Гурил, чихэр ажиллагаа буюу УИХ-ын гишүүдийн бэлэг тараалт

Улстөр ・Нийтэлсэн: Отгонхүү 2018 02 сар 13 ・ 4

Өнгөрсөн баасан гарагт УИХ-ын намрын чуулган завсарласан.Тэгвэл сар шинийн баяр дөхсөн энэ өдрүүдэд эрхэм гишүүд тойрогтоо ажиллаж байна. Тэд гурил, чихэр, хэвийн боов, архи, хүртэл тарааж явна.  Гишүүд тойргийн ахмадууддаа ямар бэлэг барьж байгаа талаар мэдээлэл хүргэе.



М.Оюунчимэг   гурил тараав 

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг  гишүүн тойрогтоо гурил тарааж байгаа зураг цахим хуудаст анхаарал татаад байна. Зарим жиргээчид  үүнийг “Яг ийм улстөрчдөд ард түмэн ядуу байх тусмаа сайн байдаг, хямд юманд хууртдаг. Тэгэхээр тэд хөгжүүлэхийг хүсэхгүй, Ард түмнийг гандангийн тагтаа мэт хардаг хэвээрээ л гэж үү” гэх зэргээр шүүмжлээд байгаа.  Гурил тарааж байгаа гишүүд үүгээр зогсохгүй.Чуулганы хуралдаандаа суудаггүй учраас эгүүлэн татах хүртэл асуудал  хөндөгдсөн гишүүн Б.Наранхүү тойрогтоо мөн л гурил тарааж байгаа бололтой.


Данх ба М.Билэгт

Өнгөрсөн парламентад Баянхонгороос сонгогдож байсан УИХ-ын гишүүн Д.Ганбат тойрогтоо битон тарааж, хэсэгтээ шуугиулсан. Тэгвэл энэ удаад Баянхонгороос сонгогдсон УИХ-ын гишүүн М.Билэгт тойрогтоо данх, барбарис чихрийн хамт тарааж байна.

М.Энхболд даргын халуун сав

УИХ-ын дарга М.Энхболд 500 граммын цайны халуун сав Л.Тэрбиш зурхайчийн гаргасан цаг тооны бичгийн хамт Төв аймгийн иргэдэд цагаан сарын бэлэг болгон тарааж байна. Тэрээр нутаг түмэндээ аядуу зөөлөн сэтгэлээр хандаж, амар мэндийг нь мэдэн “Улсын их хурлын дарга М.Энхболдоос дурсгав. 2018” гэсэн бичиг бүхий халуунаа барьдаг, цай, усны сав бэлэглэж байгаа юм байна.


Д.Ганболд гишүүний өвөрмөц бэлэг

Чингэлтэй дүүргийн Засаг дарга асан УИХ-ын гишүүн Д.Ганболдын тойргийнхоо ахмад настануудад өвөрмөц бэлэг барьжээ.  Тэрээр 100 хувийн чацарганы  шүүс, шоколад, цаг тооны бичиг, зургийн дэвтэр, баллуур, чихмэл тоглоом зэрэг бэлэглэсэн нь цахим  орчинд нэлээд шуугиан тариад байна.

 

ЗУУНЫ МЭДЭЭ


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

4 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2018 02 сар 14/

    Энэ бол гэмт хэрэг. Ардын шүүх ажиллах цаг болсон байна. Идсэн уусандаа хахаж цацаад гулгидасаа ард түмэн рүүгээ цацаж байна. Тэдний өгсөн юмыг авахгүй байх хэрэгтэй.

    Хариулах
  • Зочин / 2018 02 сар 14/

    Iadrsan ard tvmniig doromjiljb.a

    Хариулах
  • мойсей / 2018 02 сар 13/

    израйль, сингапур гэх мэт баялаггүй хөгждөг улсуудын туршлагаар бол энэ бол гэмт хэрэг бө гөөд шууд намынх нь суудалыг хураадаг . монгол нар хоцрогдсон тул хамаагүй ухаан иуутай болоод тэр

    Хариулах
  • Зочин / 2018 02 сар 13/

    Иргэдээ доромжилж байна. Гурил чихрээр хуураад санал авдаг, аан? Энэ юу болж байна аа. Ийм болтол нь ард түмнээ сөхрүүлж байна.

    Хариулах