Үс засуулбал: Хэл ам,хэрүүл тэмцэл ирнэ

Бусад ・Нийтэлсэн: Отгонхүү 2018 01 сар 24

Үс засуулбал: Хэл ам,хэрүүл тэмцэл ирнэ.
Наран ургах, шингэх: 08.15-17.44
Барилдлага: Үл зохилдох 
Шүтэн барилдлага: Хурьцахуй 
Суудал: Гал
Аргын тооллын 1 сарын 24, Буд гараг. Билгийн тооллын 7, Шийдэм одтой, улаан луу өдөр. Өдрийн наран 8 цаг 15 минутад мандан, 17 цаг 44 минутад жаргана. Тухайн өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлахад сайн. Гүүр тавих, газар ухах, эрдэнийг гадагш өгөхөд муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх