Ц.Цогзолмаа сайдын хуурамч тамганы хэрэг АТГ-с Сүхбаатар дүүргийн шүүхэд шилжжээ

Бусад ・Нийтэлсэн: Отгонхүү 2018 03 сар 03 ・ 7

БСШУС-ын сайд Ц.Цогзолмаатай холбоотой Төрийн тамга тэмдэг эзэмжих, гээгдүүлэх, шинээр хийлгэх холбогдох тогтоол зааврыг зөрчиж хуурамчаар шинээр хийлгэсэн тамга тэмдэгтэй холбоотой асуудлыг АТГ-с харьяаллын дагуу Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтэс рүү шилжүүлсэн гэж мэдээллээ.

Мөн тус байгууллагаас  2018 оны 1-р сард хийсэн  хэвлэлийн хурлын үеэр Ц.Цогзолмаа сайдтай холбоотой гурван гомдол АТГ-т ирсэн тухай мэдээлж байсан бол энэ удаа нэмж хоёр гомдол ирсэн гэлээ. БСШУС-ын сайд Ц.Цогзолмаатай холбоотой гомдол АТГ-т нийт таван удаа ирчихээд байгаа юм.

Тодруулбал: Боловсрол, Соёл, Шинжлэх ухаан, Спортын сайдаар УИХ-ын гишүүн Ц.Цогзолмааг томилох саналыг 2017.10.19-ны өдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, хуралдаанд оролцсон 65 гишүүний 90.8 хувь нь дэмжсэн билээ.

Тийнхүү 2017 оны 12 сарын 20-ны өдөр Боловсрол, Соёл, Шинжлэх ухаан, Спортын сайдаар томилогдсон Монгол Улсын Их Хурлын гишүүн Ц.Цогзолмаа яамны тамгаа хүлээн авч, үүрэгт ажилдаа орсон. Гэсэн ч БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа яамны тамгаа гардаж авсныхаа дараа төрийн тамгыг алдаж, нууцаар хуурамч тамга ашиглах явцад тухайн тамганы дээрх Монгол бичгээр бичсэн  яамны нэрийн “Соёл” гэдэг үг алга байгааг нэг гярхай нь мэдсэнээр хуурамч тамгатай холбоотой асуудал дэгдсэн байдаг. Түүнээс хойш гурав, дөрөвхөн цагийн дотор өнөөх хуурамч тамгатай албан бичгүүдээ сайд буцаан татаж, “Соёл” гэсэн бичигтэй тамга дахин дарж баталгаажуулсан аж. Эндээс л“Нэг яамны сайд хоёр өөр тамгатай байж болох уу, яамны сайд хуурамч тамга хэрэглэсэн үү” гэх мэдээ нийтлэл ХМХ-ээр гарч эхэлсэн юм.

Мөн Ц.Цогзолмаа сайд яамны ажлаа аваад удаагүй байхдаа тус яамны Төрийн нарийн нарийн бичгийн дарга Ж.Болормаа-г бусдын яриагаар дүгнэж өөрөө хөөцөлдөж байгаад хууль бус журам гаргуулж ажлаас нь халсан.

Үүний дагуу Ж.Болормаа 12 сарын 8-нд Ц.Цогзолмаа сайдын дээрх төрийн тамга тэмдэгтэй холбоотой болон бусад хууль бус үйлдлийг шалгуулахаар АТГ-т гомдол гаргаж, мэдүүлэг өгсөн байдаг. Иргэн Ж.Болормаагийн гомдол АТГ-ын Хяналт шалгалтын албанд цохогдон очиж, комиссар н.Энхтүвшин шалгах үүрэг хүлээжээ.  Гэвч энэ хэрэг Авилгатай тэмцэх газарт учир битүүлэг шалтгаанаар шалгагдахгүй удсан юм. Уг асуудал Ц.Цогзолмаа сайдын зөвлөх н.Мөнхөөлэй гэдэг хүнтэй холбоотой. Нэгэн цагт сайдын ажлыг өмнөөс нь хийж гүйцэтгэж байсан одоо Төрийн захиргаа удирдлагын газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр томилогдсон н.Мөнхөөлэй нь АТГ-ын Хяналт шалгалтын албаны байцаагч н.Энхтүвшинтэй найз байсан учраас энэ хэрэг шалгагдалгүй удсан байна.

