Хүрэлсүх "Цавчиж" чадах уу?

Улстөр ・Нийтэлсэн: Отгонхүү 2018 01 сар 22 ・ 11
Өнгөрөгч 7 хоногийн манай улстөрчийн хамгийн "СУПЕР" үг бол Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн үг байлаа. Өмнөд Солонгосоос ирээд хэлсэн хэвлэлийн  үг биш шүү. Хэрвээ улс орны хөгжлийн бамбай болсон бизнесмен та нарыг элдвээр  дарамталсан, авлига авсан, авлига  авахыг оролдсон, байж ядтал  хяхаж хавчсан, тийм улс төрч байвал шууд надад хэлээрэй. Би ёстой "цавчаад" өгнөө" гэж ам бардам хэллээ. Ийм үгийг монголчууд  28 жилийн турш хүлээлээ шүү дээ. Лав л миний хувьд... Хэлсэндээ, амласандаа хүрэх эсэхийг бүгдээрээ харцгаая. Ерөөсөө хаа хаана "ЯРЬЖ ХЭЛЖ БАЙГАА ШИГЭЭ ХИЙЧИХВЭЛ" өөр ярих зүйлгүй. Монгол хөгжинө. Төр засгийн нэр хүнд дээшилнэ. Итгэл сэргэнэ.  Ярьж чадаж байна, ажил нь алга.  Зөвхөн энэ үгийн төлөө баяр хүргэе. Харин бүгдээрээ Ерөнхий сайд руугаа харцгаая, хянацгаая, шаардацгаая. Би бизнеснээс даанч хол, юу ч мэдэхгүй амьтан боловч тэдний зовлонг хажуугаас нь мэдэрдэг хүн.  Улстөрчид энэ Монгол  улсыг маань  "амийг тасалчихалгүй" өдий зэрэгтээ хүргэсэн хөөрхий муусайн бизнесменүүдийг яасан ихээр дарлаж, яасан ихээр хяхаж, яасан ихээр булааж, яасан ихээр хуйвалдаж, яасан ихээр хуулиар далайлгаж, түүгээр ч үл барам  хэчнээнийг баривчилж, шорон гянданд хатааж, өдөр нь самсаа нь шахирч, шөнө нь нойргүй явуулаа болоо??? Цаана орон гэр, үр хүүхдүүд хэрхэн сэтгэлээр унаж, амьдрал ахуй нь сүйрээ болоо.
Гэвч ҮГ бол ҮГ. Улс төрчдийн үгэнд 28 жил хууртсаар ирсэн болохоор би одоо ч түүнийг итгэж ядаж л байна. Гэвч итгэхийг хичээе. Харин хэнийг яаж "ЦАВЧСАНАА" ил тод зарлах хэрэгтэй, тэгэж байж л итгэнэ. Засгийн газрын хэрэг эрхлэх газар болоод Хэвлэлийн алба нь мэдээлж байх хэрэгтэй.  Энэ удаа "браво" гэхээс өөр арга алга. Өвгөн Трамп амны зоргоор хурц ширүүн, жинхэнэ популист,   бүр балмад хэрцгий  гэхээр  үг хэлээд хэрхэн эргэж буцахыг,  эргээд үгэндээ ороогдохыг харсаар байгаа шүү . Манай Хүрэлсүх Та битгий  "Трампдаад" алга болоорой доо. Хэн юу хэлэх нь хамаагүй, хийгээд тэмцээд л нэрээ түүхэнд үлдээ. Боломж бий шүү, алдаж байж амжилт ирдэг юм.  
 
 
Сэтгүүлч До.Цэнджав
2018. 01. 21

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

11 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2018 01 сар 23/

    Za xvrelsvn benzinii vne nemxneegeedbuugaadegsen

    Хариулах
  • АБТ боловсруулах гарын авлага ном / 2018 01 сар 23/

    Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн номын худалдаанд АБТ БОЛОВСРУУЛАХ ГАРЫН АВЛАГА ном байна лээ . Үнэ 8000 төг гэнэ.

    Хариулах
  • Төрийн албаны цалин хөлсний гарын авлага / 2018 01 сар 23/

    Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн номын худалдаанд ТӨРИЙН АЛБАНЫЦ АЛИН ХӨЛСНИЙ ГАРЫН АВЛАГА ном байна лээ . Үнэ 8000 төг гэнэ.

    Хариулах
  • ЗӨВЛӨГӨӨ ном / 2018 01 сар 22/

    ЗГ-ын XI байрны номын худалдаанд ТӨРИЙН АЛБАНЫ МЭРГЭШЛИЙН ШАЛГАЛТ өгөх иргэдэд зориулсан зөвлөгөө ном байна лээ. Үнэ нь 5000 гэнэ. Бас сорилын ном байна лээ.

    Хариулах
  • Зочин / 2018 01 сар 22/

    Нэр усаар нь албан тушаалтай нь бичигдсэн төрийн албаны нөхдүүдэд Засгийн Газрын тэргүүн ямар арга хэмжээ авах бол.Харж л суухаас...

    Хариулах
  • Зочин / 2018 01 сар 22/

    Гадаадынхан хөрөнгө оруулж хамтарсан үйлдвэр барьж ажиллах хүсэлт тавихад Баян-Өлгийн Харъяатын албаны дарга Д.Мягмаржав гэгч маш их шан харамж хүсдэг.Бүр сүүлд тагнуул зөвшөөрөхгүй байна гэж худлаа шаадаг гар бий.Тэр бүү хэл Азийн орноос ирэх жуулчдын урилгыг бас л мөнгө харж материал хүлээж авдагг

    Хариулах
  • Зочин / 2018 01 сар 22/

    Үнэн бол сайхан байна.

    Хариулах
  • Зочин / 2018 01 сар 22/

    Яг тиим шүү.өнгөрсөн зун ажилчдаа.мэргэжилтнээ оруулахад Эрээний консулын Золзаяа.Болд.Төмөрбат нарын консулууд надаас виз бүрт 150 юань бичиг баримтгүйгээр илүү өөрөө авсан.ГХЯ д гомдол гаргах зав гарсангүй.ингэж гадаад хөрөнгө оруулагчдыг үүдэн дээрээсээ хөөдөг.хөрөнгө оруулалтыг тэд эхлэж боомилж

    Хариулах
  • Зочин / 2018 01 сар 22/

    Гадаад иргэдээс визны мөнгө нэмж авдаг Эрээн.яхөх хот.бээжтнгийн консулынханыг цавчиж гадаад дахь нэрээ сэргээ.эднии хармаалсан мөнгө эргээд барилга болон бараа материалын мөнгөнд шингэж ардын нуруунд ачаа болдог.нэр устай нь баримттай хэлхүү яарав.

    Хариулах
  • Зочин / 2018 01 сар 22/

    Ар дах сэлэм нь жинхэнэ сэлэм үү.Эсвэл нөгөө баарны гадаа эргүүлдэг хуурамс сэлэм юм болов уу

    Хариулах
  • Дорнод Хэрлэн сум 7 / 2018 01 сар 22/

    Шударга ёс ялах болтугай

    Хариулах