“Цалинтай ээж”-ийн 50 мянган төгрөг тун удахгүй шилжин орно

Бусад ・Нийтэлсэн: Отгонхүү 2018 01 сар 23

“Цалинтай ээж”-үүдийн 50 мянган төгрөгийн тэтгэмжийг олгож эхэллээ. Өнөөдрийн байдлаар Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний болон Нийгмийн даатгалын ерөнхий газарт ээжүүдийн материалыг хянаж, шаардлага хангасан 130 орчим мянган ээжийн санхүүжилтийг арилжааны банкууд руу шилжүүлсэн байна.


Энд тодруулахад, “Цалинтай ээж” хөтөлбөрийн хүрээнд 0-3 хүртэлх насны хүүхэд асарсны тэтгэмж болгож сард 50 мянга, ихэр хүүхдийн тэтгэмжийн хэмжээг нэг удаа хүүхэд тус бүрт нэг сая, гурав буюу түүнээс дээш 18 хүртэлх насны хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ буюу улиралд 240 мянган төгрөгийн тэтгэмж олгох юм.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх