Энэ онд манай улс 3.5 их наяд төгрөгийн өр барагдуулах ёстой

Улстөр ・Нийтэлсэн: Отгонхүү 2018 01 сар 05 ・ 2
Монгол Улсын Засгийн газар “Чингис” бондын 500 сая ам.долларын өрийг 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр буюу эргэн төлөгдөх хугацаанд нь барагдууллаа. Энэ нь олон улсын хөрөнгө оруулагчид болон гадаад зах зээлд хүлээсэн үүргээ биелүүлж чадаж байгаагийн илрэл гэж Сангийн яам үзэж байна.
2012 онд тухайн үеийн Засгийн газар энэ онд 500 сая, 2022 онд нэг тэрбум ам.доллар төлөх нөхцөлтэйгөөр 1.5 тэрбум ам.долларын бондыг олон улсын зах зээлд арилжаалсан юм.
 
 
500 сая ам.долларын өр барагдуулах гүйлгээг Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх баталгаажууллаа. Тэрээр энэ Засгийн газар эдийн засгийн уналтыг зогсоох, тогтворжуулах, тулгамдаж байгаа өр төлбөрийг барагдуулахыг зорьж ажилласан гэдгийг тэмдэглэлээ. “Монгол Улс дампуурлаа зарлах эсэх гэсэн эгзэгтэй үед Олон улсын валютын сангийн хөтөлбөрт хамрагдсан нь зөв байсан нь өнөөдөр батлагдаж байна” гэв. Мөн “Тухайн үед ямар ч тооцоо, судалгаагүйгээр “Чингис” бонд гарган их хэмжээний өр төлбөрт унагасан хүмүүс эдийн засаг муудлаа гэж бусдыг шүүмжлэх хэрэггүй. Цаашид Хөгжлийн банкнаас зээл авсан, улсын хөрөнгийг зувчуулсан, хулгайлсан этгээдүүдээс авсныг нь буцаан төлүүлнэ” гэлээ.
Энэ онд манай улс 3.5 их наяд төгрөгийн өр барагдуулах ёстой

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

2 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • shudarga irgen / 2018 01 сар 08/

    байж болзошгүй үндэслэлээр шалгаж байна.Тухайлбал Гүрэн дээд сургуульд 180 хүнийг (нэг хүний сүргалтын зардал 4 сая төгрөг) 3 хоног сургах гэрээ байгуулж 700 -аад сая төгрөг шилжүүлсэн байна.Энэ хэрэгт УИХ-н нэр бүхий гишүүд ч холбоотой байж болох сэжүүр байгаа аж.

    Хариулах
  • shudarga irgen / 2018 01 сар 08/

    влигатай тэмцэх газраас ерөнхий сайд У. Хүрэлсүхийн хүн гэгддэг ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэн ,УИХ-ын дарга М.Энхболдын томилсон санхүүгийн хэлтсийн дарга Ч.Нямсүрэн, Ц.Мөнхнасан мөн Д.Хаянхярваагийн томилсон Эрдэнэбаатар ,Эрдэнэбат Алтанцом Гангэрэл нарыг улсын хөрөнгө мөнгө хувьдаа зувчуулж идсэн бай

    Хариулах