Найзуудаараа аархсан Цовоо

Бусад ・Нийтэлсэн: Отгонхүү 2018 01 сар 18

Нэвтрүүлэгч, жүжигчин, дуучин Д.Цовоог сүүлийн хэд хоногийн турш шинэхэн уран бүтээлээр нь харах боллоо. Харах харахдаа бүр улам ч үзэсгэлэнтэй залуухан болсныг мэдлээ.

Найзуудын дуу хэмээх шинэхэн уран бүтээлд нь олны танил урлаг соёлын ихэнх одууд тогложээ. Ёстой л найзуудаараа аархана гээч л энэ байх. Нөхөрлөлдөө үнэнч,найзууддаа хайртай хүмүүс аль хэдий нь дуртай болоод амжсан энэ дуу түүний уран бүтээлийн дахин нэгэн эхлэл бололтой. Амьдрал дээр  ч түүнийг найзууддаа түшигтэй зовлон жаргалд нь үргэлж хамт байдаг хүн гэж магтдаг юм билээ.

Түүний шинэ клипээс харсан ч нөхөрлөлд нас заадаггүй нэгэн бололтой. Ийнхүү хурын усаар ундаалж хувирашгүй сэтгэлээр нөхөрлөдөг  хэн бүхэн түүний энэ дууг сүлд дуугаа болгох биз ээ.

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх