Э.Бат-Үүл Гэр Хороолол Хөгжлийн Нам байгуулна

Улстөр ・Нийтэлсэн: Отгонхүү 2017 12 сар 22 ・ 10
Ардчиллын анхдагчдын нэг, Монгол Улсын Баатар Э.Бат-Үүл саяхан бичсэн "Хүлцэнгүй нь дэндсэн гэр хороолол" нэртэй өгүүлэлдээ: "Саяхан гэр хорооллынхон байгуулсан намаа бүртгүүлэхээр шүүхэд ханджээ.
Гэтэл шүүхийнхэн мөнөөх гэр хорооллынхноос боловсролтой эсэхийг нь асуух зэргээр баалаад, бүртгэлгүй буцаав. Үнэхээр дээрэлхэж байгаа биз!
Гэр хорооллынхон "боловсрол"-гүй учраас нам байгуулж болохгүй юм байх. Үндсэн хуульд иргэдээ боловсролоор нь ялгаварлаж болохгүй гээд цагаан дээр хараар бичсэн байгаа. Ер нь тэгээд тэр шүүгчид өөрсдөө боловсрол гэж юу болохыг мэдэж байгаа юм уу? Үндсэн хуулиа мэдэхгүй шүүгчдийг боловсролтой гэх үү?" хэмээн бичжээ. Үүнтэй зэрэгцэн бараг өнгөрсөн намраас эхлэн Э.Бат-Үүл АН-аас гарч, шинэ нам байгуулах гэж байна гэх яриа бодитой болохыг эх сурвалжууд нотолж байна. 2017 оны 6-р сараас эхлэн Улсын Дээд шүүхэд бүртгүүлэхээр хүсэлтээ удаа дараа гаргаж буй Гэр Хороолол Хөгжлийн Намгэгчийн цаана Э.Бат-Үүл байгаа аж. Албан ёсоор Б.Батсүх гэх хүн уг  намыг байгуулах ажлыг удирдаж буй бөгөөд мэдээж Монголын улс төрчдийн практик жишээ ёсоор Гэр Хороолол Хөгжлийн Нам албан ёсоор байгуулагдан, бүртгэгдэж, улмаар иргэдийн анхаарлыг татаж эхлэх үе хүртэл Э.Бат-Үүл уг намд ямар ч хамаагүй мэт аашилж, нөхцөл байдлыг ажиглах гэнэ. Өмнө нь С.Ганбаатар мөн л ХҮН гэгчийг өөрөө анхлан байгуулаад, хэсэг залуусаар удирдуулан, олон нийтэд танигдсаных нь дараа элсэж байсан билээ. Үнэндээ уг намыг байгуулах бүхий л ажлыг тэрээр өөрөө гардан хийж байсан юм. Дашрамд дурьдахад Э.Бат-Үүл 1992 онд ч Шинэ Үндсэн Хуулийн Нам гэгчийг байгуулахаар завдаж байсан нэгэн билээ.
 
С.Буд
sonin.mn

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

10 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • zochin / 2018 01 сар 13/

    ooh ogson huntei ogloo bosood zargaldana gej yun unen ug be

    Хариулах
  • bayarmaa / 2018 01 сар 13/

    Ger horoolloohonii toloo oor her duugerch ajillasan yum be. Ger horoolliihon oorsdoo oilgohgui bol utaa uildberlegch geed hoogdoh l bolood bna shu de.

    Хариулах
  • Зочин / 2017 12 сар 25/

    Бас нэг Энхбаяртан гараад ирж: Бат-Үүлээ, чи одоо болно доо. Ардчилалаа адлал болгочихоод, ард түмний хөрөнгөөр ТА НАР бүгд ТАРГАН БЯСААНУУД болсон байна ш дээ. Нүцгэн ирсэн газар луугаа буцахад нүцгэн бие л хэрэгтэй шүү дээ, бүү шуна

    Хариулах
  • Зочин / 2017 12 сар 24/

    Ганц хүний нам нэгээр нэмэгдэх нээ.

    Хариулах
  • ЦЭЦЭГ / 2017 12 сар 24/

    БИ Л ХУВЬДАА ЭНЭ ХҮНИЙГ ИДСЭН УУСАН ГЭЖ БОДДОГГҮЙ

    Хариулах
  • ЛХАМ / 2017 12 сар 24/

    АРДЧИЛСАН НАМДАА Л БАЙ. ТА НАР ТАРААД АЛГА БОЛВОЛ АН МААНЬ АЛГА БОЛНО

    Хариулах
  • Зочин / 2017 12 сар 22/

    Aрд н Элбэгдорж байгаа

    Хариулах
  • Зочин / 2017 12 сар 22/

    Бат- үүл одоо хэрэггүй ээ харин овоо мөнгө олж авсанаа бодоод хүүгээрээ нэг гэр хороолол гэсэн нам байгуулуулчих бас карьер хөөх санаатай наад чих чинь юм дуулахаа байсан байна лээ ш дээ

    Хариулах
  • Зочин / 2017 12 сар 22/

    Гэр хороолол төслөөс идсэн уусан олон тэрбум төгрөгөө нууж халхавчлах гэсэн "Муур-багш"-ийн арга

    Хариулах
  • Зочин / 2017 12 сар 22/

    Би Бат-үүлийг дэмжиж байна. Ардчилалынхнаас үзэл бодолдоо үнэнч үлдсэн сүүлчийн могикан

    Хариулах