Монгол Улсыг оффшор бүсээр зарлаж, хар жагсаалтад орууллаа

Улстөр ・Нийтэлсэн: Отгонхүү 2017 12 сар 06 ・ 2

Европын холбоо өчигдөр оффшор бүсүүдийн нэрсийг багтаасан “хар жагсаалт”-ыг нийтийн хүртээл болгосон талаар “www.novinite.com” сайт мэдээллээ.

 

 

 

Уг “хар жагсаалт”-д 17 улс багтсан талаар Францын Холбооны Сангийн сайд Бруно Ле Майр мэдэгдэв. Сонирхолтой нь энэхүү жагсаалтад Монгол Улс багтсан байна.

 

Энэхүү жагсаалтад Америкийн Самоа, Бахрейн, Барбадос, Гренада, Гуам, Өмнөд Солонгос, Макао, Маршаллын арлууд, Монгол Улс, Намиби, Палау, Панам, Сэйнт Лусиа, Самоа, Тринидад ба Тобаго, Тунис, АНЭУ зэрэг улс багтжээ.

 

Мөн эдгээр орнуудаас гадна 47 улсыг “саарал жагсаалт”-д багтаасан бөгөөд уг жагсаалтыг тун удахгүй зарлах аж.

 

“Хар жагсаалт”-д багтсан орнууд Европын санхүүгийн зах зээлд хандах эрхгүй болох эрсдэлтэй нүүр тулаад байгаа гэнэ.  Европын холбоо ирэх долоо хоногт “хар жагсаалт”-д багтсан орнуудад хориг арга хэмжээ авах асуудлаар хэлэлцэхээр болжээ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

2 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2017 12 сар 07/

    ХОВДОГ СУВДАГ ХАНАЖ ЦАДДАГГҮЙ ЮМНУУДЫН ХӨРӨНГИЙГ ХУРААГААЧДЭЭ,,,,АВИЛГАЛЫН ИЛРҮҮЛЭЛТИЙГ УРАМШУУЛЛЫН ХЭЛБЭРТ ОРУУЛМААР ЮМ

    Хариулах
  • Зочин / 2017 12 сар 06/

    дандаа л муу ядуу орнууд шив. Барууныхан өөрсдийгөө яагаад оруулдаггүй юм бол

    Хариулах