ ДЭМЖЭЭД БАЙГАА ЮМ.Учир нь түүнээс өөр аливаа болох болохгүй асуудлыг гаргаж тавиад түүнийхээ хойноос яваад байгаа хүн манайд алга байна шүү дээ.Түүний амыг л барих гээд байгаа хэрэг шүү дээ

    Хариулах
  • Зочин / 2017 12 сар 05/

    юуных нь улсын нууц байхавдээ. Аль хэдийнээ шийдэгдсэн асуудлыг Мөнхбаясгалан юун ч олон гаргаж тавьдгийн. Энэ хүүхэн утга учиргүй хэрүүлийн асуудлаар ард түмний толгой эргүүлж маанагтуулдгаа болимоор байна. Баярын асуудлыг бас л аль эрт Уянга яриад л байсан дахиад л тэр үеийн бичлэгүүдийг гаргаж и

    Хариулах
  • Зочин / 2017 12 сар 05/

    Odoo il bolgoh heregtei ch dee, Hyamdorj guai unheer mongol ulsad heregtei, medlegtei, Mangar Hurtsiin yrj bgaag ee. Tiim huniigg iim ondor alband taviaad yaanaa. Yuun Solongos elchin saidaar yvah vee. Burhan min.

    Хариулах
  • Зочин / 2017 12 сар 05/

    сүртэй юм юун сүржин гарчигтай ч юм энэ асуудал аль эрт учраа олсон ард түмэн мэддэг асуудал шдээ харин ч улс төрд буглаад байгаа нууц нэртэй элбэгдоржын хийсэн хэргүүд гарч ирэх цаг болсон

    Хариулах
  • Женкогийн хямдхан ян-хан / 2017 12 сар 05/

    Сингад Монгол охидыг янхан болгож зарж байсан Оросын хүргэн одоо улс төрийн хямдхан янхануудыг үйлдвэрлэдгийг харса.Мөнхбаясгалан хямдхан хөгийн гэдгээ харуулсан даа.Хэ хэ

    1
    Хариулах
  • Зочин / 2017 12 сар 05/

    Энэ ч асуудал гараад ирэхээр Нямдоржийг оролдож байна даа Ийм аргад нууц гартангууд их гаршсан улсд аа

    1
    Хариулах