Ж.Батзандан: Ерөнхийлөгч Б.Хурц гэдэг энэ гэмт этгээдийн томилгоог зогсооно гэдэгт итгэж байна

Улстөр ・Нийтэлсэн: Отгонхүү 2017 12 сар 22 ・ 20

УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд нар Тагнуулын Ерөнхий газрын дарга асан Б.Хурцын талаар нээлттэй сонсгол зохион байгуулсан. Уг сонсголоос гарсан санал, дүгнэлтийг Ерөнхийлөгчид хүргүүлж буй талаараа УИХ-ын гишүүн Ж.Батзандан мэдээлэл хийлээ.

Тэрбээр "Б.Хурцын бүлэглэлийн нэрийг он гаргаад зарлана гэдгээ мэдэгдэв. Энэ тухайгаа Ж.Батзандан "Б.Хурц гэх этгээдийг тойрсон мафийн бүлэглэлийн нэрсийг зарлана. Б.Хурцын төлөөлөл болж прокурорт ажилладаг таван хүн байна. Түүний төлөөлөл болж хүн хэлмэгдүүлдэг дөрвөн шүүгч, 10 мөрдөн байцаагч байна. Хурцын гар хөл болж ажилладаг татварын байцаагч, аудитын хүмүүс нар байна. Б.Хурц, Ц.Элбэгдорж, М.Энхболдын бүлэглэлд орж Монголын ард түмнийг дарамталдаг, төрийн эрх мэдлийг хууль бусаар ашигладаг хүмүүсийн нэрийг тун удахгүй зарлана” хэмээн ярилаа. Харин Б.Хурцын талаарх нээлттэй сонсголоор хэлмэгдсэн 15 иргэний гомдлыг сонсчээ. Уг сонсголоос гарсан санал дүгнэлтийг Ерөнхийлөгчид хүргүүлж байна. Санал дүгнэлтэд Б.Хурц нь Франц, Бельги, Герман улсын хил дамнуулан хүн хулгайлах ажиллагаанд оролцсон. Энэ хэргийг Европын холбооны хууль хяналтын байгууллага шалгаж байна. Хууль зөрчиж, хүний амь насанд хүрсэн Б.Хурц Д.Энхбат агсны гэр бүлээс албан ёсоор уучлал гуйх ёстой. Ийм гэмт хэрэг үйлдсэн этгээдийг Элчин сайдаар томилж болохгүй хэмээн үзжээ. Үүнээс гадна дөрвөн үндэслэлийг санал дүгнэлтэд дурдаж, Ерөнхийлөгчид хүргүүлж буйгаа мэдээлэв. УИХ-ын гишүүн Ж.Батзандан "Ерөнхийлөгч Монгол ялна гэж сонгуульд орж ялсан. Монгол ялна гэдэг бол Монголын ард түмэн, шударга ёс ялна гэсэн үг. Б.Хурц, Ц.Элбэгдорж, М.Энхболдыг тойрсон мафийн бүлэглэлийн гарт сүүлийн 8 жилийн дотор олон зуун хүн хэлмэгдсэн байна. Монгол Улсын том ордуудыг энэ булэглэл булааж авсан байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Б.Хурц гэдэг энэ гэмт этгээдийн томилгоог зогсооно гэдэгт итгэж байна. М.Энхболдын бүлэглэлд Ерөнхийлөгч цохилт өгнө гэдэгт итгэж байна. Мафийн бүлэглэлийг Монгол төрөөс зайлуулах тэмцлийг маань Ерөнхийлөгч дэмжинэ гэдэгт итгэж байна" гэв.

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

20 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • hurts / 2017 12 сар 24/

    mongol tor hurtsaas aijee,reketluuleed

    Хариулах
  • Зочин / 2017 12 сар 24/

    batzandang demjij baina eronhiilogch shudarga aar hurtsad hariutslaga tootsoh heregtei

    Хариулах
  • Зочин / 2017 12 сар 23/

    Mongolyn Toer hurtsiig huurs bolgoh bh gj bodoj bn

    Хариулах
  • Зочин / 2017 12 сар 23/

    Savaagyi noxoi sarand xutsaav .

