НӨАТ-ын сугалаагаар таван сая төгрөгийн есөн азтан тодров

Бусад ・Нийтэлсэн: Отгонхүү 2018 02 сар 19

НӨАТ-ын ээлжит сугалаа энэ сарын 18-нд болж, 14 мянга 809 азтан тодорчээ. Энэ удаагийн сугалаанаас таван сая төгрөгийн азтан ес тодорсон бол нэг сая төгрөгийг 133 хүн хожжээ.

Түүнчлэн 200 мянган төгрөгийн азтанаар 1281, 50 мянган төгрөгийн азтанаар 13 мянга 386 хүн тодорсон байна.
 

Харин энэ сард супер шагнал буюу 50 сая төгрөгийн азтан тодроогүй. Тиймээс дараагийн сугалаагаар супер шагналын сан 75 сая төгрөг болж өсөх юм.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх