Үс засуулбал: Өвчин өчүүхэн ирнэ

Бусад ・Нийтэлсэн: Отгонхүү 2018 02 сар 24

Үс засуулбал: Өвчин өчүүхэн ирнэ.
Наран ургах, шингэх: 07.42-18.26
Барилдлага: Үл тохирох 
Шүтэн барилдлага: Сансар 
Суудал: Хий
Аргын тооллын 2 сарын 24, Санчир гараг. Билгийн тооллын 9, Гөрөөсөн толгой одтой, улаагчин гахай өдөр. Өдрийн наран 7 цаг 42 минутад мандан, 18 цаг 26 минутад жаргана. Тухайн өдөр хонь, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, сүм дуганыг сэргээх, нялхасын хурим хийх, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар ухах, худаг гаргах, гөлөг тэжээх, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх