МАХН-ын дарга хэн юм бэ?

Улстөр ・Нийтэлсэн: Отгонхүү 2018 01 сар 23 ・ 3

МАХН хэмээх намын дарга болох хүсэлтийг нь Дээд шүүх татгалзсан О.Баасанхүү сүүлдээ МАХН-ын гишүүн ч бус болохоор болоод байгаа. 

Түүнтэй өмнө нэг намын журмын нөхөд байсан УИХ-ын гишүүн асан Ц.Оюунбаатар, Ц.Шаравдорж нар нь О.Баасанхүүг намаасаа хөөснөө мэдэгдсэн бол хариуд нь О.Баасанхүү өнөөдөр “Мөнгөө авч байж, намаасаа гарна” гэж мэдэгдэв. 
Учир нь түүнд УИХ-аас санхүүжилт болгон өгч байсан мөнгө болох 228 сая төгрөгийг МАХН-д олгосон. Жил гишүүдэд олгодог 10 сая төгрөг, гишүүдийн мөнгө хэмээх 114 сая төгрөгийг МАХН О.Баасанхүүд өгч байж, намаасаа хөөх эрхтэй болно гэнэ. Мань эр энэ мөнгийг МАХН-руу шилжүүлэхгүй байх хүсэлтийг Сангийн яаманд гаргасан. Харин Сангийн яам шилжүүлчихсэн байсан гэнэ шүү. Тэгэхээр О.Баасанхүү сул гишүүн болсон ч "төрөлх" 228 сая төгрөг авч байж л салах бололтой.

Түүнээс гадна Улсын дээд шүүхийн  шийдвэрийг бичгээр хүлээж авсныхаа дараа захиргааны шүүхэд хандана гэжээ. 
Тэрээр мөн хэвлэлийн бага хурлын үеэр “Бадарчин баярлах болоогүй” гэсэн үгийг экс намын нөхөддөө дайжээ. Тэрээр мөн экс дарга, өөрийг нь улстөрд дагуулж орсон хүн гэгддэг Н.Энхбаярын намын байрны гэх 500 мянган ам.долларын асуудал шүүхээр шалгагдаж байгаа. Н.Энхбаяр Г.Шийлэгдамбад 40 мянган ам.доллар төлөх ёстой гэсэн МАХН-ын дотор байдаг мөнгөний асуудлыг сөхөөд амжив. 
Тэгэхээр МАХН-ын дарга хэн бэ гэх энэ маргаан нэлээд урт хугацаанд үргэлжлэх бололтой. 
А.Ану

https://www.infomongol.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

3 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Ersdel / 2018 01 сар 23/

    Naad urvagch shulgaar chini AN nam yah uym bas l urvachihna

    Хариулах
  • Зочин / 2018 01 сар 23/

    Ийм сайхан залуу ийм балай юмаар оролдож нэр нүүрээ барах гэждээ,нам нэртэй наад хогоосоо хол яваачээ,хая цайшаа,зүгээр л АН-д хүрээд ир.

    Хариулах
  • Зочин / 2018 01 сар 23/

    ene shulga neeree yarisan helseneesee butsdag gar yum aaaa

    Хариулах