АТГ-аас 2018 оны 1-р сард хийж хэрэгжүүлсэн ажил болон хойшид хийж хэрэгжүүлэх ажлаа тайлагнахдаа БСШУС-ын сайд Ц.Цогзолмаатай холбоотой гурван удаагийн гомдол ирсэн гэж мэдэгдсэн. Гэвч төрийн тамга тэмдэг эзэмших, гээгдүүлэх дүрэм журам зөрчисөн асуудлыг шалгаж, хуулийн хариуцлага тооцох ажил одоо болтол тодорхой үр дүнд хүрэхгүй байгаа нь Ц.Цогзолмаа сайд АТГ-ын удирдлагуудтай үгсэн хуйвалдаж байна гэсэн хардлагыг  нийтэд төрүүлээд байгаа юм

Мөн тус яамны Төрийн нарийн бичгийн даргын сонгон шалгаруулалт явагдаж байна гэсэн мэдээ цахим мэдээллийн хэрэгслээр цацагдсан нь буруу мэдээлэл болохыг Ж.Болормаа бидэнд хэлсэн. Учир нь БСШУСЯ-ны Төрийн бичгийн даргын суудалд  сонгон шалгаруулалт явуулахыг шүүхийн захирамжаар хориглосон байгаа аж. Энэ талаар бид та бүхэнд нэмж мэдээлэх болно

Эх сурвалж: niigmiintoli.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

7 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Монгол улс / 2018 03 сар 06/

    Монголд бол болно ш дээ

    Хариулах
  • Зочин / 2018 03 сар 05/

    төрийн ажлыг яавал хийлгэхгүй чөдөр тушаа болох вэ гэдэг философи яваад удлаа. энэ эх оронч үзэл мөн үү

    Хариулах
  • Зочин / 2018 03 сар 04/

    Ямар зовлонтой юм бэ?энэ авгайгаас залхаж байна,хийсэн гийгүүлсэн юмгүй атлаа хичнээн өдөр л энэ авгай тамганы асуудал бас танил тал арын хаалга,ийм нэг балай юмнуудаас ман зай барихад салахад яадаг байнаа,өчнөөн сайхран залуучууд байхад л заавал нэг ийм юмнуудтай үхэн хатан зууралдаж нэр нүүрээ бар

    Хариулах
  • Зочин / 2018 03 сар 04/

    Ойлгомжтой халагдсан төрийн нарийн асан Болормаа нь захилагаар бичүүлж байгаа. Энэ хүн өөрөө албан тушаалаасаа үхэн хатан зууралдаж яг өөр шигээ алдаа дутагдалтай мөнгө авч хүүхэд оруулдаг найз Цогзолмаагаа 23-р сургуульд захирлын албанд үүрэг гүйцэтгэгчээр томилуулах гээд бүтээгүй болохоор ингээд б

    Хариулах
  • Зочин / 2018 03 сар 04/

    Энэ нэг эмгэнийг төрөөс зайлуулж төрийн нэр хүндийг амроахсан даа. Дандаа л хулгай зэлгий мөнгө шамшигдуулсан албан тушаалаа урвуулсан гэх ярианы эзэн болж явдаг бас бусдын гэр бүл тэй дэр нэгтгэсэн гэх энэ эмгэнд ёс суртахууны нэг гялтайх юм байна уу, ямар шалгуураар ийм хүмүүс төрд гардаг байнаа,

    Хариулах
  • Зочин / 2018 03 сар 03/

    Байн байн энэ хүний талаар л нэг тамганы тухай л бичих юм,энэ хүнд чинь өөр хийх ярих ажил алба гэж байхгүй хэрэг үү?болохгүй бол болдог юм хийдэг хүнээр л сольчихооч,ер нь ингэж шүүмжлүүлээд байгаа хүнийг ингэн ингэн байлгах ямар хэрэгтэй юм бэ? Засгийн газрын өнөөх шудрага,амалсан ил тод амлалт ха

    Хариулах
  • ЗОЧИН J&J / 2018 03 сар 03/

    ТЭГЭЭД ЖИНХЭНЭ ТАМГА НЬ ХААНА ЯМАРАРХУУ БАЙДЛААР , БАС ХУУРАМЖ ШИЙДВЭР , ЭРХ МЭДЭЛ МӨНГӨНД ХЭРЭГЛЭГДЭЖ БАЙНА ВЭ ...

    Хариулах