Газрын хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаар иргэдийн санал гомдлыг хүлээн авна

Улстөр ・Нийтэлсэн: Отгонхүү 2017 12 сар 25 ・ 3

Нийслэл, дүүргийн газрын албаны үйл ажиллагааг илүү ил тод нээлттэй, түргэн шуурхай болгох, иргэд оршин суугчдын санал гомдлыг хэлэлцэн шийдвэрлэх зорилгоор 2017 оны 12 сарын 22-ны өдрөөс 2018 оны 1 сарын 18-ны өдрийг хүртлэх хугацаанд НИТХ-ын Ажлын алба, Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвүүдэд хүлээн авах захирамжийг НИТХ-ын дарга С.Амарсайхан гаргажээ.
Үүнтэй холбогдуулан иргэд та бүхэн дурьдсан хугацаанд газар өмчлөл, эзэмшил, шүүхийн шийдвэртэй холбоотой гомдол саналаа НИТХ-ын Ажлын алба болон дүүргийнхээ нэг цэгийн үйлчилгээний төв, Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвүүд болох Дүнжингарав, Драгон, Буянт-Ухаа төвд гаргаж болох юм байна.

Иргэдийн саналд үндэслэн олон нийтийн хэлэлцүүлгийг 2018 оны 1-дүгээр сард багтаан зохион байгуулж, холбогдох хууль тогтоомжийн дагуу арга хэмжээ авч ажиллахаар болжээ.

Тиймээс нийслэлчүүд та бүхэн газрын харилцаатай холбоотой санал, гомдол, хүсэлтээ Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвүүдэд хандан дээр дурьдсан хугацаанд багтаан гаргаж болох юм байна


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

3 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2018 01 сар 02/

    Baynzurhin 1tovchoond hoitiin darga asan bilegtiin 3n gazar bn niit 2500n ga gazar shuu

    Хариулах
  • Зочин / 2018 01 сар 02/

    Baynzurhin 1tovchoond hoitiin darga asan bilegtiin 3n gazar bn niit 2500n ga gazar shuu

    Хариулах
  • Зочин / 2017 12 сар 26/

    Газрын татвар нэмэх хэрэгтэй юм шиг байна. Ашиглалтгүй том том хашаанууд хэдэн жилээр хоосон байж байх юм Хашаа газрыг өндөр үнээр зарах үнэд хүргэх гэж олон жил дараалан зар тавих юм

    Хариулах