НӨАТ-ын буцаан олголтыг өнөөдрөөс иргэдийн дансанд шилжүүлнэ

Бусад ・Нийтэлсэн: Отгонхүү 2018 01 сар 31

Засгийн газрын хуралдаан өнөөдөр болж байна. Уг хуралдаанаар НӨАТ-ын буцаан олголтыг өнөөдрөөс иргэдийн дансанд шилжүүлэх шийдвэр гаргажээ. Энэ тухай Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хэвлэлийн бага хурлаар мэдэгдлээ. 

Таны цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлсэн хэрэглэгчийн данс эзэмшигчийн мэдээлэл арилжааны банкин дахь данс эзэмшигчийн мэдээлэлтэй ижил, зөрүүгүй байх шаардлагатай. Хэрэв бүртгэлийн мэдээлэл алдаатай бол гүйлгээ буцаагдана гэдгийг татварын албаныхан анхаарууллаа.

Энэ жил 654 мянган иргэнд 78.1 тэрбум төгрөг буцаан олгох аж. 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх