НӨАТ-ын урамшууллын сугалааны супер шагналын санг 25 сая төгрөг болгон бууруулав

Нийгэм ・Нийтэлсэн: Отгонхүү 2018 01 сар 10 ・ 1

НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирлоор 2018 оны төсвийн жилд олгох урамшууллын хэмжээ өөрчлөгджээ. Тодруулбал, сугалааны супер шагналын санг 25 сая төгрөг болгож бууруулсан байна. Мөн үндсэн тохирлын мөнгөн дүн ч өөрчлөгдсөн байна.

Таны баримтын арын

найман орон тохирсон бол та 50 сая төгрөг,

долоон орон тохирсон бол та 10 сая төгрөг,

зургаан орон тохирсон бол та 5 сая төгрөг,

таван орон тохирсон бол та 1 сая  төгрөг,

дөрвөн орон таарсан бол 200 мянган төгрөг,

гурван орон тохирсон бол та 50 мян төгрөг хожих юм байна.

Энэхүү өөрчлөлт нь 2018 оны нэгдүгээр сарын 21-ний өдөр явагдах 2017 оны арванхоёрдугаар сарын 1-нээс 31-ний хооронд хэвлэгдсэн баримтын сугалааны тохиролд хамаарахгүй ажээ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

1 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • 777 / 2018 01 сар 11/

    tegvel mongo hojih humuusiin too hemegdene gesen ug uu

    Хариулах