    Хариулах
  • Mongol ylas ergeed zasaesgyi hohirood bna?yynd toriin ner barisan ardchilal heneetnyyd byryytai!! / 2017 12 сар 22/

    Mongolchyyd togoon dotoroo l hagaraasai?...ichmeer yum men ch boloh yum aa!!enyynees hois Mongolchyyd maani zasarch az jargaltai saihan amidrana gej sanaltgyi l bna!ychir ni ene zasag tor chini zadarch ali 1990onoos hois byryy zamaar bydaa teejee!!!odoo bolohoor ta nariig saihan bolgono gej ilbedeed

    Хариулах
  • Зочин / 2017 12 сар 22/

    Батзанданг төрийн хамгаалалтанд авах хэрэгтэй, төрийн дээд албан тушаалтнууд их хурлын гишүүд бүгдээрээ л хурцын барьцаанд орчихсон байна.

    Хариулах
  • Зочин / 2017 12 сар 22/

    2008 оны 7 дугаар сарын 1-ны үймээнийг зохион байгуулагч нь УИХ-ын гишүүн болдог байж, болдог л юм байна, энэхүү үймээнд Батзандан яаж оролцсон, бусдыг өдөөн хатагсан, галдан шатаахыг уриалж байсан баримт цаг нь болохоор гарах биз, Хурц ч түүнээс ялгагдах юу байна, хоёр хар хэрээ бие биеийг л гайхаж

    Хариулах
  • Ми Дааяа / 2017 12 сар 22/

    Ми овогт данжаад бол хятадын эрлийзүүдийн Тянь Фу Дао мафийн толгойлогч мөн. Тянь Фу Дао мафийн ашиг сонирхол бол Монголын бүх шатанд хятад угсаатнууда байршуулж монголын баялгийг хятад угсаанынхандаа тараагаад дараа нь улмаар Монгол улсын Хятадад нэгтгэх ганцхан зорилготой.Бээжингээс удирдлагатай.

    Хариулах
  • Зочин / 2017 12 сар 22/

    Дэмжиж байна. Монголчууд бүх нийтээрээ дэмжихийг хүсэж байна. Түүнийг төрийн хамгаалалтанд авах нь зүйтэй. Сайн үйлс дэлгэрэх болтугай.

    Хариулах
  • Зочин / 2017 12 сар 22/

    Хурц гол эзэн биш шүү дээ бүгд харж ойлгож бна. Маф-н гол эзэн нь М.Энхболд шүү дээ.

    Хариулах
  • Зочин / 2017 12 сар 22/

    Ж.Батзанданг дэмжиж байна,бүх нийтээрээ дэмжихийг хүсэж уриалаж байна,бас түүний аюулгүй байдлыг төр анхааралдаа авах нь зүйтэйнг сануулаж байна.сайн үйлс дэлгэрэх болтугай.

    Хариулах
  • ard / 2017 12 сар 22/

    HURS Mongoloor tohuurhaj baina . Ard tvmen temtseneshvv.

    Хариулах
  • Зочин / 2017 12 сар 22/

    Batzandang demjij baina . Shudarga l ym bol eronhiiligch zow shiudwer gargana . Hurts bol mongol toriig ard tvmentei tihuurhaj

    Хариулах
  • Od / 2017 12 сар 22/

    Batzandang demjine

    Хариулах
  • Зочин / 2017 12 сар 22/

    Batzandang demjine

    Хариулах
  • зочин / 2017 12 сар 22/

    Батзанданг дэмжиж байна, Тууштай тэмцээрэй,

    Хариулах
  • зочин / 2017 12 сар 22/

    Батзанданг дэмжиж байна, Тууштай тэмцээрэй,

    Хариулах
  • зочин / 2017 12 сар 22/

    Батзанданг дэмжиж байна, Тууштай тэмцээрэй,

    Хариулах
  • зочин / 2017 12 сар 22/

    Батзанданг дэмжиж байна, Тууштай тэмцээрэй,

    Хариулах
  • зочин / 2017 12 сар 22/

    Батзанданг дэмжиж байна, Тууштай тэмцээрэй,

    Хариулах