БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Нутгийн өмнөд хэсгээр бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр. Увс нуурын хотгор, Идэр, Тэс голын хөндий, Завхан голын эхээр шөнөдөө 44-49 градус, өдөртөө 33-38 градус, Их нууруудын хотгор болон Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 40-45 градус, өдөртөө 30-35 градус, Алтай өвөр говиор шөнөдөө 20-25 градус, өдөртөө 10-15 градус, бусад нутгаар шөнөдөө 29-34 градус, өдөртөө 20-25 градус хүйтэн байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр. Дархадын хотгороор шөнөдөө 43-48 градус, өдөртөө 33-38 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 35-40 градус, өдөртөө 25-30 градус, бусад нутгаар шөнөдөө 28-33 градус, өдөртөө 20-25 градус хүйтэн байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи зүүн хойноос секундэд 6-11 метр. Хэрлэн, Халх голын хөндийгөөр шөнөдөө 36-41 градус, өдөртөө 24-29 градус, бусад нутгаар шөнөдөө 29-34 градус, өдөртөө 19-24 градус хүйтэн байна.
|