Солонгост ажиллаж, амьдардаг залуус хүнд өвчтэй хүүд тусалжээ

Нийгэм ・Нийтэлсэн: Отгонхүү 2018 01 сар 12 ・ 4

БНСУ-ын Сөүл хотноо ажиллаж, амьдардаг хэсэг залуус жилийн турш цуглуулсан мөнгөө хүнд өвчтэй С.Дэлгэрмөрөн хүүд хандивлажээ. 

БНСУ-ын Сөүл хотноо ажиллаж, амьдардаг Т.Бат-Эрдэнэ, Д.Болдбаяр нар анх мөнгө цуглуулах санаачилгыг гаргаж, жил гаруйн турш мөнгөний гахайг "тэжээсэн" байна. Ингэхдээ өөрийн ажилладаг "Woonjin express" компанийн байрандаа гахайг байршуулж, хамт ажилладаг бүх монголчууд нь дэмжин оролцжээ. Тус компанийн солонгосчууд ч гахайг хамтран "тэжээж", улмаар жилийн дараа цугларсан мөнгийг хүмүүнлэгийн ажилд зориулахаар болон Улсан хотод эмчлүүлж байсан С.Дэлгэрмөрөн хүүг олж, хандив өгөхөөр шийдсэн аж. 




Өвөрхангай аймгийн Хархорин сумаас ээжийнхээ хамт БНСУ-д очсон 12 настай С.Дэлгэрмөрөн хүү ясны эмгэг хугарал өвчнөөр найман удаа хагалгаанд орж, хүнд хатууг үүрч яваа юм байна. Хүү болон ээжийг нь Улсан дахь монголчууд сайхан сэтгэлээр ээлж дараалан эргэн тойрч, асарч байсныг ч сайн үйлсийн аяныг санаачлагчид хэлж байлаа. 
С.Дэлгэрмөрөн хүү эмчилгээгээ дуусгаагүй ч виза сунгуулах шаардлага гарч нутаг буцаад байгаа юм байна. Харин залуус мөнгөний гахайг дахин "тэжээж", хүмүүнлэгийн үйлсээ үргэлжлүүлэхээр болжээ. 

Н.Туяа


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

4 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал: