Үс засуулбал: Өвчин ирнэ

Бусад ・Нийтэлсэн: Отгонхүү 2018 02 сар 06

Үс засуулбал: Өвчин ирнэ
Наран ургах, шингэх: 08.00-18.04
Барилдлага: Хүчин төгсөх 
Шүтэн барилдлага: Хурьцахуй 
Суудал: Уул
Аргын тооллын 2 сарын 6, Ангараг гараг. Билгийн тооллын 21, Салхины эх одтой, шарагчин могой өдөр. Өдрийн наран 8 цаг 00 минутад мандан, 18 цаг 04 минутад жаргана. Тухайн өдөр үхэр жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, сүм дуганыг сэргээх, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, гэр бүрэхэд сайн. Ургаа мод таслах, газрын ам нээх, гөлөг тэжээхэд муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх